sonin.mn
ШШГЕГ-ын харьяа Увс аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны барьж буй хоёр давхар конторын барилга дээр ажиллаж байсан хүмүүжигч барилгаас унаж бэртсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаатай холбогдуулан  ШШГЕГ-аас албан ёсны мэдээлэл хийлээ.  
 
 Осол болсон өдөр буюу энэ сарын 25-ны өдөр тухайн барилга дээр ажил гүйцэтгэж байсан хүмүүжигчдийг ажилд гарахаас нь өмнө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан зааварчилгаа өгч, хамгаалах малгай, бүс, бээлийгээр хангаж, гарын үсэг зуруулжээ. Гэтэл ажлын явцад хүмүүжигч Т-нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчиж, өөрийн санамсар болгоомжгүй байдлаас тус өдрийн 11 цагт 55 минутад уг барилгаас унаж бэртсэн хэрэг гарсан. Одоогоор хүмүүжигч Т-ийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тус  аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна гэж тус газраас тайлбар өглөө.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ"