Улсын ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газарт шалгалт хийжээ. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсайтай ярилцлаа.
-Авлигатай тэмцэх газарт хийсэн шалгалтын дүнгийн талаар товч танилцуулна уу?
-Улсын ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон тэдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Улсын ерөнхий прокурорын заавар, журмын хэрэгжилтийг 2014 он, 2015 оны эхний таван сарын байдлаар шалгалаа.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар харьяалуулсан Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргүүдэд мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна.
Тус хэлтэс нь хэлтэс, албаны дарга болон ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаагч нараас бүрдсэн 30 хүнтэй ажиллаж байна. Авлигатай тэмцэх газарт иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 2014 онд 452, 2015 оны зургаан сарын байдлаар 205-ыг хүлээн авч шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2014 онд 236 хэрэгт, 2015 онд 158 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Тэдгээрээс 58 хувь нь хүндэвтэр гэмт хэрэг, 36 хувь нь хүнд гэмт хэрэг, зургаан хувь нь онц хүнд хэрэг эзэлж байна.
Дээрх хугацаанд нийт мөрдөн байцаалт явуулсан хэргээс 92 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 70 хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар, 63 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр, 22 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлжээ.
Мөрдөн байцаалтын явцад иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах, хохирол нөхөн төлөгдөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2014 онд 17 тэрбум 355.7 сая төгрөгийн, 2015 онд долоон тэрбум 907.9 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулжээ. Тус хэлтэс нь шалгалт хийх явцад мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа 62 эрүүгийн хэрэг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн 26 хэрэгтэй байлаа.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2014 онд дөрөв, 2015 онд гурван хүнийг хойшлуулашгүйгээр баривчилсан байна. Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьж мөрдөн байцаалт явуулсан хүн 2014 онд 33, 2015 онд 17 байна. Шалгалтын дүнгийн талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамт олны хурлаар хэлэлцүүлж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх талаар прокурорын даалгавар, чиглэл өгсөн болно.
-Тухайлбал ямар, ямар зөрчил илэрсэн бэ?
-Нийт хүлээн авсан гэмт хэргийн талаар гомдол мэдээллийн 70 орчим хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлдэг, зарим хэргийн хувьд гэмт хэргийн шинжтэй эсэхийг хангалттай баримтаар тогтоогоогүй байж үндэслэл муутайгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, тус газар нь орон нутагт мөрдөн байцаагч төвлөрөн сууж ажилладаггүйгээс шалтгаалан мөрдөн байцаалтын ажиллагааг тасралтгүй явуулах зарчим алдагдах, мөрдөн байцаалт явуулсан хэрэгт хугацаа сунгаж мөрдөх явдал бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагатай харьцуулахад хувь хэмжээ нь харьцангуй өндөр байгаа.
Эрүүгийн хэрэг шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлээр мөрдөн байцаалтад буцах, зарим эрүүгийн хэрэг болон яллагдагчийг шүүхээс цагаатгах зэрэг асуудал гарч байгаад анхаарал хандууллаа.
-Үндэслэл муутайгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг гэдэг нь хүний эрх зөрчдөг гэсэн дүгнэлт мөн үү?
-Тодорхой зарим хэргийн хувьд шүү дээ. Бүх хэргийг үндэслэл муутай гэж хэлж болохгүй.
-Авлигатай тэмцэх газрын мөрдөж байгаа хэргүүд бусад хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагуудтай харьцуулахад хэр зэрэг ачаалалтай ажиллаж байна вэ?
-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөж байгаа хэргүүд нь Цагдаагийн болон бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагуудтай харьцуулахад тооны хувьд цөөн, ачааллын хувьд харьцангуй бага гэж хэлж болно.
Гэхдээ авлига, албан тушаалын гэмт хэргүүд нь ихэвчлэн нууц, далд аргаар үйлдэгддэг, илрүүлж мөрдөхөд бэрхшээлтэй, цаг хугацаа их шаарддаг, эдийн засгийн болон бусад асуудлаар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахыг шаарддаг зэргээс шалтгаалан ачаалалтай ажилладаг юм байна гэж нэг талаас нь хэлж болно.
-Авлигатай тэмцэх газар нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг цагдан хорьж мөрдөхийг урьтал болгодог, хүний эрхийг зөрчдөг, эрүү шүүлт тулгадаг гэх мэт шүүмжлэл нийгэмд ихээхэн байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ тухай мэдээлдэг. Энэ талаар ямар нөхцөл байдал шалгалтаар тогтоогдсон бэ?
-Олон нийтийн дунд энэ талаар янз бүрийн яриа гарч, хэвлэл мэдээллээр ч гэсэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүн болгоныг цагдан хорьж шалгадаг мэтээр мэдээлдэг явдал бий. Энэ нь тус газрын мөрдөн байцаалт явуулдаг хэргийн онцлог, хэрэгт холбогдсон хүмүүсийн олонх нь тодорхой албан тушаал эрхэлдэг, олон нийтэд танил болсон хүмүүс байдагтай холбоотой байх.
Шалгалтын дүнгээс харахад Авлигатай тэмцэх газар нь сэжигтэн, яллагдагчид цагдан хорьж мөрдөн байцаалт явуулах таслан сэргийлэх арга хэмжээг харин ч цөөн тоогоор хэрэглэгдэж байна гэж үзлээ. Тухайлбал, 2014 онд нийт таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүмүүсийн зургаан хувийг, 2015 онд найман хувийг цагдан хорьж мөрдсөн нь үүнийг гэрчилж байна.
-Хэрэгт холбогдсон хүмүүсийн хилээр зорчих эрхийг хязгаарлаж, хилийн хориг тавьснаас алба амины ажил, зайлшгүй шаардлагаар гадаадад зорчих эрхийг хязгаарлаж, эрх, эрх чөлөөг нь хязгаарладаг гэсэн шүүмжлэл ихээхэн байдаг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагчийн Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх асуудал зөвхөн Авлигатай тэмцэх газарт ч биш бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад ч байдаг асуудал юм. Сэжигтэн, яллагдагчийн Монгол Улсын хилээр зорчих эрхийг түдгэлзүүлэх нь манайд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад үндэслэж хилийн хориг тавигддаг.
Монголд гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийн хувьд Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын иргэдийн хувьд Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуульд заасны дагуу уг арга хэмжээг хэрэглэдэг. Хилийн хориг тогтоох асуудлыг зохицуулсан.
Улсын ерөнхий прокурорын тушаалаар баталсан журам болон Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу уг асуудал зохицуулагдсан байдаг.
Хууль болон дээрх заавар, журамд нийцүүлэн прокурорын хяналтын доор хилийн хориг тогтоож байгаа ажиллагааг хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан гэж үзэж болохгүй.
-УЕПГ-аас АТГ-т яагаад шалгалт хийх болсон бэ. Үүний шалтгаан нь юу байв?
-Прокурор нь Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, уг ажиллагаанд хуулийг нэг мөр хангуулах, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах,эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож яллах чиг үүргийг хэрэгжүүлдэг субьект юм.
Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд прокурорт хуулиар олгогдсон бүрэн эрхийн нэг нь Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг хэсэгчлэн болон иж бүрнээр нь шалгах явдал юм.
Энэхүү бүрэн эрхийн хүрээнд аль ч хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагын ажиллагааг прокурорын байгууллагаас шалгаж байдаг. Үүний дагуу л АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааг шалгасан болно. Өөр ямар нэг зорилго, шалтаг, шалтгаан байхгүй гэдгийг шууд хэлье.
М.ЦЭЦЭГ
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Шоронд хийхээс өөр аргаар ялын бодлогыг барихгүй бол нийгмээрээ шоронжиж дууслаа. Нэг хэсэг нэг айлд орифлемчин, бөө, байсан бол одоо нэг айлд нэг ялтан бий болох цаг тун ойрхон болоод байна. Сагсаа прокурор оо та сайн мэдэж байгаа даа. 2012 оноос хойш ялтаны тоо эрс нэмэгдлээ. Бүх шоронд 8000 гаруй хүн бараг 9000 хоригдол байна. Цагдан хоригдох төвүүдэд 3000 гаруй хүн байна. Ингээд 12000 хүн шоронд хоригдож байна. Гэтэл энэ тоо 2012 онд 3000-5000 байсан шүү дээ. 5-хан жилийн дотор шоронд хоригдогсодын тоог 3-4 дахин нэмдэг улс орон манайхааас өөр хаана ч байхгүй. 10,000 төгрөг хулгайлсан хүүхэд 10 жилийн ял авч байна. Ингэж нийгмээ яллаж ирээдүйдээ нүгэл хураах хэрэг байна уу. Гэрийн хорио, торгох, албадан хөдөлмөр эрхлүүлэх гэх мэт зөндөө олон аргууд байхад заавал шоронд хийж яллах гээд байдаг нь ямар учиртай юм бэ, хуулиндаа байгаа бол өөрчлөх санал оруул л даа. Нийгмээрээ шоронжиж байна. Шоронд орсон хүн хэзээ ч сайжирч хүмүүжиж гарч ирдэггүйг тань шиг туршлагатай прокурор мэдэж л таараа. 3 хан жилийн дотор ялтаныхаа тоог 3-4 дахин нэмнэ гэдэг бол ямар ч эрүүл нийгмийн шинж биш. Ирээдүйд гарах үр дүнг өнөөдрөөс засаж залуусдаа боломж олгох хэрэгтэй. Сүүлийн үед прокурор цагдаа нар ч гэсэн том хэрэг илрүүлэх хүсэлдээ автан зодооны хэрэг бол бүлэг зодоон, хулгайн хэрэг бол бүлэг хулгай гэх мэт хүндрүүлэх зүйл заалтыг оруулах гэж хичээдэг болж. Яаж ийж байгаад л хэргийг хүндрүүлэхээр төлөвлөдөг болчихож. Ингэж улс орноо нийгмээр нь шоронжуулах хэрэг байна уу? Та мэтийн туршлагатай хуулийн хүмүүс хүчин, хүн амь гэх мэт онц хүнд хэргээс бусад хэрэгт жаахан ч гэсэн энэрэл үзүүлж баймаар юм даа.
Эд нарыхаа угииг сонсож санаа оноог нь авдгиимуу Дарга Улс Торчид нь
тэгвэл Энхбаярыг үндэслэл муутайгаар эрүү үүсгэсэн гэсэн үг үү?
N.Enhbajar dargin hereg er ni undes ih taaruu baisnig ene darga notolj baigaa jum bish uu! Demjih bolnoo.
сайн хүн дээ. шударга. таныг дэмжиж байна
Энэ одоо нутгийн дүү Алтанхуягийнхаа хүсэлтээр, Дорлигжавынхаа даалгавараар АТГ-г оролдоод байгаа юм биш биз дээ.Сагсай бол тиймч шулрага хүн биш шүү.
захиалгат яллагч захиалгаар л АТГ оролдож байгаа биз үеийн үед түмний хараал иднэ дээ хөөрхий үр ач нарт чинь муу ш дээ
манай хамаг томчууд АТГ-аасаа айгаад яаж хүчгүйдүүлэх билээ гээд аргаа барж байх шиг.
Монгол улсад хууль гууль болоогүй байхад арга хэмжээ авахуулж албан тушаалаасаа мултарч явсан хүний гарт прокурорын ийм том сэнтийг өгнө гэдэг нээрээ л ерөнхийлөгч нэг хүний ноёрхолоо зарлаад байгаа нь маргашгүй үнэн болжэээ.
Ha ha ha uuruu unengee huleechihdeg garuu ugui uy,enhbayariin yalalgch gyai shagnal abaa bizdee ja ha ha ha