sonin.mn
Монголын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн өдрөөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамтран зүтгэж явсан Г.Бошигт гуайд уучлал үзүүлсэн байна. Г.Бошигт нь 2013 оны хоёрдугаар сард согтуурсан үедээ өөрийн төрсөн хүү Х-г олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг үйлдсэн юм.
 
Тиймээс гурван шатны шүүхээс Г.Бошигтод 10 жилийн хорих ял оноогоод байсан ч Г.Бошигт биеийн байдал тааруу хэмээн Ерөнхийлөгчөөс уучлал хүсчээ. Улмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн байна. Г.Бошигтын хувьд МоАХ-ны анхдагчдийн нэг юм.
 
Э.Сүрэн