sonin.mn
Монгол Улсын төрийн соёрхолт, геологич С.Цэрэн-Очиртой Монголын геологийн салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
Тvvнийг та бvхэн анхны “Алт” хөтөлбөрийн абтор, “Алтан Дорнод Монгол” тэргvvтэй алтны олон ордыг нээсэн гэдгээр нь мэдэх биз ээ.
 
-1970-1980 он бол Монголын геологийн сал­­барын оргил vе байжээ. Харин сvvлийн жилvvдэд геологийн судалгааны ажлын эрч хvч суларсаар л...?
 
-Монголын геологийн судалгааны ажлыг хийх хамгийн эрчимтэй vе vндсэндээ 1996 он хvртэл vргэлжилсэн юм. Энэ vед Монголын геологийн судалгааны гол гол ажлуудыг хийж, суурь судалгааны ажлыг дуусгасан. Мөн олон төрлийн томоохон нөөцтэй ордыг нээн илрvvлж, уул уурхайн vйлдвэрvvдийг байгуулсан. Одоо ихэнх уул уурхайн vйлдвэрvvд тэр эрч хvчээрээ vйл ажиллагаагаа vргэлжvvллж байна. Харин 1996 оноос хойш Монголын геологийн судалгааны ажлын эрч хvч суларсаар, суларсаар байгаад яг өнөөдөр бол дампуурчихаад байна. 
 
Ер нь хийх, хийхгvй хоёрын засвар, бараг хийснээс хийхгvй нь дээр байна. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл ганц геологи биш ямар ч судалгааны ажлыг иж бvрэн хийх хэрэгтэй. Ингэж иж бvрэн хийхийн тулд мөнгө санхvv хэрэгтэй. Гэтэл мөнгө өгөөгvй хэрнээ “Чи vvнийг хий” гэж тулгадаг. Хийсэн юм нь мөнгөндөө хавчигдаад ирэхээр дvр vзvvлж, оромдож хийж байгаа байхгvй юу. Ингэж оромдсоноос хийгээгvй нь дээр.
 
Хийвэл ядаж мөнгөндөө тааруулаад бага шиг хэмжээний ажлыг чанартай хийх ёстой. Өнөөдөр бид нэн ялангуяа ахмадууд “Манай салбар vндсэндээ сvйрчихлээ, эрчим суларсан биш бvр эрчимгvй болчихлоо, энэ байдлаараа vргэлжлээд байвал боловсон хvчин ч vгvй болно доо” гэлцэж байна. 
 
Одоо ашиглаж байгаа ордуудыг ажиглаад байхад Оюутолгой, Тавантолгойг тооцохгvй бол социализмын vеийн юмнууд л яваа шvv дээ. Ардчиллын vед нээж илрvvлсэн юмнууд бий. Гэхдээ тэр нь социализмын vед нээж илрvvлсэнтэй харьцуулшгvй. 
 
-Геологийн судалгааны ажлын эрч ийнхvv суларч, дам­пууралд хvрсний шалт­гаан нь юу вэ?
 
-Мэргэжлийн удирдлагатай л шууд холбоотой. Гэхдээ энэ бол яамны сайд, удирдлагууд нь заавал мэргэжлийн хvн байх ёстой гэсэн vг хараахан биш. Хамгийн гол нь хvмvvсийг удирдаад явчих чадвартай, ноён нуруутай л хvн байх ёстой. Харин сайдын шууд удирдлаган дор ажиллаж байгаа хvмvvс нь мэргэжлийн байх ёстой. Vгvй ээ, ядаж сайдын орлогч нь геологийн мэргэжлийн хvн байж болно шvv дээ. Бvр болдоггvй юм бол газрын дарга нь геологийн хvн байг л дээ.
 
 
Социализмын vед яамны аппаратын бvрэлдэхvvн гэдэг чинь асар хvчирхэг, олон төрлийн ашигт малтмалын чиг чигийг хариуцсан мэргэжилтнvvдтэй байлаа. Нөгөөтэйгvvр геологийн судал­­гааны ажил уул уурхайгаасаа 15-20 жил тvрvvлж явах ёстой гэдгийг гол зорилгоо болгодог байлаа. Учир нь, геологийн судалгаагаа хийгээд ашиглах ордыг нь бэлтгэж өгөх учиртай. 
 
Гэтэл одоо ардчиллын 20 гаруй жилээр хоцроод, уул уурхайнхаа ард орчихсон явна. Ингээд л шинэ орд нээж, уурхай байгуулж чадахгvй байгаа юм. Байснуудыг нь тоон хэлээр яривал дуусчихсан. Нөөцөөр нь яривал vнэхээр агуу том Эрдэнэт, Тавантолгой, Багануур гэх мэт уурхайнууд одоо ч vргэлжилсээр л байна. Цаашид ч vргэлжилнэ.
 
-Таны vед геологичид явж ажлаа хийдэг байжээ. Харин одоо геологичид маань сууж ажил хийдэг болчихож?
 
-Муулж байгаа юм биш. Гэхдээ их хэцvv байна. Бидний vед газар дээр нь заавал очиж, уул хадаараа яваад, гараараа чулуугаа бариад, нvдээрээ хараад, алгаараа мэдрээд, тэндээсээ дээж авч лабораторит өгч шинжилгээ хийлгэдэг байлаа. Одоо бол компьютерийн программд оруулаад, сансрын зураг хараад л, нэг хvнийг төлөөллөөр явуулаад, “энэ цэг дээрээс нэг чулуу аваад тийш нь өгөөдөх” гэж байна. Хатуухан хэлэхэд, тэр нь ямар ч чулуу юм бvv мэд дээ.
 
 
Дээхнэ vед бол хавар болохоор л мэргэжлийн өвчин хөдлөөд хөдөө явахын хvслэн болдог байлаа. Одоо бол хөдөө л явахгvй байх, явдаг юм гэхэд аль болох цөөхөн хоногоор явж ирээд гэртээ байж, компьютерийн ард суух хvсэлтэй. Геологийн судалгаа бол хөдөө олон хоногоор явж, биеэрээ, гараараа, нvдээрээ харж vзэж, мэдэрч судалгаа хийдэг өвөрмөц онцлогтой ажил. Энэ байдал их дутагдаж байна. Нөгөө талаас мэргэжлийн боловсон хvчнvvдийн маань мэдлэг нимгэн байна. 
 
Сургуульд сурч, багшаас сонссоноороо л дулдуйдаж байна. Өөрийгөө хөгжvvлж, мэдлэгээ ахиулах, оюунаа цэнэглэх ажиллагаа дутагдаж байна. Их сургуульд мэргэжлийн чиг баримжаа өгөөд, учрыг нь ойлгуулаад гаргаж байгаа болохоос биш тухайн мэргэжлийг эхлэлээс нь төгсгөлийг нь хvртэл сургачихаж байгаа юм биш шvv дээ. Өөрөө гvнзгийрvvлж сурах хэрэгтэй. Тийм сургалт байхгvй учраас өнөөгийн боловсон хvчнvvд гайхмаар дэндvv нимгэн. 
 
-Уул уурхайн томоохон ордууд гадны компаниудын мэдэлд орчихсон. Тэд монгол залуусыг мэргэжлийн ажилд авдаггvй, өөрсдийнхөө хvмvvсээр боловсон хvчнээ бvрдvvлдэг болохоор тэдэнд прак­­тик дээр туршлага хуримт­луулах боломж олдох­гvй байна аа даа?
 
-Өнөөгийн залуус мэдэхгvй зvйлээ хvнээс асуухаас ичдэг юм уу, аль эсвэл өөрийгөө мэргэжлийн мундаг хvн гээд тоочихдог юм уу, бvv мэд. Бидний vед хvнээс юм асуухаас ичдэггvй, бvр больё доо гэтэл нь шалгаадаг байлаа. Бид тэгж л юм сурсан болохоос биш анхнаасаа тасархай байгаагvй. Vнэндээ энэ залуус биеэ дайчлахгvй байна. 
 
Аливаа салбарт гадны мэргэжилтнvvд ирж ажиллахад сайн, муу тал хоёулаа хосолдог. Дээхнэ vед оросын мэргэжилтнvvд манай оронд ирж, судалгааны ажил хийж, залуу vеийг дагуулж сурган, их тус болсон. 
 
Өнөөдөр мөнгө санхvvг нь гаргаад, биеийг нь даалгаад судалгаа хий гэвэл чадах боловсон хvчнvvд олон бий. Хамгийн гол нь зах зээл гэдэг чинь бvхнийг мөнгөөр хэмждэг, мөнгөнд захирагддаг, мөнгөн дотор ажилладаг систем юм байна. Би гараад шижигнэтэл ажиллая гэтэл надад мөнгө алга. Надад мөнгө хvн ч алга. Монгол хvн мөнгөгvй учраас биеэ даагаад судалгаа хийх боломжгvй болчихож. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг царай алдаж байна.
 
Гэтэл тэр компаниуд нь өөрсдийнхөө хvмvvсээр боловсон хvчнээ бvрдvvлээд, манайхныг мэргэжил шаардлагагvй ажилд бэлгэдлийн чанартайгаар ажиллуулж байна. Оюутолгойн бvх юм агуу. Гэтэл монголчууд тэнд юу хийдэг вэ? Барилгын ажил дээр л гэхэд шавар зуурах, тоосго зөөх гэх мэт ажлыг манай мэргэжлийн боловсон хvчнvvд хийж байна шvv дээ. Би тэднийг ажлыг бага, муу гэж голлолгvй биеэ дайчлаад л ажилла гэдэг юм. Зарим залуус “Гадны хvмvvс хэлж өгдөггvй юм аа” гэж шалтаг тоочдог л доо. Би албаар мэдэн будилж байгаад гадны мэргэжилтнvvдээс юм асууж vзсэн. Тэр хvн надад сургуулийн багш шиг нарийн сайхан тайлбарлаж өгсөн. Тэд чинь асуувал хэлж өгдөг юм билээ.
 
-Дэлхийн улс орнууд баялгаа барьцаалаад дотоод­­оосоо болон гадаадаас зээл авдаг. Манай улс ч бас баялгаа барьцаалж зээл аваад, тэр мөнгөөрөө уул уурхайдаа хөрөнгө оруулж болно шvv дээ?
 
-Бvрэн боломжтой. Энэ чинь л банкны өөрийнх нь vйлчилгээний хууль шvv дээ. 
Би Дарханы Геологийн экспидицээс намын vзэл суртлаар хөөгдсөнийхөө дараа “Голомт” банкинд урилгаар ажиллаж эхэлсэн. Би яагаад тэнд ажилласан бэ? Яагаад гэвэл би барьцаанд тавих гэж газар доор нь баялаг байгаа эсэхийг мэддэг байж шvv дээ. “Голомт” банкинд уул уурхайн дампуурсан зээл бий юу? Сонсоогvй л байх. Банк зээл өгөхгvйгээр оршин тогтнохгvй. Тиймээс ч гадныхан ч дотоодынхон ч бvгд зээл өгөх сонирхолтой.
 
Тэр дундаа дотоодоосоо зээл авч чадвал бvр сайн. Гадаадаас ч хаанаас л бол хаанаас зээл авах боломжтой. Зээлээ аваад хайгуул хийх мөнгийг нь шийдээд өгвөл гадныхны хийгээд байгаа зvйлийг манай компаниуд ч хийж чадна. Гэвч Оюутолгой, Эрдэнэтийн овоо шиг шавхагдашгvй нөөцтэй том ордод бол манайхан яагаад ч хvч хvрэхгvй. 
 
Ийм шавхагдашгvй ор­­дууд бол зайлшгvй гадны компаниудтай хамтарч ажилладаг. Гэвч та нарыг хvссэн ч, хvсээгvй ч манайх тэдэн хувийг нь эзэмшинэ гэж гэрээндээ зааж өгдөг дэлхийн улсуудын туршлага байна. Тэр ч бvv хэл, манай төчнөөн боловсон хvчин ийм, ийм албан тушаал дээр ажиллана гэдгийг ч гэрээндээ тусгаж өгдөг. Хvнээ ажлын байраар хангуулчихна, хангалттай цалинжуулчихна, хариуд нь тэр хvн мэдлэг боловсролоо бvрэн дайчилж, чанартай ажиллана. Хэрэгтэй мэдээллvvдээ ч тэндээс авчихна. Гэтэл манай улстөрд ч, хуульд ч тийм зvйл байхгvй. 
 
Манай эх орон, манай баялаг гээд хуулиараа хавчаад өгвөл монгол хvн чаддаг юм, чадсаар ирсэн. Чадна, чаддагаа ч харуулсан. Өнгөрсөн тvvх энэ бvхнийг харуулж байна. Vvнд бас нэг зvйл дутагдаад байгаа. Бидний vед залуу боловсон хvчнvvдийг ахмад vеийнхэн халамжлан хvмvvжvvлдэг байлаа. Одоо тийм зvйл ерөөсөө байхгvй. Энэ харилцаа тасарчихсан нь залуу vеийн мэдлэг хомсдох нэг шалтгаан болоод байгаа юм. Энэ уламжлалыг сэргээмээр байна. 
 
-Монголын төр гадаадын хөрөнгө оруулагчид­тай хамт­­рахаараа ямагт нөгөө талдаа барьцаалагдсан гэрээ байгуулаад байна даа?
 
-Vvнд ганцхан л шалтгаан бий. Энэ нь хээл хахууль. Авлигал авчихсан хvн атганд нь ордог, vгэнд нь унадаг, нөхцлийг нь сонсдог л байхгvй юу. Тэгж байж авлигаа авдаг. Тэгэхгvйгээр заазуурдаад байвал авлига өгөхгvй, авч ч чадахгvй. Өөрөөр тайлбарлах арга байхгvй. Гvйцээ.
 
-Зарим залуу геологичид Монголын бараг бvх баял­­гийг 1970-1990-ээд онд нээчихсэн. Одоо нэмж нээх зvйл vлдээгvй гэх юм. Байгалийн баялаг бол хэзээ ч шавхагдашгvй нөөцтэй цорын ганц зvйл гэдэггvй бил vv?
 
-Байгалийн баялаг, ашигт малт­мал бол хамгийн өндөр агууламжтай, авч ашиглахынхаа хувьд хамгийн энгийн хялбар техникийн нөхцөлтэй зvйл. Эхлээд бид бага зардлаар авах хэсгийг нь авдаг. Хvнд хэцvvг нь vлдээгээд явдаг. Амарханууд нь дууссан vед хvссэн, хvсээгvй хvнд нөгөө газраа буцаж очоод, vлдээснээ авдаг. Нөгөө талаас нэг төрлийн байгалийн баялаг дуусвал өөр төрлийн эх vvсвэр олдог. Бидний сайн мэдэх хөнгөн цагааныг анх покситоос ялгаж авч байсан.
 
Газрын гадаргуу дээрх энэ нөөц дуусмагц цианит гэдэг уулын чулуунаас ялгаж авдаг болсон. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн баялаг дуусахад нөгөө төрлийн баялаг заавал олддог. 
 
Бид одоо газрын гvн рvvгээ хандах хэрэгтэй. Оюутолгой өнөөдөр 1000 метрийн гvнээс ашигт малтмал олборлож байна. Гэтэл Монголд ердөө ганц, хоёрхон цэгийг л 1000 метрийн гvн хvртэл судалсан юм шvv дээ. Ердөө л цэг. Нийт нутгийг 1000 метр хvртэл судалбал хэлээд, тоолоод, vрээд баршгvй их баялаг бий. Африкт л гэхэд 3 км-ийн гvнээс алт олборлож байна шvv дээ. 
 
-Таныхаар дампуурлаас гарах ямар гарц байна?
 
-Би хэзээ ч гудамжинд туг болж жагсаж, цагаан хоолой барин орилж хашхирч байгаагvй. Гэхдээ яамандаа, УИХ-д, нэр бvхий гишvvдэд хэсэг бvлэг хvмvvс санаа нэгдсэн хvмvvсийнхээ хамтаар захиа бичиж, зөвлөмж гаргаж өгдөг байсан. Би бvр хуучин vедээ дvгнэлт хийж,, шинэ vед авах арга хэмжээний талаар төсөл бичээд Ашигт малтмалын газар өгч байлаа. “Та их сайхан зvйл хийж. Их баярлалаа” гээд л авна.
 
Огт хэрэгжvvлэхгvй. Хэтэрхий гэмээр шударга шvvмжлэлvvдийг ч хэлж байсан. Зарим нь бvр “Цаг vе хурц болчихсон. Та элдэв юм яривал буудуулна шvv” гэж ч сануулж байсан. Одоо ч хэлээд, зөвлөөд, шvvмжлээд ч хэрэггvй юм байна гэж боддог боллоо. 
 
Хамгийн гол нь, зөвхөн уул уурхай ч биш, аль ч яаманд мэргэжлийн удирдлага хэрэгтэй. Мэргэжлийн хvн яамаа удирдвал хvссэн, хvсээгvй зөнгөөрөө зөв чиглэл рvv залаад, удирдаад явчихдаг юм. Мэдээж мөнгө, мэргэжлийн хvн хоёр цуг байх хэрэгтэй. 
 
-Гэтэл мөнгө олох эх vvсвэр нь юу байна?
 
-Мэдээж зээл. Монгол багаа бvрдvvлчих.Тэр багтаа гадаад, дотоодтой гэрээ хийх чөлөөт эрхийг нь өгөөд, гэрээний нөхцлийг нь төр нь хянаад явчих. Тэгвэл тэд чинь хаанаас ч мөнгө олоод ирнэ. Хамгийн гол нь мөнгө олж ирэх зөвшөөрөл л хэрэгтэй байна. Даанч тэр зөвшөөрлийг нь өгөхгvй юм. Мөнгө орж ирэх тухай яриа гарахад, заавал Саарал ордонд ажилладаг, яамны аппаратад дээгvvр алба хашдаг хvн өөрөө орж, тэр мөнгийг олох, өгөх, авах эрхийг нь шийднэ.
 
Магадгvй эрхийг нь өөр хvнд өгчихвөл тэр хvн шоронд орчихно. Ингээд л мөнгө олдог эх vvсвэр нь дээрээ төвлөрчихөөд, дээд газраас хараат болчихоод байгаа учраас доодост нь мөнгө олох боломж алга. Гэтэл бас мөнгө олоод ирвэл хяхаж хавчина. Хичнээн ч vйлдвэр хаагдав даа. 
 
Саяхан би Эрчим хvчний салбарын талаар зурагтаа vзээд их харамслаа. Олон vйлдвэр хаагдсанаас эрчим хvчний шөнийн хэрэглээ байхгvй болчихсон. Гэвч эрчим хvч vйлдвэрлэхээ тvр хугацаагаар зогсоох боломжгvй учраас шөнө бvр хэрэгцээгvй эрчим хvч vйлдвэрлэж байна.
 
Цахилгааны vнээ нэмээд, өрнөөсөө гарна, ашигтай ажиллана гэсэн нь ч vлгэр болов. Энэ байдлаараа манай эрчим хvчний салбар 2017 он гэхэд дампуурна гэж албаны хvн ярьж байна. Тэгэхээр бид тэр дампуурлаас яаж урьдчилан сэргийлэх вэ? Хаасан vйлдвэрvvдээ ажилд нь оруулж, уул уурхайгаа хөгжvvлэх хэрэгтэй байна. Тэгж чадвал юун хэрэгцээгvй эрчим хvч vйлдвэрлэх, бvр нэмээд цахилгаан станц бариад өг л гэх нь байна шvv дээ. 
 
 
Ц.Баттуяа
Эх сурвалж:Өглөөний сонин