sonin.mn
Хилийн 0165, 0129, 0257 дугаар ангийн хариуцсан хэсгээр нутгийн ард иргэдийн 17 тооны адуу улсын хилд бэлчээрээр тулж ирснийг хилчид тогтоожээ.
 
Уг малыг эздэд нь хүлээлгэн өгч, ард иргэдэд учирч болох 17 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чадсан байна. Мөн зуны улиралтай холбоотойгоор гадны болон дотоодын иргэд аялал жуулчлал хийх зорилготойгоор хилийн бүс зурваст зөвшөөрөлгүйгээр нэвтрэх тохиолдолд олширч байгаа аж.
 
Тухайлбал, Хилийн 0257 дугаар ангийн хариуцсан хэсэгт Вьетнам улсын дөрвөн иргэн, хилийн 0184 дүгээр ангийн хариуцсан хэсэгт Австрали улсын дөрвөн иргэн тус тус хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүйгээр аялал жуулчлал хийх зорилгоор явж байсныг хилчид илрүүлэв. Уг иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, буцаан явуулсан байна.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг