sonin.mn
Хувийн орон сууцны конторуудад хийсэн шалгал тын талаар Шудар га өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайханаас тодрууллаа

-Шалгалтаар ямар зөрчил илрүүлэв? 

- Сүүлийн үед “Хувийн орон сууцны конторын эзэд иргэдээс хууль бусаар төлбөр аваад байна” гэсэн гомдол их ирж байна. Бид хүсэлтийн дагуу орон сууц ашиглалтын компаниудын үйл ажил- лагааг шалгасан. Тус шал- галтаар таван компани оршин суугчдаас хууль бусаар мөнгө авч байсныг тогтоолоо. Бид хяналт шал- галтаа үргэлжлүүлж байна. Одоогоор 45 орон сууцны конторт шалгалт хийсэн. 

-Тодруулбал, ямар компаниуд оршин суугчдаас хэчнээн төгрөгийг хууль бусаар авч байсан бэ? 

-Тухайн компаниуд сард дунджаар нэг өрхөөс хамгийн багадаа 2000 болон түүнээс дээш төг рөгийг авч байсан. 

Тухайлбал, 

-“Бадамлах нар” ХХК - насос, тог нэрээр 2.475- 11.000 төгрөг 
-“Тэлмүүн орд” ХХК узелийн цахилгааны зардал гэж 2.800 төгрөг.
“Батбаян дулаан” ХХК - ЦТП нэрээр 11.000 төгрөг “Богд асар” ХХК 
- Ус дулаан дамжуулах төвийн зардал гэхчлэн 6.000 төгрөг 
“Тунамал өргөө” ХХК - УДБТ нэрээр 2.600 төгрөгийг хэрэглэгчдээс хууль бусаар авч байсныг тогтоосон. 

-Дээрх нэр бүхий компаниудад ямар хариуцлага тооцох вэ? 

-Эдгээр компани хэрэглэгчидтэй харилцан тохиролцохгүйгээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Эрчим хүчний тухай хуулийг зөр- чиж иргэдээс төлбөр авдаг байсныг тогтоосон. Тиймээс контор тус бүрт сая 210 мянган төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлөө арилгахыг шаардсан. Одоогоор “Батбаян дулаан”, “Бадамлах нар” ХХК, “Тэлмүүн Орд”, “Тунамал өргөө” компаниуд хууль бус үйлдлээ таслан зогсоож, манайд ирүүлсэн иргэдийн баримтыг үндэслэн хохир лыг барагдуулсан. Энэ талаараа бидэнд мэдэгдсэн. 

-”Богд асар” ХХК- ийн хувьд? 

-1730 өрх бүхий Богд- Ар хорооллын “Богд асар” ХХК-ийн хувьд зөрчлөө таслан зогсоохгүй, хууль бус үйлдлээ одоо хүртэл үргэлжлүүлсээр байна. Иргэдээс ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр, хууль зөрчиж, их хэмжээний мөнгө хүчээр татаж байгааг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн иргэдийн өмнөөс хууль хяналтын байгууллагад хандана. Бидний зүгээс хийж буй хяналт шалгалтын ажилд иргэдээс ирэх мэдээлэл чухал байна. Тиймээс оршин суугчид та бүхэн хэрэглээндээ хяналт тавьж, байрны төл- бөрт чинь тодорхойгүй, эргэл зээтэй ямар нэгэн төлбөрийн нэмэгдэл байвал баримтын хамт манайд хандаж, тухайн компанийг шалгуулж болно. 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин