sonin.mn
Хөвсгөл аймагт Онцгой комиссын ээлжит бус хуралдаан болж Цагаан-Уул сумын Агар багт гарсан тарваган тахлын талаар Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн мэдээлэл хийлээ.
 
Одоогийн байдлаар тахлаар өвчилсөн иргэний биеийн байдал сайжирсан хоригийг цуцалсан боловч тарвага үхэх тохиодол нэмэгдсээр 8 тарвага үхсэн байна. Иймээс тарваганы нүхний аманд хуурай бодис цацаж шимэгчийг устгаж тахалын тархалтыг бууруулах арга хэмжээ зохион байгуулахаар боллоо.
 
Мөн дэглэм зөрчих, тарвага агнах зэрэг хариуцлагагүй, хууль зөрчсөн асуудал гарч байгаад дүгнэлт хийж зарим төрийн алба хаагчдад хариуцлага хүлээлгэх гэнэ.
 
Аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар тарвага агнахыг яаралтай зогсоох талаар арга хэмжээ зохион байгуулж, газар дээр нь очиж ажиллахыг мэргэжлийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгож, Мөрөн сумын нисэх, Хатгалын зам, Хилэнтийн гүүр, Бүрэнтогтохын Дэлгэр мөрөний гарам Баянзүрхийн бирвааз зэрэг газруудад Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид хяналтын пост ажиллуулахаар боллоо.
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг