sonin.mn
Хүчингийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг Цагдаагийн газраас анхаарууллаа. 2016 оны эхний улиралд Төв аймагт хүчингийн таван хэрэг үйлдэгдснээс Алтанбулаг, Жаргалант, Эрдэнэ суманд тус бүр нэг, Зуунмодод хоёр гарчээ.
 
Иймээс эцэг эхчүүд бага насны охиддоо хараа хяналт тавьж, үдэш оройн цагаар харгалзах хүнгүй явуулахгүй байхыг сануулав.
 
Цагдаагийн байгууллагад 4-р сарын 22-29-нд  иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн болон захиргааны зөрчлийн шинжтэй 91 дуудлага мэдээлэл ирсэн нь өмнөх 7 хоногоос 25,4 хувиар буурчээ.
 
Ш.Шүрэнцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг