sonin.mn
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуульд " Бэлгийн дарамт" гэсэн тусгай бүлэг оруулж, ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож, хүнд, хөнгөн хэлбэрээс нь шалтгаалан торгох, захиргааны арга хэмжээ, хорих хүртэлх хариуцлага тооцохоор тусгасан байна.
 Хүний эрхийн үндэсний комисс, “Ажлын байрны бэлгийн дарамт” ТББ-аас өнгөрсөн онд 700 гаруй хүнийг хамруулсан судалгаа явуулахад ажлын байрны бэлгийн дарамт өмнөх жилүүдээс харьцангуй нэмэгдсэн байна.Судалгаагаар гурван бүсгүй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэжээ. Мөн судалгаанд оролцогчдын 95 хувь нь ажлын байрны бэлгийн дарамтад ямар нэг байдлаар өртсөн гэж хариулжээ. Насны хувьд  20- 50 насныхан ажлын байрны бэлгийн дарамтад илүү өртдөг. Харамсалтай нь бэлгийн дарамтад ордог бүсгүйчүүлч зохих газарт ханддаггүй байна. Тухайлбал,  Хүний эрхийн үндэсний комисст гурван жилийн хугацаанд 20 гаруйхан л гомдол иржээ. Жендэрийн эрх тэгш байдлын хуулийн хэрэгжилт, сурталчилгаа хангалтгүйгээс ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлэх, албан байгууллага бүрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгахгүй дутагдал байна.
Тиймээс Эрүүгийн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ч ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хэсэг оруулахаар хэлэлцэж байгаа гэж  ХЭҮК, "Ажлын байрны бэлгийн дарамт" ТББ-ынхан ярилаа.
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг