sonin.mn
Баянзvрх, Чингэлтэй, Сvхбаатар дvvргийн шvvхийн шvvгч Х.Идэр Шvvгчийн хараат бус байдалтай холбоотой нөлөөллийн мэдvvлгийг Шvvхийн ерөнхий зөвлөлд өгчээ. Тэрбээр яагаад ийнхvv нөлөөллийн мэдvvлэг өгөх болов гэвэл өнгөрсөн сард “Нvvрсний” гэх тодотголтой Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансvхэд холбогдох шvvх хурал болж нийгэмд нэлээд дуулиан шуугиан тарьсан. Тус шvvх хурлын vеэр ялтан Л.Гансvхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шvvхийг vл хvндэтгээд зогсохгvй, тус хэргийг шvvж байсан шvvгч Х.Идэрийг ашиг сонирхолын зөрчилтэй гэж хэлж байсан. 
 
 
Тодруулбал, өмгөөлөгч Ц.Баасандорж, Х.Идэр шvvгчийг “Шvvгч миний vйлчлvvлэгч Л.Гансvхийн хэрэгт барьцаанд орсон байж болзошгvй байдлаар оролцож байгаа. Учир нь Х.Идэр шvvгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Л.Гансvхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганц худагт хорьж, дvvд нь энэ хэргийг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шvvгч Л.Гансvхийг яллавал ах Х.Тамир нь ялгvй гарна.
 
Яллаж чадахгvй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг vгvйсгэхгvй. Тиймээс Баянзvрх, Сvхбаатар, Чингэлтэй дvvргийн эрvvгийн шvvхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хvлээн зөвшөөрөхгvй” гэж шvvх бvрэлдэхvvнээс татгалзсан юм. Өөрөөр хэлбэл Х.Идэр шvvгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж өмгөөлөгчийн хувьд vзэж шvvх бvрэлдэхvvнээс татгалзах хvсэлт гаргасан ч хvсэлтийг нь хvлээн авахаас татгалзсан.
 
Харин Х.Идэр шvvгч өөрийгөө шvvх хуралд ашиг сонирхолын зөрчилтэй байсан уу, vгvй юу гэдгээ шалгуулахын тулд ийнхvv нөлөөллийн мэдvvлэг өгч шалгуулахаар болсон байна. Ямартай ч Х.Идэр шvvгч нөлөөллийн мэдvvлэгийг шvvх цагдаагийн байгууллага хянаж гурван тохиолдолд нь арга хэмжээ авдаг юм байна. 
 
Хэрвээ цагдаагийн байгууллага Х.Идэр шvvгчийг шалгаад нөлөөнд автаагvй юм байна гэдгийг нь тогтоовол өмгөөлөгч Ц.Баасандорж шvvн таслах ажиллагаа болон шvvхийн хараат бус байдалд халдсан гэх vндэслэлээр цагдаагийн байгууллагаар шалгагдах нөхцөл бий болно. 
 
Энэ дашрамд, өмгөөлөгчид шvvх хурлын vеэр ёс зvйгээ зөрчиж байгаа тохиолдол сvvлийн vед шvvхийн танхимд олонтаа гарах болсныг дахин сануулахад илvvдэхгvй. Өмгөөллийн vйл ажиллагаа явуулах эрх авсан, олон жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай өмгөөлөгч хvртэл ёс зvйгээ зөрчиж байсан баримт цөөнгvй.
 
Эдгээрийн нэг нь өмгөөлөгч Ц.Баасандорж юм. Тэрбээр олны анхаарлыг татаж, дуулиан дэгдээж байсан томоохон хэргvvд дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсныхаа хvчинд нөлөө бvхий улстөрчид, эрх мэдэл бvхий хvмvvстэй найз нөхдийн холбоо тогтоож чадсан нь нууц биш. Тиймдээ ч тэрбээр өнөөдөр хуулийн байгууллагын өмнө эзэн хаан шиг данхалзаж буй. 
 
Бvр тодруулбал, тэрбээр шvvгч, прокурор, мөрдөн байцаагчдыг гvтгэж, хэрээс хэтэрсэн ёс бус vйлдлийг шvvхийн танхимд төдийгvй АТГ-т ч гаргаж байсан удаатай. Тvvний ийнхvv даам гарсны цаад шалтгааныг зарим нь аж амьдрал нь эрс сайжирч, унадаг машинаа сольж, амьдардаг байраа хvртэл сэлгэсэнтэй холбоотой гэж зарим эх сурвалжууд тайлбарлаж байна.
 
Тэгвэл хэний ч мэдэхгvй жирийн нэгэн өмгөөлөгч гэнэт нөлөө бvхий эрхмvvдийн ивээлд багтаж, vvлэн чөлөөний нар мэт гялалзаад өнгөрөх зуурдын тансаглалд ташууран сагсуурч яваагаа Л.Гансvхийн шvvх хурлын vеэр олонд бэлхнээ харуулчихсан. 
 
Эцэст нь хэлэхэд, “урт хэл хvзvv орооно” гэдэг ардын сайхан зvйр vг байдгийг Ц.Баасандорж өмгөөлөгчөд сануулахад илvvдэхгvй биз ээ. 
 
Р.Төгс
Эх сурвалж: