sonin.mn
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч САЙХАНБИЛЭГ ТАНАА
 
 
Тодруулга гаргуулах тухай
 
УИХ гишүүн Н.Алтанхуяг миний нэр дээр 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс зарлан дуудах хуудас ирүүлж, хэрэв дуудсан хугацаанд ирээгүй тохиолдолд албадан ирүүлэх тухай заасан байсан . Тус бичгийг хүлээж аваад тагнуулын байгууллагын үйлдлийн талаар Ерөнхий сайд танаас тодруулахад "Би ярилаа, очих шаардлагагүй" гэсэн хариулт авсан.
 
Өнөөдөр 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдөр ТЕГ-аас дахин зарлан дуудах хуудас ирүүлжээ. 
 
Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдын шууд харъяаны агентлаг тул ямар асуудлаар дуудаж байгаа талаар тодруулга бичгээр гаргаж өгнө үү.
 
Улс орны аюулгүй байдал болон төрийн үйл ажиллагаатай холбоотой ямар ч асуудлаар тодруулга өгөхөд бэлэн байна
 
Хүндэтгэсэн: 
 
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН                                Н.АЛТАНХУЯГ