sonin.mn
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болсон боловч 14 хонгийн хугацаатай хойшлов.
Учир нь шүүгдэгч  дараагийн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Налайхын нүүрсний уурхайн удирдлагуудыг гэрчээр оролцуулах, шинжээчдийн багийг оролцуулах хүсэлт гаргажээ. 
 
Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд эхэлсэн боловч энэ сарын 17-ны өдөр хүртэл хойшиллоо.  Тус хурлын үеэр шүүгдэгч Л.Гансүхийн нэг өмгөөлөгч сургалттай тул хойшлуулах хүсэлт гаргаад байжээ.Мөн Л.Гансүх биеийн байдал тааруу байгаагаа хэллээ. Тэрбээр АТГ хүний эрхийг хэт зөрчсөн гэдгийг ч дурьдсан юм.Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутгаж байгаа бөгөөд Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт шалгаж буйг  АТГ-аас  мэдээлж байсан билээ.
 
 
О.Буянхишиг
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг