sonin.mn
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг арилжаалж эхэлсэн эсэх тухай тайлбар өглөө.
 
Жуулчдын гудамжинд /Урт цагаан/ сүүлийн арав орчим хоног 1072 ширхэг хувьцаагаа борлуулахыг хүссэн иргэд цуглажээ. Мэргэжпийн байгууллагуудаас 1072 ширхэг хувьцааг арилжаалах ямар ч боломжгүй гэдгийг мэдээлсэн ч иргэдийн итгэл буурсангүй. Тэгвэл энэ талаар албаны хүмүүсийн байр суурийг тоймлон хүргэе.
 
Г.Долгорсүрэн: ЗАСГИЙН ГАЗАР 1072 ШИРХЭГ ХУВЬЦААНЫ ЭРХИЙГ НЭЭГЭЭГҮЙ
 
/Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалтын хэлтсийн дарга/
 
-2012 оноос хойш Монгол Улсын 800 мянган иргэн Үнэт цаасны төлбөр тооцооны харилцах дансаа нээсэн. Сүүлийн үед үнэт цаас эзэмших дансыг* нээлгэснээр 1072 ширхэг хувьцаа, түүнийг өмчлөх эрх баталгаажих, захиран зарцуулах эрх нь нээгдэж байгаа гэдэг төөрөгдсөн мэдээлэл олон нийтэд тарж байна. Гэтэл одоогийн байдлаар 1072 ширхэгхувьцаа нь манай байгууллага болон Монголын хөрөнгийн биржид бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа.
 
Мөн Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны хоёр дахь зах зээлийн хувьцааны арилжааг нээх хүртэл саналын эрхгүй, захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр иргэдэд эзэмшүүлсэн. Иймд хувьцааны арилжаа эхлээгүй байх явцад олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь үнэт цаасны захад итгэх итгэлийг бууруулах, төр засгийн шийдвэрийг буруугаар ойлгуулах үйлдэл юм.
 
Б.Өлзийбаяр: ХУВЬЦААГАА БЭЛЭН МӨНГӨӨР ЗАРАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ /Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийм холбооны УЗ-ийн дарга/
 
- Арав гаруй хоног өнгөрөөд байхад цугласан иргэдийн тоо буурахгүй байна. Үнэт цаасны данс нээлгэснээр хувьцаагаа баталгаажуулж, бэлэн мөнгөөр зарах ямар ч боломжгүй. Энэ хувьцаа нь саналын болон өвлүүлэх, бэлэглэх, арилжаалах эрхгүй. Байхгүй, бүртгэлгүй хувьцааг зарна гэдэг өөрөө хууль бус. Өнөөдрийн байдаар хувьцаагаа худалдсан, эсвэл авчихсан хүн байхгүй.
 
Д.Дугарсүрэн: ХУВЬЦААГАА ХУДАЛДСАН ГАНЦ Ч ИРГЭН БАЙХГҮЙ /Чингэлтэй дүүргийн Мөрдөн байцаах тасгийн дарга/
 
-“Машинтай хүмүүс ирж хувьцаа худалдаж авч байна”,"Нэгдугаараасзалгаадхувьцаахудалдажавъя гэсэн” гэх мэт яриа тархаж байна. Яг энэ мэдээлэлтэй холбоотой манай байгууллагаас шалгалт хийсэн. Гэвч шалгалтаар албан ёсоор тогтоогдсон зүйл байхгүй. Иргэд цуу ярианд йтгэж, олноороо цугласан нь бол үнэн. Бид ам дамжсан яриа, худал цуурхлыг дагаж бөөгнөрөөд байна. Тиймээс иргэд энэ байдлаа зогсоож албан ёсны мэдээллийг авч байж ямар нэгэн зүйлд хандах шаардлагатай байна.
 
Д.Булган
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин