sonin.mn
Дөрвөн настай охиноо зодож улмаар амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг энэ сарын 21-нд шүүх хурлын тов гарчээ.
 
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох энэхүү хурал хохирогч насанд хүрээгүй гэх шалтгаанаар хаалттай болохоор болжээ. Дүүргийн эрүүгийн хэргийн II прокурорын газраас талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдэж шүүхээс шүүгдэгчээр татжээ.
 
Өөрөөр хэлбэл түүнийг бусдын амь нас аюултай нөхцөл байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэх хэрэгт буруутгасан байна. Харин талийгаач охины хойд ээж 27 настай Г.Маралмааг охиныг зодож тархинд нь гэмтэл үүсгэн, уушгийг няцалснаас амь насанд нь хүрсэн хэрэгт шүүгдэгчээр татжээ.Түүнийг шүүхээс буруутай гэж үзвэл 15-25 жилийн хорих ял эсвэл цаазаар авах ялаар шийтгэх гэнэ.
 
А.Ханд
 
Эх сурвалж: new.mn