sonin.mn
“Эрдэнэс Тавантолгой” компанийн  ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг өчигдөр шүүхийн шийдвэрийн дагуу  суллажээ. Албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө хувьдаа завшсан  байж болзошгүй хэмээн түүнийг АТГ-аас шалгаж байгаа.
 
Түүнийг мөрдөн байцаалтыг явцад  саад учруулж болзошгүй  хэмээн Цагдан хорих төвд 90 гаруй хоног  саатуулаад байсан юм. Тэрбээр өөрийг нь гэм буруутай эсэхийг шүүхээр тогтоогоогүй байхад удаан хугацаанд хорьж байгааг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байсан билээ.
 
Иймээс шүүгч түүний биеийн байдал тааруу байгааг харгалзан үзэж өчигдөр 17:00 цагийн орчимд батлан даалтад гаргасан байна.