sonin.mn

Манай улсад хар тамхи хэрэглэгч, борлуулагчийн тоо өссөөр байна. Хоёр орны хилийн шалглатаар хураагдсан мансууруулах бодисын 70 орчим хувь нь БНХАУ-аас хууль бусаар орж ирдэг.

Тиймээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Монгол Улсын 15 цагдаагийн албан хаагчийг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх сургалтад хамруулсан байна.

Сургалтын үеэр хоёр орны цагдаагийн байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй хар тамхитай тэмцэх "Хяналтын дор хүргүүлэх" сэдэвт дадлага-сургалтыг ч амжилттай хийжээ. Энэхүү дадлага сургалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХЗЯ, цагдаагийн 25 албан хаагч оролцсон байна. Ийнхүү Монгол, Хятадын цагдаа нар хар тамхи, мансууруулах бодистой хамтран тэмцэхээр боллоо.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: Монцамэагентлаг