sonin.mn

Сэлэнгэ аймгийн Хонгор сумын нутаг дахь Цайдам өртөөний 143 дугаар километрийн  гарам дээр өчигдөр галт тэргэнд  “Портeр” маркийн машин мөргүүлж хоёр хүн осолдсон харамсалтай хэрэг гарчээ.

 УБТЗ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан замын газрын орлогч дарга Ч.Эрдэнэдалайгийн тайлбарласнаар уг осол энэ сарын 7-ны өдрийн оройн 20.00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хонгор сумын Цайдам өртөөний 143 дугаар километрийн  гарман дээр болжээ. 4301 дүгээр галт тэргэнд “Портор” маркийн машиныг 4301 дүгээр галт тэрэг мөргөсөн ноцтой ослын улмаас 60 орчим насны эрэгтэй эмэгтэй хоёр хүн осолдож,  галт тэрэгт дайруулсан машин бүрэн эвдэрчээ. 

Ослын улмаас галт тэрэг  хоёр цаг 30 орчим минут саатсан. Анхны дүгнэлтээр гармын дохиолол хэвийн ажиллаж байсан нь тогтоогдсон. Тиймээс ард иргэд жолооч нарыг төмөр замын гарц гармаар дүрмийн дагуу зорчиж эрүүл мэнд амь насаа хамгаалахыг сануулж байна.

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг