sonin.mn
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр дунд сургуулийн бага ангийн сурагчид өчигдөр үдийн цайндаа хордсоны улмаас 4 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.
 
Тус сургуулийн 3-ын "Г" бүлгийн 14 хүүхдэд халуурах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрчээ. Одоогоор хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Хүүхдүүдийн үдийн цайнд нарийн боов, 100 гр-ын савлагаатай нэрсний жүүс өгчээ.
 
ХӨСҮТ болон НМХГ-аас хамтарсан баг ажиллаж, хоёр үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.
 
Дашрамд дурдахад, тус сургууль нь цайны газаргүй бөгөөд гаднаас хоол хүнсээ авч хүүхдүүддээ өгдөг аж. 
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг