sonin.mn
Өнөөдрийн байдлаар Орхон голын дунд хэсэг буюу Орхон баг /Сэлэнгэ/ орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 30 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5 см орчим давсан байна.
 
Өөрөөр хэлбэл сүүлийн 3-4 өдрийн турш усны түвшин хоногт 15-30 см буюу нийт 85 см нэмэгдсэн байна. Иймд Орхон голын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг