sonin.mn
Чингис, Самурай бондны санхүүжилт, зарцуулалтын зөрчилтэй  холбоотой асуудал сүүлийн үед дахин хөндөгдөх болж, Хөгжлийн банкны Захирал Н.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэн шалгах эсэх тухай ч яригдах болоод байна. Гэхдээ Н.Мөнхбат гэгчийн цаана 2012-2014 онд Эдийн Засгийн Хөгжлийн сайдаар ажиллаж байсан Нямжавын Батбаяр байсан нь нууц биш. Н.Мөнхбатыг Нямжавын Батбаярын туслах байсан ч гэгддэг.
 
Зөвхөн хүүнд нь жилд 70 орчим сая доллар, арван жилийн дараа тэрбум ам.долларыг төлөх ёстой Чингис бондны мөнгөнд үнэхээр “хүнийрхүү” зан гаргасан Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Н.Батбаярын олон хуудуутай үйлдэл одоо нэгэнт ил болоод байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Чингис” болон “Самурай” бондоор хийж байгаа бүтээн байгуулалтад дотоодын компаниудаа түлхүү оруулах бодлого барих ёстой гэсэн үүргийг анхнаас нь өгч байсан бөгөөд Шинэчлэлийн Засгийн газар ч ““Монголдоо үйлдвэрлэе” гэсэн уриатай олон кампанит ажил зохиож байлаа.
Бөө болсон гэгддэг  Эдийн засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр ч Монгол ухаан, мөнх тэнгэр гэсэн зүйлийг эрхэм болгож буй мэт өгүүлэх нь олонтаа. Харамсалтай нь үндэсний үзэлтэн мэт аяглах түүний үг, үйлдэл дэндүү хол зөрүүтэй байсныг ганцхан л баримтаар өгүүлье.
 
 
 
Чингис бондны мөнгөөр буюу Хөгжлийн Банкны санхүүжилтээр  аймгийн төвүүдийг холбох 1800 км авто зам барих ажлыг гадны буюу бүр тодруулбал БНХАУ-ын компаниудад олгожээ.
 
Ийм л шийдвэр гаргаж байсан “үндэсний үзэлтэн” Нямжавын Батбаяр өдгөө хаана юу хийж явааг сураглах хүн олон байна. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын  сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр согтуу үг хэлснээс хойш Төрийн ордонд ховорхон үзэгдэх болсон түүнийг шалгаж, хариуцлага тооцох ёстой гэж үзэх хүн ч олон бий.
 
Э.Мягмардорж