sonin.mn
Хөвсгөл аймагт үргэлжлэн орсон борооны улмаас бог, бод мал бээрч осгосон төдийгүй нэг хүн осгож нас барсан мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын архидан согтуурахтай тэмцэх ажилтан, ахлах байцаагч цагдаагийн хошууч Я.Алимаа  өглөө.
 
Мөн иргэдийн амралт зугаалгын үе, гэр орондоо эзгүй үеийг тааруулан орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэж буй учраас иргэдийг айл хөршийн холбоог сайжруулан сонор сэрэмжтэй байхыг анхааруулав. Урин дулааны цагт иргэд мотоциклоор ихээхэн зорчдог ба айлын гадаа хараа хяналтгүй байгаа унааг түрж зугатах, хулгайлах тохиолдол ч нэмэгдсээр байгаа ажээ.
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг