sonin.mn
Өнгөрсөн ням гарагт Өлгий суманд есдүгээр ангид суралцдаг хоёр хүүхэд тоглож яваад Ховд голын усанд живсэн байна.
Алтанцөгц, Толбо сумын уг хоёр хүүхдийн цогцсыг эрж хайх ажилд онцгой байдлынханаар толгойлуулсан олон хүн оролцож байгаа ч гол үерлээд эхэлсэн, ус булингартсан болохоор олдохгүй байна. Энэ аюулаас сэргийлэх талаар нийтэд урьдчилан анхааруулсаар байсан бөгөөд гол нуурнаас хууль бусаар загас олборлогчдод дахин сануулж байна.
 
Ш.Айзаря
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг