Монголын улстөрчид, улстөр идэвхтэй сонирхогчид 1937 оны түүхэнд үлдсэн аймшигт баривчилгаа, улстөрийн хэлмэгдүүлэлт шиг л долоо хоног алгасахгүй гэр орон, ажлынхаа байран дээрээс баривчлагдаж, ээлж дараалан гараа шилэндээ авцгаасаар байна.
Жаахан түүх сөхөж, сонингийн шарласан хуудас эргүүлбэл өнөөдрийн толгой дараалсан баривчилгаа 2012 оны дөрвөн сарын 13-ны үүрийн 06:00 цагт Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэрт дайран орсон тусгай хүчнийхэн “Гараа шилэндээ ав” хэмээн хашхиралдаж байснаас эхлэн хүчээ авсан гэж дүгнэж болно. Тухайн үед Н.Энхбаярын гэрт дайран орсон тусгайгийнхан “Гараа шилэндээ ав” хэмээн хашхиралдаж байсан нь моодонд орж өнөөдөр байнга шахам хэрэглэгддэг хэлц үг болов.
Хамгийн сүүлд 2015 оны аравдугаар сарын 30-нд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяагийн гарыг шилэнд нь авхуулж, гэрээс нь баривчилсан. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг саатуулсан бөгөөд тэднийг Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байх үедээ мөнгө завшсан хэргээр шалгаж байгаа.
Тэднийг буруутгаж байгаа үндэслэл нь “Монголын Төмөр Зам” болон “Samsung СТ” гэх компанийн хооронд хийсэн 483 сая ам.долларын өртөгтэй гэрээний санхүүжилтээс 134 сая ам.доллар дутаж, БНСУ-ын банк руу оруулсан хөрөнгө эргээд Монголын таван хүний дансанд шилжсэн хэрэг юм.
Уг нь Б.Батзаяагийн “босс” УИХ-ын гишүүн Х.Баттулга “Энэ бол зохион байгууллалттай дайралт, удахгүй учир нь олдоно” хэмээн албатаа өмгөөлж байсан ч 14 хоноод суллагдсан даруйд нь буцаан хоёр сараар хориод байгаа нь Б.Батзаяа, Ли Жон Гёл хоёрын гар тийм ч цэвэрхэн байгаагүйг баталсан хэрэг юм.Түрүүч нь 1-р нүүрт
Магадгүй дээрх хоёрын гарыг бохиртой лавхан хутгалдуулсан эзэд нь ч тун удахгүй “Гараа шилэндээ авах”-ыг үгүйсгэх аргагүй. Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын шуугиан намжаагүй байхад энэ сарын 04-ны орой Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан.
Түүнийг авлига авсан хэмээн буруутгаж ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа бөгөөд хорих хугацааг нь мөн л хоёр сараар сунгаад байгаа. Эх сурвалжууд хээл, хахууль авч байхад нь газар дээр нь илрүүлэн баривчилсан тухай мэдээлэл цацсан. Г.Шийлэгдамба сайдын энэхүү баривчилгаа МАХН-д томхон цохилт болсон нь тодорхой. Дээрх баривчилгаануудын дараа Монголын нийгэм “Гараа шилэндээ ав” гэсэн хахир үгийн талаар багагүй ойлголттой болоод байгаа.
Уг нь “Гараа шилэндээ ав” хэмээх аймшигтай үгс нь чанга дэглэмтэй шоронд хоригдож байгаа онц аюултай гэмт хэрэгтнүүдэд хэрэглэдэг төрийн төмөр нударга болсон хатуу чанд тушаал гэдэг.
Тэгвэл АТГ-ын удаа дараагийн дуудлагын хариуд бүдүүн зүрх гарган гүрийж сууснаараа гар нь загатнасан шинэхэн дарга нарынх нь дургүйг хүргэсэн Ерөнхийлөгч асан гутлаа ч өмсөж чадалгүй “гараа шилэндээ авсан” нь ч сайн харагдаж үзэгдэлгүй хэдэн талаасаа өргүүлж, чирүүлсээр битүү тортой машинд чихүүлж аваад талийж одсоноос хойш гурван жил гаруйн хугацаа өнгөрч, сүүлийн үед энэ үг ихээхэн эрэлт хэрэгцээтэй болоод байна.
Манайханд 1937 оны хэлмэгдүүлэлт гэдэг аймшигтай хар дарсан зүүд шиг ойлголт, айдас харамсал дагуулсан он жилүүд дурсагдаж байдаг. Байхаас ч аргагүй. Хамаг л сор болсон сайхан хүмүүсээ шөнө дөлөөр орон гэрээс нь барьж аваачаад буудчихсан юм чинь. Тийнхүү шөнө дөлөөр баривчлахаар очихдоо “ Дээл малгай, дулаан хувцсаа өмс” хэмээж ямар ч байсан хувцсыг нь өмсгөөд авч явдаг байсан юм билээ.
Харин одоо бол ихэвчлэн шөнө оройн цагаар орон гэрээс нь юмуу, ажил дээрээс нь баривчдахдаа дулаан хувцасны талаар төдийлөн анхаардаггүй болсон мэт. Одоо хамгийн гол “Гараа шилэндээ авах” дараагийн аз, од нь хаясан нөхөд хэн байх бол гэсэн нэг талын хүлээлт, нөгөө талын айдас дагуулсан асуулт Монголын нийгэмд үүсээд байгаа. Учир нь Н.Энхбаярын сүрт баривчилгаагаар эхэлсэн “Гараа шилэндээ авах” ажиллагааны дараа Монголын нийгэмд яг л 1937 оны их хэлмэгдүүлэлтийн өмнөх шиг аймшигтай нам гүм ноёлж, “Дараагийнх нь хэн бэ” гэсэн битүүхэн хүлээлт үүссэн юм.
Н.Энхбаярын араас АМГ-ын дарга асан Д.Батхуяг, ”Анод” банкны гурав, тэдний араас МИАТ-ийн экс удирдлагууд болох Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Г.Саранчимэг, Р.Бат-Эрдэнэд, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтоход нарын нөхөд “Дайны эрсдлийн сан”-гийн мөнгө завшиж, улсад 10- хэдэн тэрбумын хохирол учруулсан хэргийнхээ лай ланчгийг үүрч “аавынх” руу ачигдаж байсан. “Цагаан захтан”-уудын лай ланчиг, идсэн, уусан үүгээр дуусаагүй.
Улаанбаатарын утааг бууруулах зорилготой “Цэвэр агаар” сангийн мөнгөнөөс долоон тэрбумыг хулгайлаад идчихсэн экс захирал Н.Хүрэлсүх нарын 11 хүн дээд тал нь 8 жилийн ял аваад явж өгсөн. Тэдний араас “зөвлөх асан” Л.Гансүх нар гараа шилэндээ авсан. Магадгүй мөдхөн Монголын шорон цагаан захтай ялтнуудаар дүүрч хорихийн хахир хатуу төмөр хаалга хяхтнан дуугарах аймшигт дуун тасрахгүй үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй юм.
Гагцхүү “гараа шилэндээ авах” дараагийн ялтан хэн бэ. Магадгүй Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн ярьснаар Архангай аймгийн Тариат сумаас Солонгын даваа хүртэлх замд будлиан үүсгэсэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын “Монроуд” компани 2012 оны зургаадугаар сард “Анод” банкинд 17 тэрбум төгрөгийн өртэй байснаа 2012 оны сонгуулийн дараа өргүй болчихсон асуудал босч ирэхийг ч үгүйсгэх аргагүй.
Мөн сүүлийн өдрүүдэд Монголын нийгэмд дуулиан дагуулаад байгаа “Чингис”,”Самурай” бондын зарцуулалтад шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсэг мэдээллээ хийх үед бондын мөнгөнөөс завшигчид, Хөгжлийн банкны мөнгөөр хүүдэгнэгсэд “Гараа шилэндээ авах” цаг ойртож байж ч болзошгүй. Ер нь сонгууль ойртох тусам АН, МАН, МАХН-ын томчуудын идсэн уусан, хулгайлсан зувчуулсан асуудлууд эхнээсээ ил болж эхэлж байгаа нь “Гараа шилэндээ авах” хүмүүсийн тоо огцом нэмэгдэхэд нөлөөлж таарна.
Тэгээд ч өнөөдрийн ороо бусгаа цагт яруу найрагч М.Цэдэндорж агсны хэлснээр “Болно болно, болохгүй юм гэж хорвоод үгүй” гэдэг л болж байна. Ер нь юу ч болж мэднэ. Харин “цагаан захтнууд” болгоомжтой л байх хэрэгтэй. Ямар ч гэсэн авлигачид, төсвийн мөнгөнөөс хулгайлагчдын гарыг шилэнд нь авхуулдаг “хурдан галт тэрэг” хөдөлсөн шүү. Их баривчилгааны “хурдан галт тэрэг” хаана очиж зогсохыг, “гараа шилэндээ авах” үйлт өдөр хэзээ дуусахыг “чөтгөр” л мэдэх байх.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Өрсөлдөгчөө мэдээж намнаж байгаа ч гэсэн намнуулж байгаа нь өөрөө бохир гартай учраас л дээлээ нөмөрч байгаа. Уг нь шударгаар намнадаг бол 1 сая $-оо дансанд хийгээд мартдаг Баярцогтоос авхуулаад олон сэжигтэй хүмүүс бий шүү. Тэд хэргээ баллахын тулд л монголдоо байгаа.
ТӨМӨР ЗАМ. Сүүлийн үед 10 000 хүн цэрэгт татаж төмөр зам тавиулах эрх баригчдын шийдвэртэй холбогдон ард иргэд бараг 2 хуваагдаад байна. Эрх баригчдыг дэмжсэн зарим нэг нь монголын төмөр замыг Дэлхийн 2-р дайны үед Власовын армийн эх орноосоо урвасан хоригдлуудаар тавиулчихсан юм. Цэрэгүүдээр тавиулах нь зөв гэж цэцэрхэж байхыг сонсоод арайчдээ гэж бодлоо. 1-рт Монголын АА-ийн байлдагчдыг хүнд үед эх орноосоо урвагчидтай зүйрлүүлж байгаа нь дэндүү мунхаг бараг доромжлол мэт санагдлаа. 2-рт Тэр үед мэрэгжлийн ажиллах хүч дутагдалтай, мөнгө санхүүгийн боломж үнэхээр муу байлаа. 3-рт Цэргүүдээр зориулалтын бус ажлыг албадан хийлгэхийг олон улсын хэмжээнд хориглосон. МУ чинь ардчилсан төртэй улс мөн бол үүнийг дагахал ёстой. 4-рт буюу хамгийн гол нь 70-аад жилийн туршлагатай олон мянган Төмөр замчид маань ажилгүй болж улмаар дампуууралд хүрнэ. Маш олон гэр бүл үр хүүхдийн амьдралд том цохилт болно Ийм маягаар МУ-ын ЭЗ-ийн бааз суурь - Аж үйлдвэрийн цогцолбор олон арван сайхан үйлдвэрүүдийг унагаж, бүрэлдэж нягтарсан хамт олныг задлаж олон мянган ажилчид ИТА-уудыг гудманд гаргаж ядуурал ажилгүйдэл, архидалт эхэлсэн гашуун түүхээ бүү мартацгаа. Одооч тэднийгээ босгож чадахгүй байна. Энэ бол Улс төрийн зорилгоор гадныханы удирдамжаар хийгдсэн улс орныг мөхөөх ажил байсан. Уул нь өнгөрсөн жилүүдэд дампууралгүй тэсч үлдсэн дэргэдээ мэрэгжлийн инженр, ажилчид бэлтгэдэг сургууль, судалгаа, туршилтын баазтай өнөө бидний яриад хүсээд байгаа ШУТ-ийн паркаа бүрдүүлчихсэн бараг цорыын ганц салбар бол Төмөр зам байгаа юм. 5-рт Төмөр замын инженер техникчид ажилчидийн эзэмшсэн техник технологи мэрэгжил мэдлэг бол эмч, багш, хуульч, цэрэг армитай адил мэрэгжил, мэрэгжилдээ олон хүний амь нас, улс орны аюулгүй байдалтай холбоотой хуулийг нь ягштал мөрдөхгүй бол эргээд хатуу цээрлэл амсдаг байгалийн хууль дээр тулгуурласан техникийн ШУ-ны мэрэгжил. 6-рт Цаашдаа ер нь МУ-д нарийн мэрэгжил хэрэггүй болж байгаа юм уу? Удахгүй эмч , хуульчид, багш нараа хөөгөөд хөдөөнөөс баахан цэрэг татаад оронд нь тавьчие гэх юм болов уу? Тэгэхдээ тулбал эхний ээлжинд энэ усан толгойтой 76 ухна хуцаа хөөж явуулаад хэдэн цэрэг авчраад тавьчихая л даа. ХАСАР.
Daraagiin hun huuliin hulgai h Nyamdorj bas Bayrtsogt shuu
Yun sonin yum bichdegiim ve 1 tsereg neg irgen neg mergejilten geed baigaa yum bishuu. Mergejilten n zaaj zaavarlaj 3-uulaa niileed hiine geed baigaa yum bishuu
Авилга авсан нь үнэн шүү дээ.
Hamgiin turuun bayrtsogt l bmaar sanagdaad bdag um
Дарагийн хүн нь М.Энххболд шүү.
Яг зөв
M Enkhbold Sandyu Aldarjavkhlan geed gazrinn naimaachid deelee nomrokh tsag n oirtoj bna Yamar goy be buur ineed khureed bn
Монгол ядуурал нүүрлээгүй ХУЛГАЙ нүүрлэсэн орон гэж гадныхан хэлж байна гэсэн үнэн шүү. Хулгайч нар намд байдаг юм байна. Та хэрэг хийсэн л бол олон юм ярилгүй суудаг газраа очоо
эрдэнээ гэр бүлийнхэнтэйгээ, батүүл хүүтэйгээ, гарамгайхулгайч хүүтэйгээ , ахуяг хүргэн базуудтайгаа ,,, хөөрцог сбалаг гээд
Үнэндээ авилга албан тушаалын хэрэг эх захаа алдсан. Одооны энэ асуудал бол мөсөн уулын орой нь төдий.Үүнд МАНАН болон МАХН буруутай. Одоо бид энэ 3 намд найдахын хэрэггүй. Шинэ хүмүүс сонгоод цаашдаа ийм авилгачид төрд шургах боломийг хаасан хууль эрх зүйн орчинтой болоё /сонгуулийн, төрийн албаны, хариуцлагын, намын тухай г.м хуулиуд/
Гадаадын орнуудад өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс тушаалаасаа буусаны дараа 5 жил гадаад улс руу гарах эрхгүй гэж хуульчилсан байдаг. 1-рт төрийн нууцаа хадгалах, 2-рт тухайн хүмүүс албан тушаалд байхдаа хууль зөрчсөн эсэхийг шалгахад тодорхой хугацаа гаргаж өгдөг. Манай улс ирэх сонгуулиас өмнө энэ хуулийг батлах хэрэгтэй.
Зөв. Бас МАНАН, МАХН-ын аалзны шүлсээр холбогдсон луйварчингууд бие биенийгээ шантаажлаад хаацайлаад байгаа тул шинэ нам хүчнүүдэд саналаа өгч гаргаад энэ 3 намын луйварчдыг хуу хамж шоронд илгээе.
Badamjunai gedeg avilgacch xezee garaa shilendee avax bol
Elbegdorjiin hij bga ajil gehdee ter shudraga hiij chadahgui bn hamgiin turuund ooriinh ni namiin bayrtsogt batuul garamgai nar achigdah estoi btal ter gemgui humuusiig ch homorgolon barivchilj bn aimshigtai mangas elbegdorj bolcjood bn
Badamjunaigiin gariig shilend ni avaxuulaach
DARAAGIIN GARAA SHILENDEE AVAH HULGAICH NAR ELBEGDORJ BATUUL BAYARZOGT SAIHANBILEG BAYAR SV BATBOLD OCHIRBAT ----------GEH MET ZAASH URGELJILNE
S Erdene tuunii ger bul yakh argagui garaa shilendee abna.TV geer S,Erdene Bayangol duurgiin irgediin khurald minii ekhner xuu okhin khurgen bgaa Shonkhog tower manai okhiniikh,surguuli eejiinkh gekh shig Eej n gej saykhan l polshiin zakh deer guilga guisan avgai baisan Adam geed polsh nokhortoi ter n bas boloogui Gdansk khotiin shiikhees iren survaljlagdaj bgaa
Энэ Бадамжунай гэж нэг товарищ байна.Их юм байгаа даа.Хургэн гэж балай юм байна.Охиноо зодуулаад л хараад байдаг.
Төрд суусан Хээл хахуульчдыг бүгдий нь 37 он шиг буудах хэрэгтэй хэхээ
бат үүл бараг л гэмгүй миний хүү гээд байсан одоо юу хэлэх юм болдоо хөөрхий
А,,Гансүх,Жэнко нар дараагийн оочерийн тэргүүн эгнээнд байгаа,
Зөвөө зөв. Ямар гэмгүй ардыг барьж байгаа биш. Хоорондоо мэрэлцэж л байг. Удахгүй шудрага үнэний шүүх бүгдийг нь бүгдийг нь шүүнэ
Manai teneguud idej uuj avilga avch baihdaa hench medeegui gej boddog ni xiliin dees alhanguutaa xench tanixgui gej boddog xarmaanii hulgaichuudtaigaa adil setgej baigaa mongol setgelgee buguud xaramsaltai ni xana xurtel chixtei tul ted 3 alxaad l avilgiin hergiig anx nairuulsan etgeediin xarmaand ordog boloi iimd avilga muruudun alban tushaalaa asgiglaxiig husegsded shudargaar amidarhiig buyu muu ch gesen huulia dagaj amidrahiig urialj baina es buguus garaa sshilendee avah daraagiin hun ta baij bolno
Чи үнэн хэллээ. Муу новшнууд мөнгөө хуваахаасаа болж бие биенийгээ шантаажилдаг. Улмаар шалгалтынхны нүдэнд өртдөг. Авилгыг зохион байгуулсан далд эзнийхээ шантаажинд ордог. Авилга хавтгайрсан тул эхнээс нь хяргаад байх хэрэгтэй. Энэ бол мөсөн уулын зөвхөн өчүүхэн жижиг орой нь илэрч харагдаж байгаа хэрэг.
Намын хахуулиар тавмгдсан хулгайч дарга, захирлуудыг гарыг нь шилэнд нь авахуулмаар байна.
Хамгийн түрүүнд ачигдах ёстой хүн нь. Гарамгайбаатар солонготын даваа халзанбүргэдтэйн давааны зам хэнтийн биндэр сумын таван тэрбум олон луйвар ар араасаа цуварна даа бүгдийг ил болгоно оо чамайг
Норовын Алтанхуягийн Хэнтий аймгийн төвд усжуулах систем барина гээд луйвардсан тэрбум дөрвөнзуу сая төгрөг удахгүй илэрнэ ээ
Badamjunai, Purevdorj ezedtei"XYRZET" Konpanii ezed luivarchdgiig shorond xiix xeregtei
Bas Nomtoibayar tuunii ezeg geed mongoliin töriin xöröngöör olon jil xaiguuli sudalgaa xiisen nuursnii ordiig absan biz dee ene ger bul ulam bayan bolood l mongoliin ard tumen önööödör ölsöj daaraad tulee nuursee zeeleer absh bna, ene bol arai denduu yabdal shuu, bux jum xugazaatai baidag.
Helmegduulel geed baigaatai sanal niilehgui baina. Ulsin umch hulgailsan humuus shiitgelee avch baina shdee
M.Enhbold Badamjunai Jenco ....
ГАРАА ШИЛЭНДЭЭ АВАХ ДАРААГИЙН ХҮМҮҮС БОЛ ӨРГҮЙ МОНГОЛЫГ ӨРТЭЙ БОЛГОСОН Ц.ЭЛБЭГДОРЖ Н.АЛТАНХУЯГ З.ЭНХБОЛД Ч.САЙХАНБИЛЭГ НАР.
:)