Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 21 аж ахуйн нэгж байдаг. Жил бүр тэдэнд нийслэлийн төсвөөс үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын үйлчилгээнд явуулсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж, үүний үндсэн дээр санхүүжилтийг олгодог билээ.
Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Тэнүүн-Огоо”, “Тулга-Огоо”, “Тэнүүн дэлгэр” компани нь үйлчилгээнд гараагүй автобусны “МТ-150” төхөөрөмжийг хувийн суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн автобусыг үйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулж байсныг нь тогтоожээ. Тэд дээрх аргаар улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Тиймээс Эрүүгийн цагдаагийн газраас дээрх нэр бүхий гурван компанийн удирдлагууд болон нийтийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн нарын дөрвөн хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлжээ.
Б.БАТ
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
yamar huuhed huurch baigaa bish de
Хохирлыг 3 нугалж төлүүл.
Ah duu nariin company baina daa neriig ni harvaas
Mongold ugaasa unen shudarga yum gej bnuu.
Ардчилсан хэмээх хуурамч үеийн жирийн л луйвар байна.Одоо яая гэхэв Элбэгдоржоосоо эхлээд хуурамчууд том компаны захирлуудаар дамжаад хүүхдүүд хүртэл мэрэгжлийн худалч болж бойжиж байхад яалтай!!Төрөө хуурсан дотоодын дайснуудыг хашраах шаардлагатайч ардчилал гээч нь ийм бузар булайг дэмжин тэтгэгч буюу.Төр яаж ч чадахгүй авилгад идэгдсэн төрийн түшээд баярлана гээрэй.Шудрага цагдаагын ажилчид эвгүй байдалд орно хараарай!Новшийн хунхуузуудын гавъяа!!Баригдсан бага гар л энэ түүнээс том луйварчид хуулиар хуягалсан хулгайч улс төрчид бол Монгол улсыг цусалж дуусаад ард түмэн ямарч амьдрах баталгаагүй ардчилагч хунхуузууд Монголын баялгыг энд тэнд хулгайгаар бялдуучилж хямдаар барьцаалж зээлэнд түшиглэж амь зогоож байнаа.Ерөнхийлөгч нь энд тэнд худлаа ярьж докторч болж явах шиг гэтэл улс орон нь дампуураад энэ ер нь юу гээч нь болоод байнаа?!Ийм завхай цайдан байдлыг зарим өмхий тархитай нэг нь дэвэргэх янзтай байгаа нь бүүр зэвүү хүргээд байна!.Одооны энэ хуурамч ардчилал гээч нэрээр халхлагдсан булай бузар бүхэн арай л хэтэрлээ таминь!!Сэрэмжтэй байхтүн!!Улс орны амьдрал хүмүүсийн ухамсар нэг л буруу замаар яваад байна шүү!!!Хазаарлах цаг нэгэнт болжээ.Ганцхан жилийн дараа бүх эрх бидний гарт ирнэ.Тэр цаг удахгүй!!!Орших уу?эс орших уу?гэдгээ үзнэ дээ!
Tenuun ch geh shig Ogoo ch geh shig yamar m a l haanaasA iim durak ner ogdog bnaa??!!
Iim yuman deer bol mash khatuu tseerluuldeg baikh kheregtei
Харин Нийслэлийн удирдлагад нийтийн тээврийг бодит байдалд явуулах тухай их хичээл заасныхаа төлөө Ганхугийг хорьж байгаа юм байна. Хувийн хэвшлээс хуулбарлахгүйгээр, төрийн нийтийн тээвэр нэг алхам явахгүйг хэлчихье. Ганц нэгэн болчимгүй үйлдэл гаргасан нөхөдтэй шууд эзэн бие нь бна түүнтэй хариуцлага тооцолдоо хуулин дээр даргыг нь хорьж цагдана гэсэн заалт байгаа бол өөр хэрэг ичээч нөхөд минь ардчилал ийм замаар явах ёсгүйг мөнч их хэлэх юмдаа, хожим цаг хугацаанд өөрсдөөсөө ичсэн өвгөд болох байхдаа
баахан хүмүүс хоолноосоо саллаа
тэнэг