ВАШИНГТОН. /Snowleopard/. “Snow Leopard Trust” сангийн биологич, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсанд устаж үгүй болж буй ирвэсийг хамгаалахад оруулсан гарамгай хувь нэмрийг нь үнэлж, “Хэлэн Фриймэн 2015” шагналыг нэхэн олголоо. Энэ нь тус салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг юм.
Төмөрсүхийн Лхагвасүмбэрэл 27 настайдаа буюу 2015 онд хорвоог цаг бусаар орхисон билээ. Т.Лхагвасүмбэрэлийн үхэл түүний гэр бүл, найз нөхөд, бидэнд болон Монгол Улс, олон улсын ирвэс хамгаалах санд нөхөж баршгүй гарз болсон гэж “Snow Leopard Trust” сан мэдэгджээ.
Т.Лхагвасүмбэрэлийн гэр бүлд тохиолдсон уй гашууг бид хуваалцаж, Монгол дахь хамтран зүтгэгчидтэйгээ хамт байж, энэ хүнд байдлыг даван туулах болно. Энэ хүнд үед тэднийг хүндэтгэж, бүх талаар дэмжинэ гэж тус сан мэдэгдэлдээ дурдав.
Түүний цаг бусын үхэл нь олон асуудлыг дагуулж байгаа билээ. Т.Лхагвасүмбэрэлийг гэмт хэргийн хохирогч болсон гэж сэжиглэж байгаа бөгөөд уг гэмт хэрэг Монголын Өмнөговь аймгийн Тост уулын ирвэсийг хамгаалдаг ажилтай нь холбоотой байж болзошгүй гэж Монголын хэвлэлд мэдээлсэн байна. Тиймээс бид эдгээр мэдээллийг анхаарлдаа авч, түүний үхэлтэй холбоотой үнэн бодит хариултыг гэр бүл нь олж авахад чадах чинээгээрээ туслахад бэлэн байна.
Мөн бид Монголын Засгийн газар болон эрх баригчдыг гүнээ хүндэтгэж байгаа бөгөөд Т.Лхагвасүмбэрэлийн үхэлд ил тод, шударга мөрдөн шалгалт явуулж, Тост уулын ирвэсийг хамгаалах түүний мөрөөдлийг биелүүлэхэд туслахыг Монголын Засгийн газар болон эрх баригчдаас хүссэн гэж тус сан мэдэгдэв.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Харин манай ерөнхийлөгч,Засгийн газар харамсал илэрхийлэхгүй байсаар байна.Шудрага иргэнээ алдсан аль төр харамсдаг биз дээ.Гэтэл манай хэд баярлаагүй гэдгээ ядахдаа хэлээч.
Хүн алсан хүмүүс харамсах уу.Алах л гэж алсан байгаа биз дээ.Тэгээд ч элбэгдоржийн хүн алсан алуурчдад хайртай гэж яав аа.Өршөөгөөд л байна.
TSetsiin darga Byambadorj Elbegdorj 2-iig alsan hyniig bas l urshuuluur sullana
Ene hergiig yaz darahaa Dorligzaw, Tcoizilsvren 2 medehgvi dee, muu had luiwarchid
эх орон,газар шорооныхоо төлөө халуун амиа алуурчдын гарт алдсан сайхан хүүгээ харамсаад ч барашгүй.Алуултлаа би хэрэг хийгээгүй юм чинь намайг алахгүй дээ гэж бодсоор итгэсээр хонь шиг зогсож байсныг нь бодохоор өрөвдмөөр байх юм.Алуурчид бүхнийг номхон хүлцэнгүй байлгах гэж бодож,бодлоо гүйцэлдүүлж байгааг яана даа.Элбэгдоржийг л үгүй болсон үед улс орон ард түмэн тайван байх болно гэдэгт итгэж явна.Энэ хүнийг байсан цагт улс орон ч тэр жирийн ард түмэн ч тэр нэг өөдөө нар харахгүй нээ
Энэ газрын ихэнх тусгай зөвшөөрөл хятадуудын нэр дээр байдаг нь ер нь ямар учиртай юм бэ??Хуулиндаа гадаадын иргэд үл хөдлөх хөрөнгө ч өмчлөх эрхгүй баймаарсан.Гэтэл говийн амин судас газрыг хужаанууд өмчлөөд авчихсан байгаа нь бараг Элбэгдоржтойч холбоотой байж мэдэнэ.Яагаад гээч нөгөө 35тэрбумын өршөөлтөөр л бодход энэ хүн Монгол орны төлөө цохилох зүрх нь зогссон худалдагдсан амьд сүг мэт байдаг боллоо.Ядаж энэ эх оронч залуугийн ар гэрт зовлонгоос нь хуваалцах ганц үг хэлсэнгүй.Энэ бол ноцтойлдоо.Хуулийнхныг өөрөө амиа хоролсон болго эсвэл эзэнгүй болго гэж даалагсны нотолгоо биз.Түүнээс эрэлхэг залуугийн ар гэрт нь гашуудлыг хуваалцаж байгаагаа илэрхийлж болмоор эгээ л баярлаагүй байлтай дотоодын дайснууд.
Нээрээ харамсал илэрхийлдэггүй нэг л сэжигтэй, өөрөө....
Elbegdorg chi emgenel ilerhiileech
ene tur zasag chini ekh ornoo gesen setgeltei unench shudarga huniig alsan hund aimaar hairtai aluurchinguud bhgui yu nobsh gj ed nar hoit uedee tamaa idej uhnee nobshnuud