sonin.mn
Ногооннуур сумаас хүрэн халзан азаргатай 23 адуугаа алдсан тухай малчин Т.Хойшыбай өчигдөр мэдэгдэж, энэ явдлын тухай мэдээ өгсөн хүнд өндөр хэмжээний шан өгөх бөгөөд мэдээний нууцыг хатуу чанд хадгалахаар амлаж байна.
 
Харин энэ сумаас алдагдсан адуу голцуу Туваг  улсыг зорьдог тул түүнийг мөрдөн мөшгөж олох, олдсон нөхцөлд эргүүлж авах хэцүү. Учир нь хоёр жилийн өмнө Тува руу хулгайлагдан очсон хорь гаруй адууг эзэн нь олсон ч буцаан авч чадаагүй, хоёр улсын хооронд буцааж өгөх тийм гэрээ хэлэлцээр байхгүй гэж тэдний тал хариу өгсөн байдаг.                       
 
Ш.Айзаря
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг