sonin.mn

 

 
Энэ сарын 6-нд Налайх дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг “Топ” тоосгоны үйлдвэрийн хятад эзэд 16 настай монгол хүүгийн хөлийг хугартал зодсон хэрэг гарсан билээ. Хятадууд түүний зүүн хөлийн шилбэний ясыг чулуугаар бяц цохисон учраас өнгөрсөн долоо хоногт тэрбээр хүнд хагалгаанд орон ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хүү хэдийгээр хагалгаанд орсон ч хөл дээрээ босох магадлал бага байгааг эмч нар хэлж байгаа. Түүнийг зодсон БНХАУ-ын иргэн Лан Луйз Хан гэгчийг Эрүүгийн хуулийн 96.1-т зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан гэсэн үндэслэлээр шалгаж эхэлжээ. Сэжигтнийг энэ сарын 7-нд цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Зодуулсан хүүгийн хувьд энэ жил Налайх дүүргийн “Эрдмийн оргил” сургуулийн есдүгээр ангийг төгссөн аж. Тэрбээр сургуулийнхаа шилдэг хүүхдээр шалгарснаас гадна сагсан бөмбөг болон волейболын шигшээ багт тоглодог байжээ.

М.Өлзий

Эх сурвалж: "Монголын үнэн"