Туркийн “216 Япи үрэти худалдаа” компани хотын даргын хүү Б.Чулуудайн “Грандлайн” компанитай гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хамтарч ажиллах байсан ч хувьцаа эзэмшигчдийн үл ойлголцлоос болж иргэний болон Монголын олон улсын ба үндэсний арбитрын шүүхээр маргаанаа шийдүүлсэн.
Гэвч туркүүд одоог хүртэл хохирсон хэвээр байгаа юм байна. Турк улсын “216 Япи Үрэти худалдаа” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй ярилцлаа.
-Манай улсад хөрөнгө оруулалт хийсэн туркүүд “Грандлайн” компанитай бүтээн байгуулалтын ажилд хамтарч ажиллах байсан ч удирдлагуудын зөрчилдөөнөөс ажил нь зогсч, хувьцаа болон гэр хорооллын төслийн ажил нь өөр компанид шилжээд байгаа. Та Туркүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр анхнаас нь ажилласан учраас бодит мэдээллийг өгөх байх?
-Туркүүд “Грандлайн” компанитай 2013 оны есдүгээр сарын эхнээс Б.Чулуудайтай холбогдон хамтран ажиллах санамж бичгийг үзэглэж, арванхоёрдугаар сард Хамтран ажиллах гэрээ хийсэн.
Тэдний хамтарч ажиллах зорилго нь Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 15 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд 150 сая ам.долларын төслөөр “Түмэн-Амгалан” цогцолборыг барих байсан. Гэрээн дээрээ үндэслээд Монгол Туркийн хамтарсан гадаадын хөрөнгө оруулалттай “Грандлайн” компанийг байгуулсан. Туркууд “Грандлайн” компанийн 50 хувийн хувьцааг 200 мянган ам.доллараар худалдаж авсан.
Дараа нь төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил туркүүдийн хөрөнгөөр хийгдсэн байгаа. Тухайлбал, төсөл хэрэгжүүлэх зар сурталчилгааны зардал, айлуудыг нүүлгэж байранд оруулах, газар чөлөөлөх, орон сууц барих газар шорооны ажил, ажилчдын цалин хөлс, оффисын зардал гэх мэт. Мөн барилга барихдаа ашиглах гол технологи тунель форумын хэв хашмал, тоног төхөөрөмж оруулж ирэх зардал орсон.
Туркүүд энэ төслийг хэрэгжүүлэх эхний ажлууд хийгдсэний дараа компанийн удирдлагууд ойлголцохгүй болсон үеэс надтай холбогдсон. Туркүүдтэй анх уулзаад тэд Монголд яах гэж, ямар зорилгоор орж ирсэн, тэгээд хамтраад олон ажлууд хийгдэж эхэлсэн зэргийг сонсоод би энэ бол компанийн дотоод зөрчил, хувьцаа эзэмшигчдийн асуудал байна гэж харсан.
Өөрөөр хэлбэл, гэрээний үүргийн зөрчлийн талаар ярихад эрт байсан учраас хувьцаа эзэмшигчид эв зүйгээ олоод төслийг хэрэгжүүлээсэй, мөн манай улсад гадаадын хөрөнгө оруулалтаар туршлагатай компаниар бүтээн байгуулалт нь хийгдээсэй гэж Монгол Улсын иргэн хүний болоод хуульчийн хувьд хүссэн. Мөн туркүүд Монголын хууль, эрхзүйн талаар сайн ойлголтгүй байсан учраас эхний ээлжинд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх хэрэгтэй, 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.Чулуудайтай адил тэгш эрх эдлэх ёстой гэдгийг зөвлөсөн.
-Асуудлыг шүүхийн шатанд очиж хурцдахаас нь өмнө дотооддоо шийдээд бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж болохгүй байсан хэрэг үү?
- Уг нь манай улсын Компанийн тухай хуулиар хамгийн эхэнд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж гүйцэтгэх удирдлагыг сонгож, хэрхэн ажиллах гэрээг хийсэн байх ёстой. Гэвч хамтарсан компани байгуулагдсанаас хойш хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж байгаагүй юм билээ. Тэгээд туркүүд Б.Чулуудай руу хувьцаа эзэмшигчдийн хурал хийх зар болон хэлэлцэх асуудлын саналаа хүргүүлсэн.
Гэвч ямар ч хариу санал ирээгүй учраас хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, хурлын товоо хүргүүлж туркүүд Монголд ирсэн. Хуралд Б.Чулуудай ганцаараа ирсэн. Тухайн үед туркүүдийн дарга нь юм шиг эвгүй зан авир гаргаж, тэднийг учиргүй загнаж байсан. Би хувьцаа эзэмшигчдийн хурал дээр байсан учраас та нар адил тэнцүү 50:50 хувийн хувьцаа эзэмшигч учраас хэн нь ч нэгэндээ даргасахгүй.
Асуудлаа дотооддоо шийдэх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Харин Б.Чулуудай санал гаргаж, гурав хоног хойшлуулсан ч хуралдаа ирээгүй. Туркүүд дахиад хувьцаа эзэмшигчийн хурал зарласан ч мөн л ирээгүй, тэдэнтэй уулзахгүй хэсэг хугацаанд холбоо тасарсан. Мөн туркүүдийг компанийн хашаагаар оруулахгүй байсан учраас арга мухардсан. Анхнаасаа хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийгээгүй учраас компанийн удирдлагын бүх эрх мэдэл Б.Чулуудайн гарт байсан.
Нэгэнт хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй учраас Туркийн талаас Б.Чулуудай гүйцэтгэх эрх мэдлийг хууль бусаар авч, компанийн үйл ажиллагааг явуулж байгааг тогтоолгох, компанийн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр зогсоосныг тогтоолгохоор иргэний шүүхэд хандсан юм. Иргэний шүүхээс хуульзүйн үндэслэлгүй, дэмий шаардлагыг бидэнд маш ихээр тавьж, мөнгө нэхэмжлээгүй байхад их хэмжээний тэмдэгтийн хураамж төлөхийг шаардах зэргээр шүүх дээр хугацаа алдагдсан.
Ингэж байх хооронд Б.Чулуудай Монголын олон улсын ба үндэсний арбитрын шүүхэд гэрээ цуцлуулах, хувьцаа буцаалгах нэхэмжлэл гаргасан. Гэтэл яг гэрээн дээр бол асуудал үүсэхэд хэн нэгэндээ мэдэгдээд асуудлаа шийдэж чадахгүй бол зургаан сарын дараа арбитрын шүүхэд хандана гэж заасан байдаг.
-Энэ маргааныг гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн гэж харах хүн ч байна?
-Нэгэнт Арбитрын шүүх нэхэмжлэлийг хүлээж авсан учраас туркүүд хариуцагч болж, хувьцаа эзэмшигч Б.Чулуудайд сөрөг нэхэмжлэл гаргасан. Б.Чулуудай компанийнхаа худалдсан 50 хувийн хувьцаагаа буцааж авах, гэрээгээ цуцлуулах, өөрөөс гаргасан хөрөнгө 762 сая төгрөг нэхэмжилсэн байсныхаа 662 саяас шүүх хуралдааны явцад татгалзсан. Б.Чулуудай нэгэнт шүүхэд хамтарч ажиллахгүй гэсэн гомдол гаргасан. Туркуудын оруулсан хөрөнгийн талаар санхүүгийн тайлан өгдөггүй зэрэгтэй холбоотойгоор туркүүдийн итгэл буурч, төсөл хэрэгжүүлэхэд оруулсан хөрөнгө болох 1.3 сая ам.доллараа нэхэмжилсэн.
Шүүхэд хандахаас өмнө туркүүд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж бүтээн байгуулалт хийхийг их хичээсэн. Тухайн үед Чулуудайг яах гээд байгааг ойлгохгүй байсан ч одоо эргээд түүний гаргаж байсан авир, үйлдлийг харахад анхнаасаа энэ төслийг хэрэгжүүлэх сонирхол байгаагүй мэт харагддаг.
-Гэрээндээ бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ гэж заасан ч туркүүд гэрээгээ зөрчсөн гэдгийг Б.Чулуудай хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байсан?
-Туркийн “216 Япи Үрэти худалдаа” компани нь тунел форумын хэв хашмал үйлдвэрлэдэг компани биш. Түмэн-Амгалан цогцолборын зураг Туркэд хийгдсэн. Тэр зураг нь Монголд ирээд хөрвүүлэгдсэн байдаг юм. Гэтэл Б.Чулуудай шүүх хурал дээр ч “Үгүй ээ, энэ зураг бол Монголд 35 сая төгрөгөөр хийгдсэн” гэж хэлсэн. Хэзээ ч тийм том цогцолборын зураг 35 сая төгрөгөөр хийгдэхгүй.
Туркэд 100 гаруй мянган доллараар хийсэн баримт нь байдаг. Зургийг Туркэд хийх талаар болон Монголын нөхцөлд тохируулж хөврүүлэх талаарх гэрээнүүд нь байдаг. Зар сурталчилгаа, хамтран ажиллах гэрээн дээрээ ч тунель форумыг ашиглан барилга барих, ноу хау-технологиор барилгыг барих талаар бичээстэй байдаг. Мөн тунель форум гэдэг технологийг Б.Чулуудай Туркэд очиж үзээд үйлдвэрлэдэг компанитай нь гэрээ хэлцэл хийгээд ирсэн байдаг. Энэ дагуу Монгол Туркийн хамтарсан “Грандлайн” компани захиалгаа өгөөд, туркүүд мөнгөө шилжүүлж, уг технологиор барилга барих гол техник тоног төхөөрөмжийг зургийн дагуу захиалан, монгол руу ачуулсан юм билээ.
Гэтэл Б.Чулуудай ийм техник, тоног төхөөрөмж, бараа биш, бэлэн мөнгө авна гэсэн шаардлага тавьсан байсан. Туркүүдтэй шүүхэд хандаагүй байх үедээ хятадуудтай хамтрах талаар яриа хэлэлцэл хийгээд явж байна гэсэн мэдээлэл туркүүдэд ирж байсан. Арбитрын шүүх дээр дөнгөж асуудал үүсч байхад “Бэрэн” группт төслөө зарах гэж байна гэж дуулдаж байсан. Харамсалтай нь энэ үнэн болох нь арбитрийн шүүхийн шийдвэр гарсанаас хойш сар хагасын дараа Бэрэн группд Грандлайн ХХК-ийг төслийн хамт худалдах гэрээ хийснээр нотлогдоод байгаа. Грандлайн ХХК-ийн бүх хувьцааг төслөө маш өндөр үнээр “Бэрэн” группт худалдсан байна лээ.
-Бэрэн группт ямар үнээр зарсан гэж?
- Мэдээж сарын дотор өндөр үнээр компани зарах асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Удаан хугацааны яриа хэлэлцээр, судалгаа шинжилгээ шаардах асуудал. Тодорхой тоог нь хэлмээргүй байна, одоохондоо нууц байг. Гэрээг нь харахад хувьцаагаа туркүүдэд зарсантай харьцуулашгүй их мөнгөөр худалдсан байна лээ.
-Тунель форумаар барилга барина гэдгийг анхнаасаа Б.Чулуудайтай зөвшилцөөгүй юм бишүү. Туркүүдэд найзынхаа компаниас бараа авчирч шахсан гэсэн мэдээлэл байна лээ?
-Чулуудай өөрөө тунел форум гэж ямар технологи байдгийг Туркт очиж үзээд, уг технологиор барилга барих, техник худалдан авах гэрээн дээр өөрөө гарын үсэг зурсан мөртлөө Арбитрын шүүх дээр Б.Чулуудай тунель форум гэж юу байдгийг одоо л сонсч байна гэж хэлсэн гээд бод доо.
Бид тэрийг нь няцаасан. Харилцаа сайн байхдаа гаргаж байсан зар сурталчилгааны каталог, хамтран ажиллах гэрээн дээр нь тунель форумаар хийнэ, но-хау технологиор хийнэ гээд биччихсэн байдаг. Мөн туркүүд Б.Чулуудайг тунел форумын үйлдвэртэй танилцаж байсан бичлэгийг нь хурлын явцад гаргаж үзүүлсэн. Тийм болохоор Арбитрын шүүх тунель форумын техник, тоног төхөөрөмжийн үнийн 50 хувийг гаргуулахаар шийдсэн байх.
-Арбитрын шүүх энэ хэрэг дээр найман өдөр хуралдсан гэж сонссон. Шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун бус байвал давж заалдах юмуу гомдол гаргах эрх байдаг уу?
-Уг нь оруулсан хөрөнгийг 100 хувь гаргуулж шийдэх байх гэж бодож байлаа. Харамсалтай нь Арбитрын шүүх 827.2 мянган ам.доллар гаргуулж шийдсэн. Мөн анх Арбитрын шүүх хэргийг яаж шийдсэн тухайгаа танилцуулж байхдаа туркүүдийн нэхэмжлэлийн шаардлагын 1,2,3-ыг хүлээж авсан гэж байсан.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2,3 дугаарт Б.Чулуудайгийн хууль, дүрэм, гэрээ зөрчсөн нэлээд хэдэн чухал заалт байсан. Гэтэл шийдвэр бичгээр гарч ирэхдээ яг тэр хэсэг нь хасагдчихсан байсан. Тухайн үед туркүүд сонсч байсан, би бас сонссон, орчуулагч байсан, бичлэг хийгдсэн. Арбитрийн шүүхийн ирүүлсэн тэмдэглэлийг нь үзэхээр дээрх шаардлагыг хүлээн авсан талаар бичсэн мөртлөө шийдвэрт бичгээр гарахдаа хасагдсан байгаа юм. Уг нь арбитрын шүүхийн найман өдрийн хурал бүхлээрээ бичлэг хийгдсэн.
Гэхдээ надад бичлэг өгөхгүй гэсэн. Арбитрын шүүх дутуу бичигдсэн зүйл техникийн, тоо, тооцоолол, аргачлалын алдаа гаргасан бол засвар, нэмэлт хийх эрхтэй. Тэрний нь дагуу бид гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Хамгийн аюултай нь Арбитрын шүүхийн шийдвэрийн шийдэл хэсэгт дээр давж заалдах эрх байхгүй. Арбитрын шүүх хамгийн дээд тал нь гурван өдөр хуралдсан байдаг бол турк, Б.Чулуудай нарын маргаан дээр найман өдөр хуралдаж 28 хуудас шийдвэр гарсан.
-Мөнгөн дүн дээрээ хоёр тал нэлээд маргасан юм билээ. Санхүүгийн баримтыг судалж шинжлэх боломж байгаагүй юмуу ?
- Б.Чулуудай өөрөө 762 сая төгрөг нэхэмжилсэнийхээ 662-оос нь татгалзсан. Угаасаа нэхэмжилсэн мөнгөө гаргасан санхүүгийн баримт нь тааруухан байсан даа. “Грандлайн” компани гаргасан зардлынхаа нэхэмжлэлийг туркүүд руу явуулаад тэр дагуу ньТуркууд мөнгийг цаг тухайд нь шилжүүлдэг байсан юм билээ. Гэтэл Б.Чулуудай арбитрын шүүх дээр Улаанбаатар банкнаас зээлсэн есөн тэрбум төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж хэлсэн ч тэрийг нь нотлох баримт бараг байгаагүй дээ.
Одоо ч очоод харсан Жанжин клубын хэсэгт Грандлайны хийсэн ажил 10 тэрбумд хүрэхгүй. Бас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас авсан 11 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй. Хэрэв туркүүд энэ бүхнийг үнэлүүлсэн бол ямар инээдтэй тоо гарч ирэх байсан бол. Гарсан зардал, санхүүгийн баримт дээр шинжээч томилуулъя гэсэн ч харамсалтай нь Арбитрын шүүх хүлээж аваагүй.
-Туркүүд “Грандлайн” компанийн нягтлангаас хоёр тайлан гаргаж өгөхийг шаардсан гэдгийг Б.Чулуудай хэлсэн байсан?
-Туркүүд хоёр тайлан гаргана гэдгийг мэдэхгүй шүү дээ.
-Туркүүдэд 827 278 ам.доллар Грандлайн компанийн хувьцаа эзэмшигч Б.Чулуудайгаас олгуулахаар арбитрын шүүх шийдвэрлэсэн байсан. Энэ асуудал ямар шатандаа байгаа вэ?
-Б.Чулуудай туркүүдийн эзэмшдэг байсан 50 хувийн хувьцааг өөр дээрээ хууль зөрчиж, Туркуудын оролцоогүйгээр шилжүүлээд авчихсан. Арбитрийн шүүхээс 50 хувийн хувьцаа шилжүүлэхийг Туркийн “216 Яапи Үрэти худалдаа” ХХК-д даалгасан, Чулуудай тэдний оролцоогүйгээр яаж хувьцааг өөртөө шилжүүлж авсан нь ойлгомжгүй. 100 хувийн хувьцаагаа “Бэрэн” группт шилжүүлчихсэн байгаа.
Тэгсэн хэрнээ туркүүдэд өгөх ёстой 827278 ам.доллараас нэг ч доллар өгөөгүй. Уг нь хуулиараа “Грандлайн” компанийн эрх залгамжлагч “Бэрэн” групп төлбөрийг барагдуулах үндэслэлтэй. Гэхдээ нэг аюултай зүйл нь манай улсад хууль хэрэгждэггүйн жишээгээр Арбитрын шүүхээс “Грандлайн” компанийн 50 хувийн хувьцааг буцааж өгөхийг туркийн “216 Япи Үрэти худалдаа” компанид даалгасан.
Гэтэл Б.Чулуудай туркүүдийн оролцоогүйгээр тэдний эзэмшиж байсан 50 хувийн хувьцааг өөр дээрээ шилжүүлээд авчихсан байгаа юм. Хэрэв шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар авсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ч гэсэн Туркийн компанид хувьцааг нь буцааж шилжүүл гэсэн шаардлага тавих ёстой, сайн дураар биелүүлэхгүй байсан ч албадаг биелүүлэхдээ тэднээр хувьцаа шилжүүлэх ажлыг албадаж хийлгэх ёстой. Гэтэл туркүүдэд хандаагүй. Улсын бүртгэл дээр аль наймдугаар сард хувьцаа нь шилжүүлчихсэн байгаа юм.
Дээр нь Монгол Улсын Арбитрын тухай хууль, олон улсын гэрээ конвенцын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэл Монголд биш туркт хийгдэх ёстой. Гэтэл Монголын шүүх хууль бус захирамж гаргасан, энэ захирамжийн оролцоогүйгээр Чулуудай хувьцааг өөртөө шилжүүлсэн байгаа юм. Чухам ямар журмаар яаж авсныг ерөөсөө ойлгохгүй байгаа. Чулуудайгаас өөр хүнд бол гадаадын компани 50 хувийн хувьцаа эзэмшигч бол хэзээ ч ингэж шилжихгүй дээ.
Харин эсрэгээрээ “Грандлайн” компани Монголд байгаа учраас туркүүд Монголын шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр 827 278 ам.доллараа авах ёстой. Тэгээд Б.Чулуудай компаниа “Бэрэн” группт шилжүүлчихсэн байдаг.
Тиймээс бид “Бэрэн” компаниас мөнгийг гаргуулж өгөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тавьсан. Туркүүдийн 50 хувийн хувьцааг Б.Чулуудай хууль бусаар шилжүүлж авсан учраас Захиргааны шүүхэд хандах боломжтой. Гэвч туркүүд удаан хугацаагаар шүүхийн байгууллагад хандаад залхсан, түргэн шиг мөнгөө олж авахыг бодож байна.
-Та яриандаа манай улсын хууль хэрэгждэггүй гэж хэд хэдэн удаа хэллээ?
-Бид нар хэчнээн хуулийн дагуу төрийн, хуулийн байгууллагуудад хандаад болж өгдөггүй хэрнээ Б.Чулуудай хууль бусаар явахаар ажил нь бүтээд байдаг. Энэ бол мөнгө албан тушаалтай бол манай улсад бүгд болж байдаг бичигдээгүй хууль үйлчилж ноёрхсоны, хууль хэрэгждэггүйн тод жишээ. Хэрэв Б.Чулуудай хотын даргын хүү биш байсан бол түүний маш олон хууль бус үйлдлүүд дэмжигдээд явахгүй байсан.
Дээрээс нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, нийслэлийн хөрөнгө оруулалтаас авсан Чулуудайн дэд бүтцийн ажил яагаад ашиг сонирхлын зөрчилд орохгүй байгаа юм. Яагаад хууль хүмүүст ялгаатай үйлчлээд байна вэ. АТГ ямар өнцгөөс харахаараа ашиг сонирхлын зөрчил биш гэж хардаг юм.
Иргэд “Грандлайн” компанийг сонгосон ч “уучлаарай, хууль нь зөрчилдөөд байна” гээд аав нь ч хүү нь гэр хорооллын дахин төлөвлөлт болон дэд бүтцийн ажлаас татгалзах ухамсартай байх хэрэгтэй биз дээ, шударга юм бол.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
ЯМАР АЙМААР БАНТАН ҮҮЛ ВЭ? ЭНЭ НЭЭРЭЭ АРАЙ ХЭТЭРСЭН ЛУЙВАР БАЙНА ШҮҮ.
Бат Үүлээ, нэгэн цагт аав чинь Энхбаярт зориулж захиа бичиж байсан. Одоо аав чинь амьд сэрүүн байсан бол энэ бүх хулгай луйврыг чинь юу гэх байсан бол? Салга чөтгөр минь одоо зайл дөө
Б.Чулуудай хуулийн гадуур маш зоригтой ажиллаж том амжилт гаргасан байна. Түүнд Улсын баатар цол олгоё Ерөнхийлөгч өө
батүүл гэдгЙН БАС НЭГ ХҮҮ НЬ амарбаясгалан хийдээр Улсын баатар болох том амжилт гаргасан гэнлээ.
За Бат-үүл гуай. Та хүүхэддээ хайртай байх нь ойлгомжтой. Гэхдээ Монгол улсын баатар юм бол наад буруу эрхлүүлсэн хүүхдийнхээ асуудлыг өөрөө шийдэж өг. Та нарын тэр Туркудыг хулхидах ч яахав. Улсын төсвөөс гаргасан 20 тэрбумаа буцааж өгвөл яасан юм бэ? Олон нийтийн тээврийн хэрэгслийн тендерээс эхлээд та хүүтэйгээ нийлж дандаа 20 тэрбумаас дээш төгрөгөөр тоглодог болжээ???
Bat Uul chi mash muu hun gedgee meddeg uu
ene xuuxniig songulid ashiglax ni bas neg jorlongiin tsaas.Erx zuit turd shuux tsagdaagaar yavaad l shiidex yumiig gonshignood.
chi bol tsunh barigch gulug.. tsunhee bariad liften dotor shanaaduulaad guigeed baijdee.. uheheese omno bugs doloosnii gor baina baas ideh bailguide time ho?!
энэ бат үүлийн баньд аавтайгаа удахгүй дээлээ нөмрөх нь тодорхой удахгүй улаанбаатар гэсэн нэрийг батүүл баатар гэж солино гээд солиороод явж байж чадах нөхөр харин хүү нь нийслэлийн газрыг дүүрэг дүүргээр нь салгаж хятад хужаад зарчаад гэдсээ илээд хүүхэн эрүүлээд явжын хэмжээний нөхдүүд дээлээ нөмрөөд халхын хар гэрт хэд хоноод ирэхээрэй номондоо орноо та 2 ...
Бат-Үүлээ, чи битгий намын нэр унагаагаад байл даа. Цаашлаад Төрийн нэр хүнд ч унаж байна, жирийн иргэдийн амьдрал ч энэнээс чинь болж сүйрч байна. Хотын дахин төлөвлөлт????? Тэр Эрдэнэ баавай, энээ тэрээгийн нэр ч дүүрч. Яасчихсан хүүхдээ толгой дээрээ гаргачихсан хүн бэ чи, эсвэл хамт хусаад явдаг юм уу,
Uhsen baasnii chini namiin ner... hend heregtei yum ter chini
chi ch medehgui ldee, hamt husalgui yadag yum?! husah husahdaa huuhddee odoo inge teg gej zaaj ugood zamii n zaana shd
Энэ төрийн хулгайч болон хүүхдүүд нь ийм аргаар мөнгө олохын тулд төрд ажиллах гэж үхээд байдгийн нууц энэ шүү дээ. Монголд шударга хууль журам гэж байхгүй. Зөвхөн мөнгөтэй хүн өөрийн хуулиа хэвшүүлдэг.
Юу яриад байгаа юм бэ? Турк чинь Исламын Улсын түнш биз дээ. Сая Орос ах нарын онгоцыг унагаасан муу балиар туркуудыг хамгаалаад байхдаа яадаг юм бэ? Одоо Турктэй дипломат харилцаагаа тасдаад тэр мөнгийг нь өгөхгүй гээд гүрийчихдэг байхгүй юу.
zeeee uher surgiin manlai baatariin suganii usen deh olon boos baina gee
Чи муу тэгвэл гахайн боов
haha nairsag Ulaanbaatar khotyn dargyn khuu naigui muukhai khulkhidaj dee
жунгаа нараас уучлалт гуйсан найрсаг хулгайч
Батүүл бүдүүн даргаа шоо, манай ах дүү нараас байнга уучлал гуйнаа, монгол гуйлгачингуудаа доорд үздэг ёсуутай сайн даргаа шоо, хүү баса бүдүүн даргаа болно шоо, бүдүүн дарга, даргын хүүг шоронд оруулж болохгүй шоо,
ТИЙМ ШОО ЁСУУТАЙ САЙН ААВ ХҮҮ ХОЁР ШОО УДАХГҮЙ МАНАЙ ЖУНГААГИЙН ТОМ ШАГНАЛААР ШАГНАГДАНА ШОО
Батүүлийн хүү чинь жинхэнэ хууль шүүхийн байгууллагыг худалдаад авчихсан юм биш үү.
чадаж байгаа юманд арга байхгүй гэж үүнийг хэлдэг юм даа. юу яасан шударга ёс, харин ч хууль шүүхийнхний дэмжлэгээр ингэж чадаж байхад чинь... тэнэг юм бурцгаах юм
Монгол улсын нэр хүнд С. Зоригийн 2 алуурчин гэгддэг новшнуудаас болж сүйрч байна дөө.
Хүн хохироож баяжаад тэр хүн үүрд хараалгуулж муу нэрээ хэдэн үеэрээ сонсоод баян амьдраад ч яах билээ дээ ... Үр хүүхдийнх нь заяа гомдох байгаа даа
Tedend zaya maya, nugel buyan tui ch hamaagui. Amidaaraa chotgor bolson uls shuu dee
end chin mongol gedeg uls bn shvv dee delhiid zartai hulih hudalch hulgaich gedeg aldar ner ni tvgsen uls bol mongol za mongo alban tushaaltai hurdaa said 76 ymaa bol uy ch hiij bolno huulibol zvgeer guuli za mongotoi hvn hogjimoo zahialdag um shvv dee vhervvd min bidnii songoson 76 ymaa chin shvv dee ymar ard tvmen bn tiim tor baidag um shvv dee vher vherl baidag um bn daa yaan daa oilgoh geseer baital uls maani dampuurch duusah ni bn daaa
ARDCHILALIIN LYUMPENGUUD IIM L NAIJ TAARAA DAA.
ALUURCHIN SOLIGDMOL UUL!
Hotiin dargiin huu gej doligonoj alban uurgee umartaj shudraga bus uildliig demjsen alban haagch nart hatiutslaga tootsoh heregtei ...!!!!
ene gugii tolgoit ichideggui um baih daa. huuteigee niilj ulsiin mungu husaad deer ni ulsiinhaa neriig unagaad aan. Nuguu avilgatai temtsegch erunhiilugch haa bn aa. Esvel ham heregten bolohoor duugarahgui baina uu
Цагаан Шонхорын Энхтайван 2005 онд центрпоинтын хэргээр сууж байгаад шоронгоос сулллагдсаныхаа дараахан оросын мафийнхнаас энэ аппаратыг оруулж ирсэн. Сая орчим доллараар оросын мафийнхнаас худалдаж авч монголд авчирсан байдаг. Энхтайвны тухайд оросуудтай бүр ерээд оны эхэн үеэс холбоо тогтоосон байдаг юм байна лээ. Аппарат гээд байгаа зүйл нь агаарын долгионыг ашиглаж компьютерийн програмтай холбож ажилладаг. Шинжлэх ухаан болон програм хангамжийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглан бүтээсэн. Ерөнхийдөө оросын тусгай албаныхан олон жилийн уйгагүй хөдөлмөрөөр зохион бүтээсэн. Харин яаж яваад тусгай албаны энэ аппарат оросын мафийнхны гарт орсныг бүү мэд. Миний ойлгож байгаагаар оросын тусгай алба мафитайгаа хамтарч ажилладаг гэж ярилцдаг нь бараг үнэн байх аа. Тусгай алба, мафи хоёрын хооронд ямар нэгэн нууц холбоо сүлбээ байдаг болоод л энэ аппарат гэж нэрлээд байгаа төхөөрөмж эхлээд оросын мафийнхны гарт орж. Улмаар тэднээр дамжин Энхтайвны гарт ирснээс зайлахгүй. Тэрнээс биш сүүлийн үеийн техник технологийг ашигласан тоног төхөөрөмжийг мафийнхан өөрсдөө зохион бүтээх ямар ч боломжгүй шүү дээ. Гаднаас нь харахад ердийн нөүтбүүк шиг хэлбэр дүрстэй энэ аппаратыг олон улсын хил гаалиар авч гарахад ямар ч асуудал үүсэхгүй. Учир нь онгойлгож, асааж үзэж, нарийн шалгахгүй юм бол гаднаас нь харахад жирийн л нэг лап топ шиг харагддаг. Хийсэн материалын хувьд сансарын хөлөг бүтээхэд ашигладаг. Эвдэрдэггүй материалаар хийсэн тул хэдэн цаг, хэдэн өдөр ч унтраахгүйгээр тасралтгүй ажиллуулсан ямар ч эвдрэл саатал үүсэхгүй гэсэн үг. Би интернэт маш сайн ухсаны хүчинд энэ аппаратыг анх оросууд зохион бүтээсэн хэдий ч өнөөдрийн байдлаар гадаадын өндөр хөгжилтэй хэд хэдэн орны тусгай албад яг ийм аппаратыг ашигладаг байж болзошгүй тухай мэдээллийг олж уншсан. Тэр дундаа америкийн тагнуулынхан олон жил хойноос нь хөөцөлдөөд хаана байгааг нь илрүүлж чадахгүй байсан Осама Бин Ладены байгаа газрыг нь илрүүлэхдээ энэ аппаратыг ашигласан байж болзошгүй тухай мэдээллийг гадаадын нэгэн сайт дээрээс олж уншсан юм. Өөр нэг энэ аппараттай холбоотой сонирхолтой таамаглал нь 2006 онд оросын тагнуулын албанд ажиллаж байгаад чөлөөнд гарсан хурандаа цолтой хүн эхнэр хүүхдээ өөрийн гараар хөнөөгөөд. Улмаар өөрийнхөө амийг хорлосон хэрэг гарсан байдаг. Афганы дайнд оролцож, тусгай албаны нарийн нууцуудыг хариуцан ажиллаж явсан. Үхэхээс бусдыг үзсэн, сэтгэлийн тэнхээ тэвчээртэй хурандаа хүн хайртай хүмүүсээ өөрийн гараар хөнөөх болсон шалтгааныг барууны экспертүүд тайлбарлахдаа оросын тагнуулынхан миний яриад байгаа яг энэ аппаратыг ашиглан хурандаагийн сэтгэл зүйд өөрчлөлт оруулж. Улмаар галзуурлын байдалд оруулж. Хүчээр бодол санааг нь удирдан эхнэр хүүхдийг нь өөрийнх нь гараар хөнөөлгөсөн гэдэг таамаглалыг дэвшүүлсэн байдаг юм байна лээ. Мань хурандаа хэтэрхий их нууц мэддэг. Бас тэр нууцаа задлах аюул тулгарсан учраас ийм байдалд орсон тухай 2006 оны намар барууны хэвлэлүүдээр ганц нэг мэдээлэл гарсныг гаднын хэвлэл уншдаг хүмүүс сайн мэдэж байгаа. Агаарт хаа сайгүй эргэн тойрон дүүрэн долгион байдаг. Худлаа гэвэл Улаанбаатарт байгаа хүн хаа холын Эрээнд байгаа хүнтэй гар утсаар яаж ярьж болоод байдгийг тайлбарлая л даа. Ихэнх хүмүүс гар утсыг хэрэглэж мэддэгээс биш ямар зарчмаар яаж ажиллаад байдгийг нь огтоос сонирхдоггүй. Нээрээ ямар ч утас, холбоо, ямар нэгэн контакт байхгүй мөртлөө хоорондоо хэдэн мянган километрийн алсад байгаа хүмүүс яаж бие биенийхээ дууг сонсоод яриад байдаг юм бол оо. Нууц нь маш энгийн. Агаарт байдаг хүний нүдэнд үл харагдах долгион. Тэгвэл миний яриад байгаа энэ аппарат нь яг энэ долгионыг ашиглаж ажилладаг бөгөөд түүнийгээ компьютерийн програм хангамжийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт ололттой холбож өгсөнд энэ аппаратны нууц байгаа юм. Энэ аппаратыг дээр нэр дурдсан гадаадын тусгай албад онцгой тохиолдолд ашигладаг. Тэрнээс биш юм болгонд ашиглаад байдаггүй. Өөрөөр хэлбэл тагнуулчдын хүч хүрэхээргүй /хүний хүчээр хийх боломжгүй/ тийм онцгой тохиолдолд ашигладаг гэсэн үг. Тэгвэл Энхтайван энэ аппаратыг оруулж ирэхдээ өмнө нь монголын тагнуулд ажиллаж байгаад хууль зөрчсөний улмаас ажлаасаа халагдсан хоёрын зэрэг залууг эгнээндээ элсүүлсэн байдаг. Мань хоёрын нэг нь миний олж судалснаар орос, англи хэлтэй. Дээр нь програм хангамж, техникийн талын шаггүй мэдлэгтэй гэж байгаа. Харин нөгөөх нь мэдлэг боловсрол сайн биш боловч нөгөө залуугаараа заалгаж энэ аппаратыг ашиглаж сурсан. Одоо энэ хоёр нөхөр энэ аппаратыг нь хариуцаж ажилладаг. Үүнийхээ төлөө Энхтайвнаас хангалттай хэмжээний цалин урамшуулал авдаг. Дээр нь тусгай албанд ажиллаж байсан хүмүүс болохоороо нууцыг яаж хадгалах болон энэ аппаратаар юу хийж болох болохгүйгээ маш сайн мэддэг. Өөрөөр хэлбэл найдвартай, учраа мэддэг хүмүүс гэсэн үг л дээ. Аппаратын ажиллах зарчим маш энгийн. Гаалиар унтрааж авч орж ирээд асаангуутаа аппаратны дэргэд хамгийн ойр байгаа хүн рүү ганцхан кноп дараад долгионоор буудна. Ингэхийн тулд аппарат мэдээж хангалттай цэнэгтэй байх ёстой. Яг гар утас, цахилгаан бараа шиг тогоор ажиллана гэсэн үг. Лап топ ч бас тогоор ажилладаг шүү дээ. Харин тог гэж юу билээ. Тог бол долгион. Ийм энгийн ажиллагаатай, хэн ч гэсэн заалгаад сурахад хялбархан ажилладаг аппарат. Ингээд хамгийн ойр байгаа хүн рүүгээ долгионоор буудахад нөгөө хүн нь сүртэй ёолж гаслаад, өвдөж зовоод байх юм юу ч байхгүй. Биеийнх нь аль нэг хэсэг рүү. Тэр дундаа толгой руу нь долгионоор буудахад бага зэргийн толгой нь өвдөх түр зуурын өвдөлт мэдэгдэнэ. Ингээд толгой руу нь орсон долгионы тусламжтайгаар нөгөө хүнийхээ толгой доторх бүх мэдээллийг яг алган дээрээ ном тавиад уншиж байгаа юм шиг уншиж болно. Өөрөөр хэлбэл тэр хүний дотор ямар ч нууц үлдэхгүй гэсэн үг. Бүгдийг нь унших боломжтой. Хүний тархи их сонин зарчмаар ажилладаг. Хүн амаараа үг хэлэхийн тулд эхлээд тархины нэг хэсгээс нөгөө хэсэг рүү тухайн хэлэх гэж байгаа үгээ тэмдэгт маягаар маш хурдан дамжуулдаг юм байна. Ингээд тархины тухайн тэмдэгтийг хүлээн авсан хэсэг нь уг тэмдэгтийг үг болгож амаараа гадагшлуулдаг. Өөрөөр хэлбэл хүн үг хэлэхийнхээ өмнөх хоёроос гурван секундэд ямар үг хэлэхээ тархин дотроо маш хурдан хугацаанд бодож амждаг гэсэн үг. Харин тархины нэг хэсгээс нөгөө хэсэг рүү дамжуулж байгаа уг тэмдэгт буюу мэдээллийг энэ аппарат нь хүний тархи руу маш хүчтэй долгионыг буудаж оруулах замаар толгой дотроос нь шууд барьж авдаг гэсэн үг. Аппарат гэж нэрлээд байгаа төхөөрөмжний ажиллах зарчим нь ердөө л энэ. Зөвхөн хэлэх гэж байгаа үг төдийгүй тухайн хүний толгой дотроо бодож байгаа бүх бодлуудыг нь энэ аппаратны тусламжтайгаар тухайн хүний толгой дотроос барьж авч, замаас нь сонсох боломжтой гэсэн үг. Хэрвээ унаган англи хэлтэй гадаад хүн байх юм бол тухайн хүний толгой дотроо юу бодож байгааг шууд англи хэл дээр маш хүчтэй долгионы тусламжтайгаар сонсоно. Харин монголд авчраад монгол хүний толгой руу буудах юм бол тухайн хүний толгой дотроо юу бодож сэтгэж байгаа нь аппаратыг хариуцаж ажиллуулж байгаа хүнд шууд монгол хэлээр сонсогдоод эхэлнэ гэсэн үг. Ийм болохоор энэ аппаратаар дэлхийн ямар ч хэлтэй ямар ч үндэстний хүний бодлыг тухайн эх хэл дээр нь толгой дотроос нь шууд сонсож мэдэх боломжтой. Ганцхан аппаратыг ажиллуулж, тухайн хүний бодлыг сонсож байгаа хүн нь тэр хүний төрөлх хэлийг мэддэг байх шаардлагатай гэсэн үг. Энхтайван 2005 оноос хойш аппаратаа ямар зорилгоор ашигласан бэ гэвэл хамгийн нэгдүгээрт монголын улс төр, бизнест нөлөө бүхий бүх хүмүүсийн толгой доторх бодол. Нарийн нандин нууцуудыг нь уншиж, судалсан байдаг. Монгол жижигхэн. Улаанбаатар хот бүр жижигхэн. Монголын бүх томчууд нийслэл хотод амьдардаг нь монголын улс төр, бизнесийн томчуудын бодлыг хэдхэн сарын дотор хялбархан уншиж мэдэх боломжийг Энхтайванд олгосон хэрэг. Аппаратыг оруулж ирээд хамгийн анх буудсан хүн нь олны танил нэг улс төрчийн байгаа газар нь очиход аппаратын дэлгэцэн дээр тэр хоёр хүний хоёулангийнх нь дүрс харагдана. Энэ бүхнийг аппаратнаас ялгаруулж байгаа маш хүчтэй долгион толгой руугаа буудуулсан нөгөө хүний бодлыг нь уншихаас гадна бие махбодыг нь дэлгэцэн дээр дүрс хэлбэрээр харуулж байгаагаар тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл энэ аппарат нь зөвхөн долгионоор буудаж сонсох биш. Давхар тэр хүнийхээ болон тэр хүний эргэн тойронд байгаа хүмүүсийн дүрсийг хардаг гэсэн үг юм. Ингээд аппаратыг монгол улсын хилээр оруулж ирээд хамгийн анх толгой руу нь долгионоор буудсан хүнээрээ дамжаад өөр олон хүнийг долгионоор буудах замаар монголын олон арван улс төрчид, бизнесмэнүүд. Цаашлаад хүчний байгууллагын дарга, ажилтнууд. Олны танил урлаг спортын одууд. Жирийн иргэд гээд ердөө хэдхэн жилийн дотор маш олон хүний бодол санаа. Толгойн доторх бодол, мэдээллүүдийг нь судалж амжсан байдаг. Эдний дотор үе үеийн төрийн өндөрлөгүүд болох ерөнхий сайдууд, ерөнхийлөгчид. Улсын их хурлын гишүүд гээд олон хүн хамрагдаж байгаа юм. Монгол жижигхэн. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод бүх зүйл нэг дороо төвлөрсөн байдаг нь аппаратны эздэд бүр ч сайхан аятай таатай боломж олгож өгсөн хэрэг. Одоо гол нууц руугаа оръё. Аппаратаараа Энхтайван болон түүний хоёр туслах нь /өмнө нь тагнуулд ажиллаж байгаад халагдсан/ зүгээр нэг нэр бүхий хүмүүсийн бодлыг уншаад. Юу хийж байгааг нь хараад суугаад байсангүй. Компьютерийн програмыг долгионтой холбож ажилладаг энэ төхөөрөмж нь зүгээр нэг сонсоод, хараад суух биш. Түүнийгээ бичиж, хадгалж авдаг өөр нэг давуу талтай төхөөрөмж юм. Хэдхэн жилийн дотор олны танил, нэр нөлөөтэй олон ч хүний порно бичлэг Энхтайвны гарт ийм маягаар орж ирсний заримыг нь Энхтайван тэдгээр хүмүүсийг дарамтлахдаа ашигласан байхыг үгүйсгэхгүй юм. Хоёр дахь нэмэлт мэдээлэл бол Энхтайван энэ аппаратаа оруулж ирснийхээ дараа монголын тагнуулд ажилладаг өндөр албан тушаалын хүнд аппаратаа өөрийн биеэр харуулсан байдаг. Цаад хүн нь Энхтайвантай бүр ерээд оны үеэс холбоотой ажилладаг бизнесийн түншүүд. Энхтайвныг олон жил хамгаалж, өмгөөлж ирсэн хүн. Одоо бүр илүү ноцтой мэдээлэл бичиж үлдээх гэж байна. Аппаратаар зөвхөн олны танил хүмүүсийг судлаад суусангүй. Бэлгийн гаж донтнууд болон гэр бүлгүй ганц бие залуусыг. Бас биеэ үнэлдэг янхан охидуудыг идэвхтэй судалсан байдаг. Учир нь Энхтайван энэ аппаратаараа зөвхөн монголын томчуудын тухай мэдээлэл цуглуулах зорилго тавьсангүй. Нэгэнт маш өндөр үнээр оруулж ирсэн аппарат болохоор шархаа буцааж нөхөх. Цаашлаад их хэмжээний ашиг орлого олох зорилгыг тавьсан. Хүмүүс бид мэдэхгүй болохоос биш монголд бэлгийн гаж донтнууд цөөнгүй байдаг. Гар хангалга хийдгээс эхлээд есөн жорын гаж аргаар таашаал авагсад байдаг. Тэгвэл эдгээр нөхдүүдийн гаж секс хийж /гар хангалга хийх зэргээр/ байгаа бичлэгийг нь долгионоор буудах замаар бичиж авчээ. Ингээд оросын мафийн холбоотнуудаараа дамжуулаад Энхтайван гадаадын гаж донтон, мөнгөлөг баячуудыг идэвхтэй эрж сурвалжилсан байдаг. Учир нь гадаадын мөнгөлөг баячууд дотор энгийн сексээс таашаал авдаггүй. Заавал бусдын секс хийж байгаа, гар хангалга хийж байгаа элдэв янзын бичлэг үзэж байж таашаал авсан болдог гаж нөхдүүд нэг бус байдаг. Энхтайван болон оросын мафийнхан яг ийм гаж донтой. Тэгээд тэр гаж донгоо хангахын тулд бусдын гажиг секс хийж байгаа бичлэгэнд хэдэн мянган доллар төлөхөөс ч буцахгүй баячуудыг ОХУ болон европ, азийн хэд хэдэн улс орноос идэвхтэй хайж сурагласны хүчинд олж холбоо тогтоосон байна. Ингээд нөгөө бичлэгүүдээ өндөр үнээр зарж эхэлжээ. Зөвхөн манай монголын бэлгийн гаж донтнууд төдийгүй саун массажны биеэ үнэлдэг янхан охидуудын клиентүүдтэйгээ хэрхэн секс хийж байгаа болон гэр бүлгүй ганц бие бөгөөд шоучин, замбараагүй бэлгийн амьдралтай залуусын секс бичлэгийг нэлээд хэдэн жилийн хугацаанд гадаадын гаж донтой баячуудад зарж их хэмжээний ашиг орлогыг олсон. Ашгаа Энхтайван оросын мафийнхантай хуваалцахаас гадна аппарат ажиллуулдаг хоёр залуудаа хувь өгдөг. Мөн ашгийнхаа багагүй хувийг өөрийг нь хамгаалдаг тагнуулын өндөр албан тушаалын том цолтой даргад өгдөг. Ашиг нь тав арван мянган доллараар тогтохгүй. Миний олж судалснаар монголын гаж донтнууд болон янхан эмэгтэйчүүд, шоучин залуусын удаа дараагийн бичлэгүүдээр Энхтайван тагнуулын том цолтой дарга хоёр зургаан оронтой америк доллараар хэмжигдэх хэмжээний мөнгийг сүүлийн хэдэн жилийн дотор олсон гэх мэдээлэл байна. Дээр нь худалддаггүй болохоос биш монголын олны танил бүх хүмүүсийн секс бичлэгүүд бий. Эдний дотор улс төрчид, бизнесмэнүүд, тамирчид, бөхчүүд, миссүүд, загвар өмсөгчид, цагдаа хүчний байгууллагын өндөр албан тушаалын томчууд орно.
Гэр бүлээрээ луйварчин юм байна шүү. Луйварчин баатар гэж байдаг юм байна. Луйвар, хулгай, С.Зоригийн аллагадаа баатар байжээ.
Яана унэн
ИЙМ ЛУЙВАРЧИД ҮҮНИЙГЭЭ АРДЧИЛАЛ ГЭЭД БАЙГАА ЮМДАА ТА НАР ЭРГЭХ ҮЙЛ ЛАЙ ОЧИНОО
yana daa ,huuhdedee yagaad iim ym zaaj ugdeg bna aa ,eeree l hiih muruuruu hiihgui ,eeriinhee tolgoigoor hariutsahgui muu bna aa
Батуул хуудээ идэж уух аргыг заасан нь эрх хуугий нь ийм юманд хургэлээ. Жинхэнэ ардчилсан оронд ганц энэ асуудлаар хотын дарга нь огцрох ундэслэл болно.Манайд даанч шударга есны унэр ч алга даа. Амгалангийн очноон ард иргэдийн эрх ашиг ,сэтгэл санааны хохиролд баатар дарга хуутэйгээ уучлалт гуйх естой .
ЮМ ИХ СОНИН БАЙХ ЮМ ДАА ЭНХБАЯРЫГ ЯЛЛАХДАА ТҮҮНИЙ ДҮҮГ ЧУЛУУНБААТАРТ ЗЭЭЛҮҮЛСЭН 500 МЯНГАН ДОЛЛОР БОЛОН ХОТЫН ӨМЧИД БҮРТГЭЛТЭЙ ГАЗАР ХОТЫН ЗАХИРГААНЫ МЭДЭЛД 30% Нь БАЙДАГ ХАР СУВД БУУДЛЫН АСУУДАЛЫГ ТОХОЖ ХИЛСЭЭР ХЭЛМЭГДҮҮЛСЭН ГЭТЭЛ БАТ-ҮҮЛИЙН 5 ТЭРБҮМЫН АСУУДАЛЫГ БОЛОХООР ЭХНЭР ХҮҮХДИЙНХ Нь ӨМЧ ГЭЭД БАТ-ҮҮЛД ХАМААРАЛГҮЙ БОЛГОЧИХООД УУЧЛАЛ ГУЙЛГАЖ БАЙХ ЮМ ДАА МОНГОЛЫН ШҮҮХ ЯАЖ АЖИЛЛААД БАЙНАА
Ур удмаа албан тушаал ,тендер мэтээр эрхлуулдгийн нэг л жишээ,цаана нь очноон байна.Эрдэнэтийн Ганзоригийн хуу,Нямдоржийн,молекул Батбаярын,Гарамгайбаатарын ,шунхлайн Батсайханы ,Энхбаярын гэх мэт ховорч огно.Хуний шунал дуусахгуй юм даа хэдэн уеээрээ идэх хоолтой болчихоод ур удам даа ургэлжлуулэн идэх замыг заагаад байх нь тэр.Энэ авилгачдын ургэлжлэл удам угсааг таслан зогсоохгуй бол бид ядуурсаар л байх болно. Эх нь хээр алаг бол хуу нь шийр алаг гэдэг,иймээс сонголтоо зов хийж жирийн эх оронч залуусаа сонгоцгоое.