“Гэр рүүгээ явж байсан 5 настай хүүг зодоонч нохой дайрч, зуугаад амь насыг нь хохироов”. Энэ бол дөнгөж бараг өчигдөр, уржигдархан болсон эмгэнэлт явдал.
 
Эмгэнэлтэй гэхээсээ аймшигтай явдал юм. Өмнө нь ч тэр золбин нохойд уруулсан хүний тухай мэдээ тасраагүй, хаана ч билээ зоогийн газрын хамгаалагч нохой ядарсан эмэгтэй рүү дайраад хүн танихын аргагүй болгосон тухай уншиж л байсан.  Гүүглээр хайгаад юмуу Гэмтлийн эмнэлгийн захын нэг сувилагчаас асуухад л нохойд хазуулж, уруулж ирсэн хүмүүсийн теог гаргаад өгөх биз. Манай монголчууд ийм болтлоо доройтож, аливаад дасал болж, цочроо авахаа байчихжээ.
 
Тэрхүү бяцхан хүүгийн аймшигтай үхлийн талаар дуугараагүй байж дээдсийн нөмөрт хоргодогсдын үр хүүхдийг тэгсэнгүй, ингэсэнгүй хэмээн төрийн түшээ хүүхнүүд сүрчигнэлээ гэж нэг сайтын сэтгүүлч уржигдар харин бичсэнээс өөрөөр мөнөөх тэжээвэр боловч зэрлэгшсэн нохой нэртэй араатны тухай, тэр араатны эзэнд зохих хариуцлага тооцох, нийт иргэдэд анхааруулах талаар ярих нь бүү хэл, шивнэсэн ч улс алга бололтой.
 
Харин нөгөө л сурсан зангаараа Намбарын Энхбаяртантайгаа “зодолдож” суух юм. Түүний болоод түүний хамтрагч нар, эргэн тойрны улс төр л манай хэвлэлийнхэнд маш их сонин байдаг бололтой. Өнөөх айхтар цуутай олон нийтийн сүлжээний аварга цолтой твийтерч, фэйсбүүкчингүүд бол бүр таг биз. Тэдэнд улс төр, арай илүү өөрийгөө маггуулах л мэдээлэл чухал байдаг шиг юм билээ. Ер нь ч тэгээд “нохойд бариулсан ардын хүүхдийн үхэл” гэхээсээ удахгүй болох сонгууль л хүмүүст чухал байгаа юм биш үү? Үүрэг хариуцлага, үр дагавар гээчийг умартсан бидний хэдэн монголчууд “хөмөрсөн тогоон дотроо зодолдсоор хөөрхий...” Нохой тэжээж “моодлодог” хэрнээ | олигтойхон арчлаад аваад явчих чадваргүй зэрлэгшсэн тэжээвэр араатнуудын эзэд бүр хөөрхий...
 
Нохойд бариулсан хүүг эмч нар нүд хальтраад харж ч чадахгүй байжээ
 
“...Хэрэг гардаг өдөр таван настай хүү эмээгийндээ хамаатныхаа эгчийн хамт байжээ. Эмээгийнх нь гэр хүүгийн гэрээс хашааны л зайтай байдаг учраас бяцхан хүү эгчдээ бие засаад ирнэ гэж хэлээд гарчээ. Ингээд гэр рүүгээ явах замд нь хамар хашаанд уяагүй байсан нохой хашаатайгаа зэрэгцэх шахам хунгарласан цасаар дамжин гарч, хүү рүү дайрсан байна. Энэ үөэр ойролцоох айлуудаас хоёр
 
эрэгтэи гарч ирэн, хүүгиин хүзүүнээс зуучихаад тавихгүй байсан нохойг банзаар цохисон ч нохой хүүг тэр чигт нь угзчиж явсаар 20 метр орчим газар чирч явсан байна. Хүмүүс улайрсан нохойноос арайхийн хүүг салгаж авахад огт ухаангүй, хамаг бие нь цусанд будагдсан, нүд хальтрам төрхтэй болсон байжээ. Хүүг Г эмтлийн эмнэлэгт авчрахад биеийн байдал нь маш хүнд, их хэмжээний цус алдсан, царай нь хөхөрсөн ухаангүй хэвээр л байж.
 
Эмч нарын хэлж байгаагаар хүү нүд хальтрам болж, гүрээний судас нь тасарч, гэдэснийх нь хажуугаар сэмж нь цувсан, дунд чөмөг нь бяцарсан байсан аж. Ингээд хүү шархаа даалгүй нас баржээ...” Хэрвээ хэн нэг нь энэ материалыг уншиж буй бол өнөөдрийн бидний хэнэггүй зан төрх, аминч үзэл, юунд ч “цочрохоо” байсан хөгийн араншин \улс төрд л цочирдог\, нохойгоо бусдад хал балгүй байлгах “урлагт суралцаагүй, суралцах бүү хэл огт мэдэхгүй” хэрнээ араатан тэжээж “моодлох” болсон өнөө цагийн арчаагүй явдал зэргийг олж харах биз. Харагдахгүй бол би бас л арчаагүй нэгэн....
 
Г.Гэрэлт
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин