sonin.mn
 
Дархан-Уул аймгийн харьяат 25 настай Б.Мөнхбат гэгч нь 2014 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын харъяат Ш-ийг хүчиндсэн, шунахайн сэдэлтээр эд зүйлийг нь авах зорилгоор хоолойг нь боож амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон.
 Уг хэрэгт Дархан-Уул аймгийн Прокурорын газраас хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1/ Шунахай сэдэлтээр хүнийг санаатай алах /, 126 дугаар зүйлийн 126.1 Хүчиндэх/- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сум дундын шүүхэд шилжүүлэв. Шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Мөнхбат-д Монгол улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар 20 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар  3 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар  шүүгдэгч Б.Мөнхбат-д Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар оногдуулсан 20 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар оногдуулсан гурван жил хорих ялын зарим хэсэг болох  нэг жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 21 жилийн хугацаагаар тогтоож  чанга дэглэмтэй  хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг