sonin.mn
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д өнгөрөгч шөнө нийт 361 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 262 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтжээ. 
 
Дорноговь аймгийн Сайншанд сумаас хойш 383 дугаар шонгийн орчимд Т.Приус маркийн О жолоочтой авто машин онхолдож зорчигч 79 настай эмэгтэй Д нас барж, нэг хүн гэмтсэн осол гарчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. 
 
Эх сурвалж: