sonin.mn
Эрүүл мэндийн салбар өдгөө энгийн хүмүүст “мөнгөний гахай”, алт, эрдэнэсийн сэйф болж харагдаж байна. Учир нь энэ салбарт, ялангуяа сүүлийн 10-аад жилд Эрүүл мэндийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын даргын албан тушаал хашиж байсан цөөнгүй хүн тендерийн будлиан, эмнэлгийн тоног, төхөөрөмжтэй холбоотой ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ-ний асуудлаар хуулийн байгууллагын хаалга татаж, зарим нь шүүхээс ял сонсоод байгаа билээ.
 
Монголын хувьд хамгийн хариуцлагатай, үнэ Цэнэтэй салбарыг хувийнхаа мөнгөний эх үүсвэр болгон ашигласан байж болзошгүй шалтгаанаар хуулийн байгууллагад шалгагдаж байсан дарга нарыг эргэн сануулья.
 
Л.ГҮНДАЛАЙ
 
Эрүүл мэндийн салбарыг мөнгөний асуудалд хутгасан хүмүүсийн түүчээг Л.Гүндалай эхлүүлсэн гэгддэг. Гэхдээ түүнээс өмнө тендер, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудал яригддаг байсан ч Гүндалайгаас хойш энэ асуудал олны анхаарлыг ихээр татах болсон билээ.
 
Тэрбээр тус салбарын сайдаар ажиллаж байхдаа MRI аппарат нийлүүлэх тендерт “Булгат-Овоо” компанийг шалгаруулж, улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байв. Мөн Тайванийн Тайпэй хотоос тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан гзж шалгасан ч хэрэгсэхгүй болгосон билээ.
 
Түүнчлэн Л.Гүндалайг ЭХО аппаратны тендер зарлаж, “Siemens” гэх компани 1.5 сая ам.долларын үнээр тендерт ялахад нь уг шийдвэрийг нь цуцалж, дахпн нэг сая ам.доллар нэмүүлж байж эрхийг нь олгож байсан гэх яриа байдаг. Энэ үндэслэлээр хуулийн байгууллагад цөөнгүй удаа шалгуулсан ч түүнийг хуулийнхан улайлгаж чадаагүй юм. Тэрбээр 2006 онд ЭМ-ийн сайдаар томилогдож, жилийн дараа албан тушаалаа өгч байв.
 
 
Н.ХҮРЭЛБААТАР
 
Хамтарсан Засгийн газар тарсны дараахан Эрүүл мэндийн сайд болсон Н.Хүрэлбаатар нууц хүү Н.Энхбатынхаа гэрт сейфтэй мөнгө хадгалуулсан нь тогтоогдож бөөн шуугиан дэгдээж байсан. Сейфэн дотроос хоёр сая 145 мянган юань, 6000 ам.доллар гарч ирснийг хуулийнхан олонд ил болгож байв. Түүнийг улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй хэмээн Олон улсын Интерполоор эрэн сурвалжилж байв.
 
Гэвч уг мөнгийг ямар замаар олсныг хуулийнхан өнөөдрийг хүртэл тодорхой болгоогүй байна. Н.Хүрэлбаатар 2012 оны нэщүгээр сард ЭМ-ийн сайдаар томилогдож, 2013 оны зургаадугаар сарын 7-нд Сөүлээс ирэхэд нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилсан юм.
 
 
Н.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
 
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг яамнаас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан хэмээн буруутгаж 2.6 жилийн хорих ял оноосон. Тэрбээр “Лабтех” компанийн данс руу нэг тэрбум 735 сая төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлжээ.
 
Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж, тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн байна Өөрөөр хэлбэл, өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн байсан нь ийн илэрсэн юм.
 
Тэрбээр С.Ламбаа сайдын үед ЭМЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаад Н.Хүрэлбаатар сайдын үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогджээ. Түүнтэй хамт тус яамны Эмнэлгийн эмчилгээ, оношлогооны хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор нарын таван хүн шүүхээс ял сонссон юм.
 
А.ЭРДЭНЭТУЯА
 
Төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяа Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргын албан тушаал хашиж байхдаа “Эрүүл хүүхдийн аяны санхүүжилт”-ийн мөнгийг дур мэдэн өөр зүйлд ашигласан, мөн “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн хөрөнгөөс 160 гаруй сая төгрөгийг авсан ч юунд зарцуулсан нь тодорхойгүй зэрэг үндэслэлээр хууль хяналтынхны шалгалтад орсон юм.
 
Гэвч түүнтэй холбоотой дээрх зэргийг Төрийн нарийн бичгийн дарга болсноор замхарсан хэмээн албаны эх сурвалжууд ярьж байна. Н.Удвал сайд түүнийг 2013 оны долоодугаар сард Төрийн нарийн бичгийн даргаар томилуулж байсан юм.
 
Г.ШИЙЛЭГДАМБА
 
Эрүүл мэндийн салбарыг их хэмжээний мөнгөний асуудлаар олны анхааралд дахин оруулсан хүн нь Г.Шийлэгдамба. Түүний албан өрөөнөөс өнгөрсөн сард 500 сая төгрөгтэй тэнцэх ам.доллар бэлнээр олдож, зарим зх сурвалж түүнийг “Намынхаа хандивт бусдаас их хэмжээний мөнгө авлигад авч байхад нь АТГ-ынхан газар дээр нь баривчилсан” хэмээн мэдээлж буй.
 
Гэвч тэрбээр энэ тухай “Найзаасаа бага хэмжээний мөнгө зээлээд, гэртээ аваачиж амжаагүй байсан” гэх утгатай тайлбар өгч байгаа. Гэсэн ч түүнийг АТГ болон холбогдох байгууллагууд тус яамны хөрөнгөнөөс хувьдаа завших гэж байсан уу, эсвэл хахууль авсан уу гэдгийг тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байна.
 
Г.ГАНЧИМЭГ
 
ЭМС-ын яамны сайд асан Г.Шийлэгдамбыг саатуулснаас дөрөв хоногийн дараа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг мөн АТГ-аас баривчилсан. Түүнийг мөн л бусдаас их хэмжээний мөнгө авлигаар авсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа бололгой. Зарим эх сурвалж тус яамнаас хэрэгжүүлж буй 19.5 сая ам.долларын өртөгтэй хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төслийн тендертэй холбоотойгоор түүнийг шалгаж байх магадлалтай гэсэн юм.
 
Тодруупбал, УИХ-аас энэ төслийг Дэлхийн банк, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэлээр өнгөрсөн долоодугаар сард баталсан аж. Монголын талаас гүйцэттэгч компанийг шалгаруулахаар тендер зарлажээ. Энэкүү төслийн эхний шатных нь 2.85 сая ам.долларын өртөгтэй буюу БНХАУ-ын хөнгөлөлпэй зээлээр санхүүжүүлэюэр болсон.
 
Гэтэл материалаа ирүүлсэн дөрвөн компанийн дотор байгаагүй “Метро нетворк” компанийг шалгаруулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэмс харагджээ. Үүнийг нарийвнлан шалгаж, гүйцэтгэх ажиллагаа явуулахад дээрх хэрэг илэрсэн бололтой. Түүнтэй хамт тус яамны хэд хэдэн газрын дарга шалгуулж байгааг эх сурвалжууд онцолж байсан юм.
 
Эрүүл мэндийн салбарынхны тендерийн будлиан, эмийн бизнес, элдэв тусламж, хандивтай холбоотой анлига, нэл хахуулийн хэрэг үүтээр дуусахгүй. Удирдагчдынх нь энэ мэг байдлаас болж эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхөж байгаа нь даанч
харамсалтай.
 
Б.Энхмарт
 
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин