sonin.mn
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны наймдугаар сард “Хөтөлийн цемент, шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Шоовдор болон тус компанийн Үйлдвэр эрхэлсэн захирал Б.Баатаржав, дэд захирал Д. Валяхүү нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.
 
Улмаар А.Шоовдор нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн. Тэгвэл харьяаллын дагуу Сэлэнгэ аймгийн прокурор хянаж, яллах дүгнэлт үйлдсэнээр А.Шоовдор нарт холбогдох хэргийн шүүх хурал болжээ. 
 
Шүүх хурал Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн А.Шоовдор нарын долоон хүний хэргийг цагаатгасан тогтоол гаргажээ. Гэхдээ одоогоор шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа аж.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин