sonin.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших Яргайтын аманд хүн амины онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Ноцтой хэрэг үйлдээд зугтсан этгээдүүдийг Цагдаагийн газраас хайж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдэгдлээ.

Энэ сарын 20-нд гарсан хүн амины ноцтой гэмт хэргийн үйлдэгчид одоо болтол олдоогүй байна. Амь хохирсон хүн нь ИТХ-ын дарга асан Т.Билэгтийн хүү байсан гэж мэдээллийн хэрэгслүүд бичиж байгаа юм.Талийгаачийн цогцос нь дөрвөн мөчиндөө хүйтэн мэсний гэмтэлтэй, машины яндангийн угаараар хордуулсан байдлаар олджээ. Машины яндан руу нарийн хоолой углаж, нөгөө үзүүрийг нь машин дотор тавьсан байсныг хэргийн газарт хийсэн үзлэгээр тогтоожээ.

Эрүүгийн цагдаа, УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тодруулахад "Одоогоор гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна" гэлээ.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг