sonin.mn

Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалахын сайдын Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг баривчилсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан. Үүнийг АТГ-аас тодрууллаа.

Батлан хамгаалах яамнаас сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотой сайдын зөвлөх Ж.Алтансүхийг баривчилжээ. Түүнийг иргэн М-ээс энэ сарын 25-ны өдөр хээл хахууль авч байх үйлдэл дээр нь илрүүлж ийнхүү баривчилсан. Ж.Алтансүхэд Эрүүгийн 201601000081 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэллээ. Дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцож ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь гэв.

Ж.Батсайхан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг