Монголд өнөөдөр юу олон бэ? Амьгүй зүйлсээс хөл дор хөглөрөх хог хаягдал. Амьтай зүйлсээс хүн амынхаа тооноос хэдэн арав дахин давсан мал сүрэг. Хүн зоноос автобусны буудал, нийтийн унаа, гудамж талбай гээд бараг л алхам тутамд нүдэнд торох архинд донтогсод.
Ямар сайндаа эрүүлжүүлэх байр нь хүрэлцэхгүй болж, архичдыг эмнэлэг рүү шилжүүлсэн. Гэвч угаас орны хүрэлцээ муу эмнэлгийн байгууллагын өрөөнүүдийг архичид дүүргэснээс болж, хүнд өвчтөнүүд эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрэн, анагаах ухааны салбарынхныг бухимдуулж байх вэ дээ.
Судалгаанаас харахад эрүүлжүүлэгдэх шаардлагатай хэмээн зохих байгууллагад хүргэгдсэн 10 хүн тутмын нэг нь архины хордлого тайлах эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай нэгэн байдаг гэнэ.
Уг нь архинд ухаан санаагаа эзэмдүүлэгсдийг “эмчилж анагаадаг” газрууд олон л байдаг гэх. Гэвч тэдгээр газарт очиж эмчлүүлэхээс лам хуврага, бөө удганаар “аргалуулах”-ыг ны илүүд үздэг нь олон. Нэгэнт архи хэмээх хоронд тархиа “мэрүүлсэн” хүмүүст тэрхүү арга чарга нь насан туршид үйлчилгээ үйлчлүүлж чаддаггүй. Нэг ёсондоо хордлого тайлна, архинаас гаргана гэдэг нь ашиг сонирхол хайсан нэгний бизнес төдий зүйл болчихоод байна.
Шинжлэх ухаанаар бол аливаа зүйлд донтогсдын цусан дахь хорыг тусгай аппаратаар шүүж, хорыг биеэс гадагшлуулах үйлчилгээ л хамгийн сайн үр нөлөө үзүүлдэг.
Гэтэл Хордлого тайлах эмчилгээг ном журмын дагуу хийдэг, албан ёсны лицензтэй эмч нь Монголд ганцхан. Тодруулбал, төрийн соёрхолт эмч, клиникийн профессор Б.Эрдэнэ л энэхүү эмчилгээг жинхэнэ утгаар нь хийж чаддаг. Тэрбээр анх 2000-аад онд энэхүү эмчилгээг эх орондоо нэвтрүүлснээр төрийн соёрхолт цол хүртсэн. Сэхээн амьдруулах, хордлого тайлах эмчилгээний гол тоног төхөөрөмж болох цус шүүх аппаратыг Монгол Улс худалдаж авах учиртай ч Б.Эрдэнэ эмч “14 хоногийн хугацаанд буцааж төлөх” нөхцөлтэйгээр улсаас мөнгө зээлэн байж, эх орондоо оруулж ирсэн гэдэг.
2006 онд Багануур дүүрэгт гарсан “Азийн чоно” архинд хордсон хүмүүсийн амийг аврах үеэр энэхүү аппарат анх удаа Монголд ид шидээ үзүүлсэн. Тодруулбал, уг хуурамч архи олон арван хүний амийг аваад байсан тэр үед Шастины нэрэмжит III эмнэлгийн Сэхээн амьдруулахын тасгийн хамт олон Багануурыг зорьсон байна. Тэд тус дүүрэгт ажиллах дөрөвхөн хоногийн дотор архинд хордсон бүх хүний хордлогыг тайлж, амийг нь аварсан түүхтэй.
Түүнээс хойш уг аппаратаар 10 хүрэхгүй жилийн дотор 8600 хүнд хордлого тайлах эмчилгээ хийж, бүрэн эдгээсэн байна. Гэвч Б.Эрдэнэ эмчийг гавьяаны амралтандаа суухад Монголд ганцхан байдаг Хордлого тайлах аппарат нь ч бас эзэнтэйгээ хамт “тэтгэвэртээ гарчээ”. Учир нь, уг аппаратыг ажиллуулж чаддаг хүн нь ч Монголд ганцхан.
Тэрбээр тэтгэвэрт гарахаасаа өмнө дагалдах эмч авч, эмчилгээний арга ухаанаа зааж, аппаратыг ажиллуулах горимыг зааж өгөх санал тавьсан гэнэ. Гэвч түүний ажиллаж байсан Шастины нэрэмжит III эмнэлэгт “Хордлого тайлах эмчилгээний эмчийн орон тоо ганцхан бий” гэсэн шалтгаанаар татгалзсан хариу сонсчээ.
Хордлого тайлах эмчилгээг зөвхөн архичдад хийдэг гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд байдаг. Гэвч энэ нь зөвхөн архиар хязгаарлагдахгүй, бүх төрлийн хорт бодисыг хүний биеэс гадагшлуулж, хорыг нь цаашид тархахаас сэргийлдэг үйлчилгээ юм. Энэ ч утгаараа үйлдвэрийн хортой нөхцөлд ажилладаг ажилчдаас эхлээд Хордлого тайлах эмчилгээнд орох шаардлагатай хүмүүс манайд хаа сайгүй байна. Тиймээс ч энэ эмчилгээг хийж чаддаг цорын ганц эмч болох Б.Эрдэнэ профессорт санал тавьдаг, гуйж гувшдаг, болохгүй бол зандарч загнадаг, бүүр айлгаж сүрдүүлдэг хүмүүс хэдэн арван мянгаараа байдаг гэнэ.
Мэргэжилдээ хайртай хүн ашигладаг тоног төхөөрөмжиндөө ч харам ханддаг зангаар Монголд ганцхан байдаг аппаратаа зэвэрч хэвтэхийг харах ч түүнд амаргүй байдаг аж.
Эмч, мэргэжилтнүүд архинд донтогсод, хордлогод орогсдыг хэрхэн эмчлэх талаар удаа дараа салбарын удирдлагууд, яамынхны “чихнээс хонх уясаар” буй. Гэтэл Монголд хамгийн их үгүйлэгдэж энэхүү эмчилгээний аппарат ийнхүү эзэнтэйгээ хамт 3 дугаар хорооллын нэгэн байрны үүдний өрөөнд “уйтгарлаж” хэвтэнэ.
Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг дээ. Хордлого тайлах эмчилгээний арга ухааныг холоос хайж, аргаа барж суухын оронд өөрсдөдөө байгаа боломжоо олж хараасай. Хорвоогийн жам хатуу учир 80 насны босго давсан энэ хөгшнийг дахиад хэдэн жил амьдарна хэмээн горьдох вэ. Хэрэв Б.Эрдэнэ эмч хорвоогоос буцвал цагтаа өндөр үнээр гадаадаас захиалан авч ирүүлж байсан тэрхүү аппарат хаягдал төмрийн бизнес эрхлэгчид тоож авбал дээдийн заяа болно биз ээ.
Хордлого тайлах эмчилгээнд орох шаардлагатай хүмүүс нь энд тэндгүй байна. Эмчилгээг нь хийдэг ховор аппарат нь ч манайд байна. Уг тоног төхөөрөмжийг ажиллуулж чаддаг цорын ганц мэргэжилтэн нь ч амьд сэрүүн байна. Ажлын байр, нөхцөл боломжийг нь шийдээд өгвөл ажлаа эхлүүлэх чин эрмэлзэл ч байна. Түүнийг ажлаа эхлэхэд эрх баригчдын ашиг орлогын төлөө жилд хэдэн арваар нь босгож буй энэ олон барилгын хоёрхон өрөө л байхад хангалттай. Тиймээс хүмүүсээс эрүүл мэндэд заналхийлж буй химийн хорт бодис, үерийн ус мэт нөмөрч буй архи хэмээх галзуу улаан хорзноос олон арван хүний эрүүл мэнд, амь насыг аврах боломж байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Яахав дээ, хөөрхий нэг нөхөр, ах, эцэг нарыг, дүү нарыг хорын далайд умбуулж, ашиг хонжоо олох аргаа олсон луйварчдын гар. Цаана нь эхнэр, дүү, ээж нарын нулимс л үлдэнэ. Ийм заяа бидэнд Мөнх Тэнгэр өгөөгүй юм шүү. Уухаа л больцгоо, ажлаа хий, хайртай хүмүүсээ хүндэл.
Уухаа болих тийм зүрх сэтгэл, сэтгэлийн тэнхээ агуу бидний Монгол ард түмэнд байхгүй гэж үү?
aguu tenhee ene ter gej bitgii hutsaad bai durtaidaa archaaguidee arhind orchihood, mongoliin ard tumen ch geh shig heden arhichin har umnuud mongoliin ard tumen boloh uu?!
Чи муу хаанаас гарсан новшийн жоом бэ? Лалар чинь. Миний Монголыг гутаах эрхгүй, номоо дутуу уншсан хөдөөний хөөсөн манту, зайл
боовоо угааж чадахгүй өмхий үнэртүүлээд, бас хүний өмнөөс хуцах санаатай, ядахдаа эхлээд бандашаа угааж сур, дараа нь хэдэн англи үг сур, сармагчин
Эрдэнэ гуай бие тэнхээ нь сайн байгаа юм байна.Ач буянаа өгсөн эмч шүү.Цус шүүх эмчилгээ хийх сургалтанд мөн 2 дугаар эмнэлэгт ажиллаж байсан Юндэн эмч цуг явж байсан гэдэг. Ер нь цус шүүх эмчилгээг хаана хийж байгаа юм бол зөвшөөрөлтэй эмнэлэгүүдийн утас хаягыг тавивал хүмүүст хэрэгтэй л юмдаа.
Ачтан эмнэлгийн 3 давхарт 307 тоотод хийж байгаа
3 -р эмнэлгийн урд бас хийж байна лээ, утас нь 99016334
ГССҮТ-ийг яаралттай шалга
pyavni une hyamdaruulaa!!!
Цагаан Шонхорын Энхтайван 2005 онд центрпоинтын хэргээр сууж байгаад шоронгоос сулллагдсаныхаа дараахан оросын мафийнхнаас энэ аппаратыг оруулж ирсэн. Сая орчим доллараар оросын мафийнхнаас худалдаж авч монголд авчирсан байдаг. Энхтайвны тухайд оросуудтай бүр ерээд оны эхэн үеэс холбоо тогтоосон байдаг юм байна лээ. Аппарат гээд байгаа зүйл нь агаарын долгионыг ашиглаж компьютерийн програмтай холбож ажилладаг. Шинжлэх ухаан болон програм хангамжийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглан бүтээсэн. Ерөнхийдөө оросын тусгай албаныхан олон жилийн уйгагүй хөдөлмөрөөр зохион бүтээсэн. Харин яаж яваад тусгай албаны энэ аппарат оросын мафийнхны гарт орсныг бүү мэд. Миний ойлгож байгаагаар оросын тусгай алба мафитайгаа хамтарч ажилладаг гэж ярилцдаг нь бараг үнэн байх аа. Тусгай алба, мафи хоёрын хооронд ямар нэгэн нууц холбоо сүлбээ байдаг болоод л энэ аппарат гэж нэрлээд байгаа төхөөрөмж эхлээд оросын мафийнхны гарт орж. Улмаар тэднээр дамжин Энхтайвны гарт ирснээс зайлахгүй. Тэрнээс биш сүүлийн үеийн техник технологийг ашигласан тоног төхөөрөмжийг мафийнхан өөрсдөө зохион бүтээх ямар ч боломжгүй шүү дээ. Гаднаас нь харахад ердийн нөүтбүүк шиг хэлбэр дүрстэй энэ аппаратыг олон улсын хил гаалиар авч гарахад ямар ч асуудал үүсэхгүй. Учир нь онгойлгож, асааж үзэж, нарийн шалгахгүй юм бол гаднаас нь харахад жирийн л нэг лап топ шиг харагддаг. Хийсэн материалын хувьд сансарын хөлөг бүтээхэд ашигладаг. Эвдэрдэггүй материалаар хийсэн тул хэдэн цаг, хэдэн өдөр ч унтраахгүйгээр тасралтгүй ажиллуулсан ямар ч эвдрэл саатал үүсэхгүй гэсэн үг. Би интернэт маш сайн ухсаны хүчинд энэ аппаратыг анх оросууд зохион бүтээсэн хэдий ч өнөөдрийн байдлаар гадаадын өндөр хөгжилтэй хэд хэдэн орны тусгай албад яг ийм аппаратыг ашигладаг байж болзошгүй тухай мэдээллийг олж уншсан. Тэр дундаа америкийн тагнуулынхан олон жил хойноос нь хөөцөлдөөд хаана байгааг нь илрүүлж чадахгүй байсан Осама Бин Ладены байгаа газрыг нь илрүүлэхдээ энэ аппаратыг ашигласан байж болзошгүй тухай мэдээллийг гадаадын нэгэн сайт дээрээс олж уншсан юм. Өөр нэг энэ аппараттай холбоотой сонирхолтой таамаглал нь 2006 онд оросын тагнуулын албанд ажиллаж байгаад чөлөөнд гарсан хурандаа цолтой хүн эхнэр хүүхдээ өөрийн гараар хөнөөгөөд. Улмаар өөрийнхөө амийг хорлосон хэрэг гарсан байдаг. Афганы дайнд оролцож, тусгай албаны нарийн нууцуудыг хариуцан ажиллаж явсан. Үхэхээс бусдыг үзсэн, сэтгэлийн тэнхээ тэвчээртэй хурандаа хүн хайртай хүмүүсээ өөрийн гараар хөнөөх болсон шалтгааныг барууны экспертүүд тайлбарлахдаа оросын тагнуулынхан миний яриад байгаа яг энэ аппаратыг ашиглан хурандаагийн сэтгэл зүйд өөрчлөлт оруулж. Улмаар галзуурлын байдалд оруулж. Хүчээр бодол санааг нь удирдан эхнэр хүүхдийг нь өөрийнх нь гараар хөнөөлгөсөн гэдэг таамаглалыг дэвшүүлсэн байдаг юм байна лээ. Мань хурандаа хэтэрхий их нууц мэддэг. Бас тэр нууцаа задлах аюул тулгарсан учраас ийм байдалд орсон тухай 2006 оны намар барууны хэвлэлүүдээр ганц нэг мэдээлэл гарсныг гаднын хэвлэл уншдаг хүмүүс сайн мэдэж байгаа. Агаарт хаа сайгүй эргэн тойрон дүүрэн долгион байдаг. Худлаа гэвэл Улаанбаатарт байгаа хүн хаа холын Эрээнд байгаа хүнтэй гар утсаар яаж ярьж болоод байдгийг тайлбарлая л даа. Ихэнх хүмүүс гар утсыг хэрэглэж мэддэгээс биш ямар зарчмаар яаж ажиллаад байдгийг нь огтоос сонирхдоггүй. Нээрээ ямар ч утас, холбоо, ямар нэгэн контакт байхгүй мөртлөө хоорондоо хэдэн мянган километрийн алсад байгаа хүмүүс яаж бие биенийхээ дууг сонсоод яриад байдаг юм бол оо. Нууц нь маш энгийн. Агаарт байдаг хүний нүдэнд үл харагдах долгион. Тэгвэл миний яриад байгаа энэ аппарат нь яг энэ долгионыг ашиглаж ажилладаг бөгөөд түүнийгээ компьютерийн програм хангамжийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт ололттой холбож өгсөнд энэ аппаратны нууц байгаа юм. Энэ аппаратыг дээр нэр дурдсан гадаадын тусгай албад онцгой тохиолдолд ашигладаг. Тэрнээс биш юм болгонд ашиглаад байдаггүй. Өөрөөр хэлбэл тагнуулчдын хүч хүрэхээргүй /хүний хүчээр хийх боломжгүй/ тийм онцгой тохиолдолд ашигладаг гэсэн үг. Тэгвэл Энхтайван энэ аппаратыг оруулж ирэхдээ өмнө нь монголын тагнуулд ажиллаж байгаад хууль зөрчсөний улмаас ажлаасаа халагдсан хоёрын зэрэг залууг эгнээндээ элсүүлсэн байдаг. Мань хоёрын нэг нь миний олж судалснаар орос, англи хэлтэй. Дээр нь програм хангамж, техникийн талын шаггүй мэдлэгтэй гэж байгаа. Харин нөгөөх нь мэдлэг боловсрол сайн биш боловч нөгөө залуугаараа заалгаж энэ аппаратыг ашиглаж сурсан. Одоо энэ хоёр нөхөр энэ аппаратыг нь хариуцаж ажилладаг. Үүнийхээ төлөө Энхтайвнаас хангалттай хэмжээний цалин урамшуулал авдаг. Дээр нь тусгай албанд ажиллаж байсан хүмүүс болохоороо нууцыг яаж хадгалах болон энэ аппаратаар юу хийж болох болохгүйгээ маш сайн мэддэг. Өөрөөр хэлбэл найдвартай, учраа мэддэг хүмүүс гэсэн үг л дээ. Аппаратын ажиллах зарчим маш энгийн. Гаалиар унтрааж авч орж ирээд асаангуутаа аппаратны дэргэд хамгийн ойр байгаа хүн рүү ганцхан кноп дараад долгионоор буудна. Ингэхийн тулд аппарат мэдээж хангалттай цэнэгтэй байх ёстой. Яг гар утас, цахилгаан бараа шиг тогоор ажиллана гэсэн үг. Лап топ ч бас тогоор ажилладаг шүү дээ. Харин тог гэж юу билээ. Тог бол долгион. Ийм энгийн ажиллагаатай, хэн ч гэсэн заалгаад сурахад хялбархан ажилладаг аппарат. Ингээд хамгийн ойр байгаа хүн рүүгээ долгионоор буудахад нөгөө хүн нь сүртэй ёолж гаслаад, өвдөж зовоод байх юм юу ч байхгүй. Биеийнх нь аль нэг хэсэг рүү. Тэр дундаа толгой руу нь долгионоор буудахад бага зэргийн толгой нь өвдөх түр зуурын өвдөлт мэдэгдэнэ. Ингээд толгой руу нь орсон долгионы тусламжтайгаар нөгөө хүнийхээ толгой доторх бүх мэдээллийг яг алган дээрээ ном тавиад уншиж байгаа юм шиг уншиж болно. Өөрөөр хэлбэл тэр хүний дотор ямар ч нууц үлдэхгүй гэсэн үг. Бүгдийг нь унших боломжтой. Хүний тархи их сонин зарчмаар ажилладаг. Хүн амаараа үг хэлэхийн тулд эхлээд тархины нэг хэсгээс нөгөө хэсэг рүү тухайн хэлэх гэж байгаа үгээ тэмдэгт маягаар маш хурдан дамжуулдаг юм байна. Ингээд тархины тухайн тэмдэгтийг хүлээн авсан хэсэг нь уг тэмдэгтийг үг болгож амаараа гадагшлуулдаг. Өөрөөр хэлбэл хүн үг хэлэхийнхээ өмнөх хоёроос гурван секундэд ямар үг хэлэхээ тархин дотроо маш хурдан хугацаанд бодож амждаг гэсэн үг. Харин тархины нэг хэсгээс нөгөө хэсэг рүү дамжуулж байгаа уг тэмдэгт буюу мэдээллийг энэ аппарат нь хүний тархи руу маш хүчтэй долгионыг буудаж оруулах замаар толгой дотроос нь шууд барьж авдаг гэсэн үг. Аппарат гэж нэрлээд байгаа төхөөрөмжний ажиллах зарчим нь ердөө л энэ. Зөвхөн хэлэх гэж байгаа үг төдийгүй тухайн хүний толгой дотроо бодож байгаа бүх бодлуудыг нь энэ аппаратны тусламжтайгаар тухайн хүний толгой дотроос барьж авч, замаас нь сонсох боломжтой гэсэн үг. Хэрвээ унаган англи хэлтэй гадаад хүн байх юм бол тухайн хүний толгой дотроо юу бодож байгааг шууд англи хэл дээр маш хүчтэй долгионы тусламжтайгаар сонсоно. Харин монголд авчраад монгол хүний толгой руу буудах юм бол тухайн хүний толгой дотроо юу бодож сэтгэж байгаа нь аппаратыг хариуцаж ажиллуулж байгаа хүнд шууд монгол хэлээр сонсогдоод эхэлнэ гэсэн үг. Ийм болохоор энэ аппаратаар дэлхийн ямар ч хэлтэй ямар ч үндэстний хүний бодлыг тухайн эх хэл дээр нь толгой дотроос нь шууд сонсож мэдэх боломжтой. Ганцхан аппаратыг ажиллуулж, тухайн хүний бодлыг сонсож байгаа хүн нь тэр хүний төрөлх хэлийг мэддэг байх шаардлагатай гэсэн үг. Энхтайван 2005 оноос хойш аппаратаа ямар зорилгоор ашигласан бэ гэвэл хамгийн нэгдүгээрт монголын улс төр, бизнест нөлөө бүхий бүх хүмүүсийн толгой доторх бодол. Нарийн нандин нууцуудыг нь уншиж, судалсан байдаг. Монгол жижигхэн. Улаанбаатар хот бүр жижигхэн. Монголын бүх томчууд нийслэл хотод амьдардаг нь монголын улс төр, бизнесийн томчуудын бодлыг хэдхэн сарын дотор хялбархан уншиж мэдэх боломжийг Энхтайванд олгосон хэрэг. Аппаратыг оруулж ирээд хамгийн анх буудсан хүн нь олны танил нэг улс төрчийн байгаа газар нь очиход аппаратын дэлгэцэн дээр тэр хоёр хүний хоёулангийнх нь дүрс харагдана. Энэ бүхнийг аппаратнаас ялгаруулж байгаа маш хүчтэй долгион толгой руугаа буудуулсан нөгөө хүний бодлыг нь уншихаас гадна бие махбодыг нь дэлгэцэн дээр дүрс хэлбэрээр харуулж байгаагаар тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл энэ аппарат нь зөвхөн долгионоор буудаж сонсох биш. Давхар тэр хүнийхээ болон тэр хүний эргэн тойронд байгаа хүмүүсийн дүрсийг хардаг гэсэн үг юм. Ингээд аппаратыг монгол улсын хилээр оруулж ирээд хамгийн анх толгой руу нь долгионоор буудсан хүнээрээ дамжаад өөр олон хүнийг долгионоор буудах замаар монголын олон арван улс төрчид, бизнесмэнүүд. Цаашлаад хүчний байгууллагын дарга, ажилтнууд. Олны танил урлаг спортын одууд. Жирийн иргэд гээд ердөө хэдхэн жилийн дотор маш олон хүний бодол санаа. Толгойн доторх бодол, мэдээллүүдийг нь судалж амжсан байдаг. Эдний дотор үе үеийн төрийн өндөрлөгүүд болох ерөнхий сайдууд, ерөнхийлөгчид. Улсын их хурлын гишүүд гээд олон хүн хамрагдаж байгаа юм. Монгол жижигхэн. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод бүх зүйл нэг дороо төвлөрсөн байдаг нь аппаратны эздэд бүр ч сайхан аятай таатай боломж олгож өгсөн хэрэг. Одоо гол нууц руугаа оръё. Аппаратаараа Энхтайван болон түүний хоёр туслах нь /өмнө нь тагнуулд ажиллаж байгаад халагдсан/ зүгээр нэг нэр бүхий хүмүүсийн бодлыг уншаад. Юу хийж байгааг нь хараад суугаад байсангүй. Компьютерийн програмыг долгионтой холбож ажилладаг энэ төхөөрөмж нь зүгээр нэг сонсоод, хараад суух биш. Түүнийгээ бичиж, хадгалж авдаг өөр нэг давуу талтай төхөөрөмж юм. Хэдхэн жилийн дотор олны танил, нэр нөлөөтэй олон ч хүний порно бичлэг Энхтайвны гарт ийм маягаар орж ирсний заримыг нь Энхтайван тэдгээр хүмүүсийг дарамтлахдаа ашигласан байхыг үгүйсгэхгүй юм. Хоёр дахь нэмэлт мэдээлэл бол Энхтайван энэ аппаратаа оруулж ирснийхээ дараа монголын тагнуулд ажилладаг өндөр албан тушаалын хүнд аппаратаа өөрийн биеэр харуулсан байдаг. Цаад хүн нь Энхтайвантай бүр ерээд оны үеэс холбоотой ажилладаг бизнесийн түншүүд. Энхтайвныг олон жил хамгаалж, өмгөөлж ирсэн хүн. Одоо бүр илүү ноцтой мэдээлэл бичиж үлдээх гэж байна. Аппаратаар зөвхөн олны танил хүмүүсийг судлаад суусангүй. Бэлгийн гаж донтнууд болон гэр бүлгүй ганц бие залуусыг. Бас биеэ үнэлдэг янхан охидуудыг идэвхтэй судалсан байдаг. Учир нь Энхтайван энэ аппаратаараа зөвхөн монголын томчуудын тухай мэдээлэл цуглуулах зорилго тавьсангүй. Нэгэнт маш өндөр үнээр оруулж ирсэн аппарат болохоор шархаа буцааж нөхөх. Цаашлаад их хэмжээний ашиг орлого олох зорилгыг тавьсан. Хүмүүс бид мэдэхгүй болохоос биш монголд бэлгийн гаж донтнууд цөөнгүй байдаг. Гар хангалга хийдгээс эхлээд есөн жорын гаж аргаар таашаал авагсад байдаг. Тэгвэл эдгээр нөхдүүдийн гаж секс хийж /гар хангалга хийх зэргээр/ байгаа бичлэгийг нь долгионоор буудах замаар бичиж авчээ. Ингээд оросын мафийн холбоотнуудаараа дамжуулаад Энхтайван гадаадын гаж донтон, мөнгөлөг баячуудыг идэвхтэй эрж сурвалжилсан байдаг. Учир нь гадаадын мөнгөлөг баячууд дотор энгийн сексээс таашаал авдаггүй. Заавал бусдын секс хийж байгаа, гар хангалга хийж байгаа элдэв янзын бичлэг үзэж байж таашаал авсан болдог гаж нөхдүүд нэг бус байдаг. Энхтайван болон оросын мафийнхан яг ийм гаж донтой. Тэгээд тэр гаж донгоо хангахын тулд бусдын гажиг секс хийж байгаа бичлэгэнд хэдэн мянган доллар төлөхөөс ч буцахгүй баячуудыг ОХУ болон европ, азийн хэд хэдэн улс орноос идэвхтэй хайж сурагласны хүчинд олж холбоо тогтоосон байна. Ингээд нөгөө бичлэгүүдээ өндөр үнээр зарж эхэлжээ. Зөвхөн манай монголын бэлгийн гаж донтнууд төдийгүй саун массажны биеэ үнэлдэг янхан охидуудын клиентүүдтэйгээ хэрхэн секс хийж байгаа болон гэр бүлгүй ганц бие бөгөөд шоучин, замбараагүй бэлгийн амьдралтай залуусын секс бичлэгийг нэлээд хэдэн жилийн хугацаанд гадаадын гаж донтой баячуудад зарж их хэмжээний ашиг орлогыг олсон. Ашгаа Энхтайван оросын мафийнхантай хуваалцахаас гадна аппарат ажиллуулдаг хоёр залуудаа хувь өгдөг. Мөн ашгийнхаа багагүй хувийг өөрийг нь хамгаалдаг тагнуулын өндөр албан тушаалын том цолтой даргад өгдөг. Ашиг нь тав арван мянган доллараар тогтохгүй. Миний олж судалснаар монголын гаж донтнууд болон янхан эмэгтэйчүүд, шоучин залуусын удаа дараагийн бичлэгүүдээр Энхтайван тагнуулын том цолтой дарга хоёр зургаан оронтой америк доллараар хэмжигдэх хэмжээний мөнгийг сүүлийн хэдэн жилийн дотор олсон гэх мэдээлэл байна. Дээр нь худалддаггүй болохоос биш монголын олны танил бүх хүмүүсийн секс бичлэгүүд бий. Эдний дотор улс төрчид, бизнесмэнүүд, тамирчид, бөхчүүд, миссүүд, загвар өмсөгчид, цагдаа хүчний байгууллагын өндөр албан тушаалын томчууд орно.
yu bicheed bgaa balai ve?
hahaha zognolt zohiol bicheh geed bgaamuu
bravo
tsus shuudeg gazar haana bdag ym boloo meddeg hun bwal heleed uguuch
3-р эмнэлгийн урд, Шастины хошооний баруун талын Жи Ар тов, 402 тоот, утас 99016334