УИХ-ын гишүүн Ц.Нямдорж уржигдар телевизээр ярьж байна. “...Миний “Аав ээж хоёрыгоо нэг сайхан дуулчихаад Энхбаярын шүүхээр буудуулна даа” гэсэн муухай зэвүүн гарчигтай ярилцлага байдаг даа. Тэрэн дээр би “Э”-нүүдийн хөлд 1996 оноос хойш намууд нь ч, улс төр нь ч чирэгдсэн гэж ярьсан. Хоёр “Э” гэдэг чинь Элбэгдорж, Энхбаяр хоёрыг хэлж байгаа юм шд” гэв.
Бас УИХ-ын даргын албыг өгснөө “...УИХ-ын дарга хууль засах эрхтэй. Хуульд тэгээд заачихсан юм. Гэхдээ УИХ-ын нэр хүндэд харшилсан аянга буух гээд байсан учир тэр бүхнийг өөр дээрээ авч өргөдлөө өгсөн юм” гэж байна.
Түүнчлэн “...Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын 25 гишүүн хүлээж авах учиртай. Хэрэв эсрэг кноп дарвал тэр гишүүний эсрэг тойрог дээр нь ажиллана. Айлгаж байгаа юм биш” гэж ярина лээ.
Энэ мэтийн жишээгээр өнгөрсөн хэдэн жилд өөрөөс нь өөр гялайж гялтайх эх оронч Монголд байгаагүйг дэлгэрэнгүй ярив.
Тэр тэмцээд л явж. Өнгөрсөн 25 жилийн турш олон ч намтай, бүх улстөрчтэй тэмцэлджээ. Одоо ч тэмцэж байгаа гэнэ.
Гэхдээ аливаа юманд үнэний хэмжүүр байх учиртай. Хамгийн түрүүнд Ц.Нямдорж өнгөрсөн 25 жилд хаана байсан бэ гэдгийг асууя. Энэ хүн анх 1992 онд УИХ-ын гишүүн болж байжээ. Завсаргүй зургаан удаагийн бүрэн эрхийн хугацаанд УИХ-д сууж байна. Хамгийн сүүлд зургаа дахь удаагаа намын жагсаалтаар Их хуралд оржээ.Мөн энэ хооронд УИХ-ын даргаар нэг удаа /2005-2007/, Хууль зүйн сайдаар хоёр удаа /2000-2005, 2008-2012/ томилогдон, сонгогдон ажиллаж байв.
1981 онд ЗХУ-ын Ленинградын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш УЕПГ-т прокурор, хэлтэс, тасгийн дарга, Цэргийн ерөнхий прокурорын I орлогч, Хууль зүйн тэргүүн дэд сайдаар ажиллаж байгаад 1992 онд УИХ-д орж ирсэн байдаг. Эндээс үзвэл 1992 оноос хойшхи Монголын улс төрийн амьдралд тэр хамт байжээ. Бас тэрээр тасралтгүй парламентад суусан гарын арван хуруунд багтах төдий хэдэн хүний нэг байна.
Тэр тусмаа энэ хооронд гарсан Монгол Улсын хууль тогтоомжуудын автор нь байхаар хэмжээний ажил алба хашиж явсан байх юм. Тэгж ч байж.
Ингэж хэлж байгаагийн хамгийн том жишээ нь 2002 оны Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль. Нямдоржийн хар хууль ч гэдэг. Сүүлийн үед “Шоронжсон хууль” гэдэг нэртэй болоод байгаа.
1950-иад оны үед Жамбалдоржийн хар хууль гэгч нийгэмд айдас төрүүлсэн харгис хууль байж. Тэр хуулийг Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болуутаа амилуулсан нь өнөөдөр ийм нэр хаягтай болсон гэдэг.
Энэ хуулийн талаар Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр 2013 оны арваннэгдүгээр сарын 10-нд Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “...Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулснаас хойш 8000 орчим хоригдлыг Өршөөлийн хуулиар сулласан байдаг. Гэтэл нэг хоёр жил өнгөрөхөд дахиад л шорон дүүрч байх жишээтэй. Энэ нь Гэмт хэргийн тухай хууль, ялын тогтолцоо нь үнэхээр буруу байж гэдгийг харуулахын сацуу шоронжсон хууль гэдгийг давхар баталж байна.” гэсэн. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 2014 оны дөрөвдүгээр сарын 30-нд “Өглөөний сонин”-д “...Эрүүгийн хуульд олон нийт угаасаа л маш их шүүмжлэлтэй ханддаг. Одоо мөрдөгдөж байгаа дээрх хоёр хууль жижиг алдаан дээр нь дөрөөлж залуучуудыг шорон руу явуулах нөхцөл болж байсан. Харин бидний тооцоолсноор шинэ хуулиар хуучны шоронжсон байдал 40 хувиар багасах ёстой” гэж ярьсан байдаг.
Түүнчлэн саяхан гаргасан Өршөөлийн хууль нийгмийг талцуулж, улс төрийг буцалгаж байна. Хэдэн мянган хүн хүлээгээд байдаг. Өнөөх хууль нь хэрэгжиж өгдөггүй. Үнэн хэрэгтээ 2002 оны хуулийн алдааг дарах гэж л энэ Өршөөлийн хууль гарч байгааг хуульчид хэлээд байна. Тэр ч бүү хэл ШЕЗ-ийн гишүүн, гавьяат хуульч Б.Сарантуяа 2015 оны тавдугаар 27-нд “...2012 онд манай улс 3000 хоригдолтой байсан. Одоо 8000 орчим болоод байна. Хорих ял эдэлж байгаа хүмүүсийн тоо өссөнд шүүгч биш хууль буруутай. 1996 оноос 2002 он хүртэл хэрэгжиж байсан хуулиар нийт шүүхээр шийдэгдэж байгаа хэрэгт холбогдогчдын 30 гаруй хувь нь биеэр ял эдэлдэг байсан. Харин хуульчдын “Хар хууль” гэж нэрлэдэг 2002 оны хуулиар нийт хэрэгтнүүдийн 77 хувь биеэр ял эдлэх болсон. Хорих ангиудын ачаалал хэтрээд ирсэн учраас нуулгүй хэлэхэд шоронгоо дундлах гэж 2006 онд Өршөөлийн хуулийг гаргасан. Мөн 2008 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ялын хэмжээг найман жилийг тав, таван жилийн 3.5 болгож багасгасан” гэж хэлсэн.
Өршөөлийн хууль, шинээр Гэмт хэргийн тухай хууль санаачлан хэрэгжүүлэхэд улсаас өч төчнөөн зардал гарч таарна. Гэвч ардчилсан улсын жишгийг дагаж тэрхүү “Хар хууль”-ийн алдааг цайруулахаас аргагүй билээ.
Гэхдээ Ц.Нямдорж үүнийг хүсэхгүй байна. Өршөөлийн хуульд тавьсан хоригийг дэмжээгүй намынхаа гишүүдийн сонгогдох эрхэнд нь халдана гэж мэдэгдэв. Заналхийллээ гэсэн ч болно. “Айлгаж байгаа юм биш” гэсэн Ц.Нямдоржийн үг зүгээр ч нэг амнаас нь уначихсан дайвар биш. Энэ хүн Монголын хуулийн салбарыг хоёр ч удаа удаан хугацаагаар удирдаж, нэг ёсондоо тэр зүгийн мэдээллээр бүрэн хангагдсан эрхэм. Тэгэхээр намынхаа хэдэн гишүүнийг айлгачих хэмжээний “зэвсэг” сейфэнд нь байж л байгаа юм биш биз дээ.
Мөн Ц.Нямдоржийн Их хурал дээр буух аянгыг өөр дээрээ татаж УИХ-ын даргын албаа өөрийн хүсэлтээр өгсөн гэдэг нь үнэнд үл нийцэхийг түүх хийгээд баримт хэлж байна. 2007 оны тавдугаар сарын 23-нд Үндсэн хуулийн цэц Ц.Нямдоржийн асуудлыг хэлэлцжээ. Үдшийн 22:00 цаг хүртэл хуралдаж шийдсэн уг хурлаас гарсан дүгнэлтэд “...хуулиудын эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсны дараа агуулга, бодлого, зарчмын болон найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн чанартай олон засвар хийснээрээ УИХ-ын дарга Ц.Нямдорж нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь, Хорин тавдугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна. Ц.Нямдоржийн УИХ-ын бүрэн эрхэд удаа дараа халдаж Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл нь УИХ-ын даргаас огцруулах үндэслэл болно” гэсэн байна.
Энэ нь Ц.Нямдоржийн ил болсон нэг л үйлдэл байж болох талтай. Ц.Нямдоржийг сайд байхад, Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад Монгол Улс хэчнээн хуультай болсон бол. Үнэндээ тэр болгон Ц.Нямдоржийн хараа хяналт дор гарч байсныг хэлж ярих хүн олон байдаг. Баримт жишээ ч олон дурдагддаг.
Энэ мэтчилэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт хувиралгүй ярьсан бүр нь төрийн няцаалттай байгаад байдаг. Их хачин юм. Хэлсэн ярьсных нь зах зухаас бодит байдалтай “нүүрэлдүүлэхэд” ийм байна. Ингээд харах нээ, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “...Би хэн бэ” гэсэн асуултыг бидэнд тавиад байх шиг.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Өршөөлийн хуулийг 2 жил ярьсан. Гэхдээ энэ 2 жилийн хугацаанд өршөөлийн хуулийн хүрээнд албан тушаал, авилгалын хэргийг өршөөх талаар огт яригдаж байгаагүй юм. Гэтэл энэ хуулийг хэлэлцэхийн Өмнөх өдөр нь шахуу албан тушаалын гэмт хэргийг бас өршөөнө гэж заалт оруулаад шууд баталсан нь маш ноцтой асуудал. Үүнийг эсэргүүцэж байгаа Нямдоржын зөв гэж бодож бн.
AAN MUU ZONOG ,MCS-N LOBBY N YAVAHGUI GATSAAD IREKHEER Z.ENKHBOLD DARGYG CHADAJ BGAA SANAA N YUM BAILGUI KKK HUULIIN TMS TOGSSON Z-G CHI ODOO BARAH UU ? YUM EELJTEI BDG YUM AA NYAMKA
ER N NYAMKAGIIN SHUDARGA GEJ HAASH AA HARSAN BAAS N BAISAN YUM BE ? "SHUDARGA" DURIIG L ESGEDEG GAR SH DEE ...ENUUNEES ODOO HEN AIKH YUM BE ? ZUUDLEED BGAA YUM BAILGUI ,KHOORHII
Бүхэлд нь эсэргүүцэж байгаа биш, албан тушаал, авлигын хэрэгтнүүдийг өршөөхийг эсэргүцсэн юм, хүний хэлсэн зүйлийн мөн чанар, агуулгыг бүрэн ойлгоод дараа нь яриач
Ene hudlaa 2nuutrei enhbayriig bugsiig dolooj said ih hural d suusan hun huuliin. Muuhai buheniig gardan hiisen hulgaich
damdin ochir gex ene novsh yamar gemt xeregtenii xamsaatan yum bol doo xutsbaa chi 3 jild ni xagartlaa ideed 4 jild ni urshuugdux gej yy muu xoshogonii taglaa min buzar amaa tat...
enhbayriin bish ard tvmnii shvvheer orohl boloh bh shvv
Orshooliin huuliin tuhai yarihaaraa yagaad zaaval jiriin ard irgediig omnoo bariad baidag yum be? Alban tushaaliin gemt herguudiig haatsailah gej ulaim tsaim yadchih yumaa. Ichij uhmeer yum.
N bol hudalj urvaach sharvaach uvs nohoi
О.Дашбалбар Ц.Нямдоржийг шударга хүн гэж ярьсан бсан.Үнэн байх.Ямар ч гэсэн хэдэр ёдор зантай нь үнэнч улсаас хулгайлаагүй гэж Баабар хүртэл бичсэн байсан.
Унхээр хатуу хууль болсон нэг хун энийг хийх ажил биш цаан нь ямар нэг шалтгаан бгаа хуулийг оорчилход 2-3 шалгаан л бий хууль оорчилход 30-40 сая доллор хэрэгтэй 2002 оны хуулийг оорчилход бааварын засгын газар монгийг нь гаргасныг яагаад хэлж бичдэгуй юм бэ энэ бол гадны хоронго оруулагч нарын шууд заавар зоволгоогоор хатуугийн хатуу хууль болсон хамгын гол хохирогчид нь жирийн монгол эрчуул болсон монгол эр хуний гал халуун чанарыг зориг зурхийг мохоох гэсэн хоорондоо дахин эвлрэх чадварыг дарсан эв нэгдэлийг буснуулсан хууль болсон ийм нь хорт могойн гар хол болсон хун энэ нямдорж хар ухэж далд ормор урд хоер эр зодолдоод муудалцаад шил архи хувааж уугаад сайхан найз болоод насан туршидаа нохорлож чаддаг бсан бол 2002оны дараа шууд л монго авдаг угухгуй бол шоронлуу явдаг ийм л хумуусыг эвдэсэн муу хууль да одоо ур дунд нь хоорондоо хэрэлдэж уралцсан хов жив яарсан муу эрчуул осож ондииж ба нямдоржийн бах нь ханаж гадаадынханы зорилог биелсэн биз дээ хуулыг2-3 тохиолдолд л солдог энэ хууль бол гадны хоронго оруулагч нар олон зуун сая долл оруулхын омно оорсдийн нолооний улс торчидыг ашиглаж хуулийг нь чанглаж аваад оорсдийн уйл ажилгаанд нь монгол эрчуул саад болгохгуй тулд л гадны засгын газраас монго огоод эруугийн хуулийг нь чангалсан анхны тохиолдол биш шуу дээ афирак гэх мэт улсад ургэлж л хийдэг ажил ур дунд нь авилагч хэдэн улс торчид ногоо талд нь оорсдоо дураараа авирлах гэсэн гадны хоронго оруулагч суулд нь амхай хулчгар эрчуул эр хунээ сонсдогуй хэдэн завхай хуухнууд дураара авирлдаг баяд ноедын хуухдууд унхээр дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу л болд ба даа нямдорж чи их л богино ухаантай эх оронч ба да одоо хогшироод буур буруу тийшээ дээр нь худлаа зохиож яардаг овчитэй болж ба даа олон мянган эрчуулийг зориг зурхийг ухуулж монгол хунд монгол улсад ард тумэнд их л хор уршиг тарилаа даа тийм л эх оронч бсан юм бол албан тушаал авилаг улс оронд хортой хохиролтой гэрээ хийсэн улсын монго тогрог хулгайлсан улсуудыг доод тал 15 жилийн хорих ялтай онц хунд гэмт хэрэгт тооцхоор зуйл ангийг хийхгуй ясан юм бэ харц барлагт халтай ноед баядад тушмэлд ээлтэй зоолон хуулийг гадаадын ноедын заавраар хийж бах чинь ханаж дотроо баясаж их л харц барлагыг басаж бна даа чи ухэхгуй юм шиг овдохгуй юм шиг овгрохгуй юм шиг их тоглож ба да монгол улс монгол эрчуулээр
Zahialgat gutgeleg..nyamdorj bol turd yag tsagaa olood bj bga turiin har hun..odoo nyamdorjgui bolood bur buh avligachdaa sullaad jargah n uu ta nar...tegeh ch ugui ee shuu hu
Elbegdorj husnii tserguudee tsugluulj tulaand belen boljee. Zevseg ch sn bololtoi. Tulaan ehleegui baihad l tserguud ni busad ruu buudaad ehelj bn shuu, hehehe. Muu er daind huurnuu gej ...
Nymdorj bol shudraga hatuu ugtei hun unen ug hatuu baidag bolohoor hulgaich nar aij eldveer uuldug Nymdorj shig hun olon baival tur shudraga bolno
отгонбилэгийг алуулах гэж нисэхээр бэлтгэгдсэн байсан сайн нисдэг тэргийг нислэгт оруулахгүй, запасанд байсан муу тэргээр нисгэх даалгаврыг өгсөн гэж нэг материал дээр бичсэн байсан юм. Өдийд Отгонбилэг шиг зангарагтай халх хүү үнэхээр үгүйлэгдэж байгаа шүү. Алтан ургийхнийг цааш нь харуулсаар байгаа шүү, Бүү март. Бү итгэ, ийм худалчуудад, энэ бол Элбэгээгийн нөгөө загвар
ганц хүн зориулж хууль баталчихаад тэрийгээ хамгаалад эсрэг үг хэлсэн авилгалтай хамт оршин байхгүй гэсэн хүн нэг бүрийг чичлэхээ болиосоо. иргэдийг тэнэг гэж бүү доромжил мэдэхээ мэднэ худал зүйлийг 1000 ярьж өмнө нь үнэн болгож байсан байж болох ч одоо цаг үе өөр болж байна. ерөнхийлөгчөөсөө аваад намууд УИХ-аара яриад дийлддэггүй том толгойтой айхавтар мангас монголд бий болоод удлаа сүүлдээ нэг толгойтой хар мангас байснаа 2-3-4 болж үржиж байна Алтанхуяг гээд хуурай дүүтэй тэрийх нь хүргэн Дэнзэн, Гансүх гэх мэтээр энэ олон тогойтой авилгалч гэх дийлддэггүй мангасын өнөөдөр л дарж авахгүй бол монгол улс цаашдаа эдний бүрэн хараанд хэзээ ч сэхэхээгүй Африk болохноо үнэн мөнийг нь одоо л олж авилгачдыг аавынд нь хийж хэзээ ч бүү өршөөхтүй иргэн бүр ухаантай төр нь мэргэн шийдвэр гаргаж хоригийг хүлээж аваасай бурхан минь
Odoo ene hun uruu dairalt ekhellee.Henees ve?shudarga hun shig sanagddag.Gekhdee zarimdaa muguid um shig.
Хоорхий доо Нямка хогширчээ! Ач гучаа л харж баясах цаг нь болжээ!залуус минь цаг уеэ мэдэрч орон зайг нь мэдэр!
Монголын төрд ийм л хүмүүс олон байгаасай.
Нямдорж УИХ-д байгаагүй бол өдийд луйварчид, хулгайч нар, хахуулчид, УИХ-д шургалсан зандалчдын бүрэн мэдэлд орчихсон, гэрээсээ ч цухуйхаас айдаг иргэдтэй болчихсон байх байлгүй. Залхуу, архичин, хулгайч, луйварчин хүмүүст хууль ярьдаг, баримдалдаг хүн аймшигтай байдаг юм. Шоронжсон гэдэг үгний хувьд гэвэл АНУ,Орос, Хядад, Баруун Европын орнууд манайхаас хэд дахин илүү шоронжсон улсууд. Шоронгууд нь байнга даацаасаа хэтэрсэн олон хоригдолтой байдаг юм. Тухайн тухайн улсын ТВ, сонин хэвлэлийг жаахан хардаа.
Тиймээ, хоригдлын тоо нэмэгдсэн нь ганцхан хатуу хуулиас болсон юм биш, нийгэм маань тэр чигээрээ задарсан замбараагүй луйварчид, хулгайчид хуйвалдгчдаар дүүрсэн билээ, Нямдорж мэтийн шударга гарууд тэмцсэн учраас гайгуу байна, тэгээгүй бол 20, 30 мянган хоригдолтой ч байх байсан
Энэ нэг улаан тэнэг тахиан тарихтай нохорт гэж хэлхэд малаа хун амын тоогоор хувилаж узэх юм бол монгол улс хоригдолын тоогоор дэлхийд эхний тавд багтдаг юм орос 800000 мянган харигдолтой хун ам нь170 аад сая иргэнтэй их хуцалдах дуртай малтай адил болсон хумуус л бусдад гай болж бдаг юм да
Nyamdorj guai dajgui hun. Harin ene teneg setguulch enkhbayariin bugs doloogch bna da.
Нямдоржийг хятадын тагнуул байсан гэнэ гээд л нэг хэсэг шуугиж билээ тэр үед мань эр би тагнуул байгаагүй гэж хэлж чадаагүй мөртлөө ,би сэтгэлээн онгойтол ярих юмсан гэж билээ. Одоо хадан гэрлүүгээ очих хугацаа чинь ойртсоор л байна хэзээ ярих юм болдоо. Айлын хотонд хэрэггүй мөртлөө нохой барих хоббитой нэг нохой байдаг даа Нямдоржийг хархаар яг тэр нүдэнд буудаг юм. Олон жил их хуралд суулаа одоо болноо эцэст нь нэг л зүйл хүсье. 1.- гишүүн нэртэй энэ луйварчидыг сонгогчид эргүүлэн татдаг болох. 2.- сонгуульд нэрсийн жагсаалт гэг ч юмаар луйвардан орж ирдэгийг болиулах. 3.- гэмт хэрэг үйлдэх л юм бол шууд өчиггүй шоронлуу нь явуулдаг болох. 4.- одоонийх шиг луйварчид, хулгайчид,алуурчид, янханууд, хар тамхичид орж ирэх боломжийг хаах. 5.- гэмт хэрэг хийсэн хүн төрийн том албанд тэр тусмаа их хуралд суудгийг байхгүй болгох. 6- их хуралд олон дахин суудагийг болиулах / Дэмбэрэл ,Чи,Гончигдорж гэх мэт буг болж,доль зохисон юмнууд хэрэггү/-эдгээр зүйлийг хууль санаачлан оруулж хэрэгждэг богоод зайлбал чиний ард түмний өмнө хийх гавьяа чинь тэр.
menget nobsh bol hamgiin luibarchin gar daa. ter 2 danhar hos hays tsalingaarai barij tiish ni zasmal zam ulsiin horongoor barij odoo hotiin hamgiin vnetei bairand amidardag hvn dee. iim shudarga gariig mongoloos olohgui dee.. jinhene toriin gai daa.. nobshiig odoo ih huralaas zailuulah heregtei bnaa
ХУДАЛЧ ХУДАЛЧ ШУДАРГА ДҮР ЭСГЭГЧ
Одоо иймэрхүү хүмүүсийн үгэнд тэнэг эвэл мэдрэл муутай хүн л итгэнэ.
Хотондоо хэрэггүй айлийн нохой харахаараа дайраад байдаг гэнэ үү ккккк
Энхбаярийн бөгсийг долоодог байсан ч гэсэн ардийн мөнгийг хулгай хийгээгүй хүн шүү
Мэддэггүйгээ мэддэггүй ийм хүмүүс төрийн толгойд гарчихаар яаж ч буулгах аргагүй. Нас барсны нь дараа л нэг ангижрах байх даа.
Нямдоржийн зөв дөө та нар эрүүл саруул зөв бодолтой хүнийг хэвлэл мэдээлэл дээр тэнэг болгож алах гэж оролддогоо болих хэрэгтэй дамдиндоржоо чи энэ хүнийг дүгэх эсвэл хөлсний хэдэн төгрөгнөөсөө болж ичих булчирхайгүй гөрдөх хэрэггүй ээ наад хүнд чинь хийжбүтээсэн юм их байдаг юм аа
TIIM EE HYAMDORJ GISHUUNIIG URGELJ DEMJDEG HARAAGAAD BGAA HUMUUS EE TA NART UNEN UG HELDEG HUN herggui BOL eswel UURSDUU luiwarchid eswel TEDNII hamsaatan ESWEL hujaa uur hen ch bish
enhbayriig sain yabhad bugsiig ni doloj bgaad uilj unjij bj said bolchihood yadraad irheerni deereesni devselj yaraglan tamlsan hvmvvnii hog shaar daa .hurtan tamruugaa yavj nvglee edelbel taarna.
төрд байхдаа хулгай дээрмээр баяжсан авилгачидыг өршөөхгүй гэдэг ёрөнхийлөгч болоод нямдоржийн зөв_ уул нь хуулийг гууль болгож оруулж ирсэн махн- эргүүсэлэнгэ зөнөгбаатар ан- дарга ёс- г төрийн эсрэг гэмт хэргээр яллах ёстой.
Ãýìò õýðýãòí¿¿äèéíõýý ñýòãýõ¿éã ýð¿¿ëæ¿¿ëýõ ñàéí ¿éëñ äàâõàð õèéæ áàéõ íü ÷óõàë áàéíà
Угаасаа энэ Нямдоржийн ярьсныг тоож монмох, үнэн гэж итгэх хүмүүс байгаа бол увсад л бий байх.
Угаасаа энэ Нямдоржийн ярьсныг тоож сонсох, үнэн гэж итгэх хүмүүс байгаа бол увсад л бий байх.
Мөн ч тэнэг бн даа.
Нямдоржийн зөвөө. Төрд хэрэгтэй зайран гэдэг шиг Монголын төрд хэрэгтэй л хүн дээ. Бусад шиг мэдсэн ч мэдээгүй царайлаад байгаагүй, шулуухан айлгүй хэлчихдэг
шударга
Niigemiin dood angi gekh yumuu tanil tal,mongo togroggui khumuus n shorongoor duurchee.Oorsdiigoo deed geed baigaa davkhragiinkhan mongoor shuukh,cagdaag khudaldaad avchikh yum daa.Shudrag niigem baiguulsan bol ter davkhragaas barag khun uldekhgui dee bugd shorond orood jikhen shoronjson oron bolokh baikh daa.Bidnii khuseed,sanalaa ogood baisan ardchilsan niigem gej iim yum baisan yum uu...
Íÿìäîðæèéã õàìãààëàà áàéãàà õ¿í ººðºº èõ õóóðàãäàæ áàéíà äàà. Íÿìäîðæ àðä ò¿ìíèéã ìàë ãýæ áîääîã. ªºðººñºº ººð õ¿íèéã õóóëü ìýäýõã¿é ãýæ ¿çäýã. Øîðîíæñîí õóóëèàð ìîíãîëûí çàëóó ¿åèéã äóóñãàæ áàéíà. Íàðèéí õýëáýë Ãåòüëåðýýñ ÿëãàãäàõ þì àëãà áàéíà. Öààä óòãà íü Õÿòàäûí òàãíóóë ãýäýã íü ¿íýí þì Èõ õóðàë, õóóëü ç¿éí ñàéä õèéõ á¿õýë õóãàöààíäàà çàëóó÷óóäààð øîðîíã ä¿¿ðãýñýí áàéãààã áàðèìò õàðóóëæ áàéíà. Ýíý õ¿í Ìîíãîëûí òºðèéã ñàìàð÷, õóóëèéã íü çàñ÷ áàéãààä ýíý àæëàà ã¿éöýòãýñýí áàéãàà þìäàà.Ýíý õ¿íèéã ÀÒà øàëãóóëàõ õýðýãòýé.Òàãíóóë÷,Àâèëãà÷,Õóäàë÷,Õóóëü çàñ÷ ̯Õ-èéã çºð÷ñºí, ¯éì¿¿ëýí õóòãàã÷, Ýíõáàÿðûã ìàòàã÷,ªºðºº ººã¿é ºíäºã,Ñàéä áàéõäàà ººðèéí òîéðîí õ¿ðýýëýã÷äýä ¿íýã¿é áàéð îëãîñîí áàéäàã. ãýõ ìýò ç¿éëèéã ¿íäýñëýí ÀÒ ãàçàð øàëãóóëàõ õýðýãòýé.
Шударга юм бол барьсан 2,3 давхар тансаг байшингаа юунд нуув , ямарч туршлагагуй хуугээ Америкт консулаар явуулснаа юунд нуусийн . Энэ шударга явдал уу?
Монголд хэлмэгдээд шоронд орсон хун байна уу Хулгайч луйварчид еерсдийгее хэлмэгдээд орчихсон гэж боддог. Яагаад гэвэл тэд энэ нийгэмд хууль гэдгийг 3 хоногоор боддог улс. Гэтэл тэр нь байж л байдаг уйлчилсээр байгаа гэдгийг ойлгохыг ч хусдэггуй тийм л улсын санаа зоргоор энэ улс байх юм гэнэ дээ Дамдиндорж гэж еерее тэдний нэг бололтой