sonin.mn
Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа Хөшөөтөөс хятад руу нүүрс тээвэрлэж байгаа орон нутгийн компаниудын нүүрс тээвэрлэлтийн мөнгийг төлөхгүй, монгол талын ажилчдын эрх ашиг зөрчигдөж байна.
 
Сүүлийн үед Хөшөөтийг тойрсон хэл ам бараг тасраагүй. Одоо ч гэсэн Хөшөөтийн уурхайн нүүрсний орд олны дунд маргаантай асуудал хэвээрээ байна. Учир нь Хөшөөтийн уурхайн нүүрсний ордыг 4,4 тэрбум тонн хэмээн тооцож байв.
 
Гэтэл леценз аваад 150 сая долларын хөрөнгө оруулалт хийсний дараа МУЗГХА, Ашиг малтмалын хэрэг эрхлэх газар, улсын нөөцөөс 85,7 сая орчим тн гэж тогтоосон байна. Үүнээс 40 сая тонн нь коксжих нүүрс, 45 орчим тонн эрчим хүчний нүүрс байгаа ажээ.
 
Нүүрсний нөөцийн хэмжээнд асар том өөрчлөлт гарсан нь зарим нэг хүмүүсийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй энэ уурхай дээр гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн нэр бүхий улс төрчдийг хардахад хүргэсэн юм. 
 
Хөшөөтийн нүүрсний уурхайд энэ онд 3,04 сая метр куб хөрс хуулалт хийж, 540,0 мянган тн нүүрс олборлосноос 2015 оны эхний хагас жилийн байдлаар 157, 4 мянган тн нүүрсийг экспортод гаргажээ.
 
1998 онд Хөшөөтийн уурхай хувьчлагдсан бөгөөд 2007 оноос МоЭнко гэх гадаадын хөрөнгө оруулалттай компани Хөшөөтийн уурхайг ашиглах леценз эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байна. 
 
А.Бямбасүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг