sonin.mn
 
Улаанбаатар хотын ЗЦГ-ын МШУЗХ дээр энэ сарын 27-нд нийт 408 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын  304 дуудлага бүртгэгджээ.
 Үүнээс  14  хүн хүнд хөнгөн гэмтэж, нэг хүн нас барсан байна. Зам тээврийн осолд долоон хүүхэд өртжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Зуслангийн зам, Бэлхийн 54 дүгээр гудамжинд Nissan Terrano  маркийн автомашин онхолдож  таван хүн гэмтэж, 20 настай эмэгтэй нас барсан харамсалтай явдал болжээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг