ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү кибер гэмт хэрэгтнүүдийг илрүүлснээ мэдэгдэж байсан. Тэгвэл тэдгээр сэжигтнүүдийг Эрүүгийн цагдаагийн газраас кибер гэмт хэрэг болон хуурамч виза карт ашиглан бусдад хохирол учруулсан гэмт хэргийг шалгаж байна.
Дээрх сэжигтэй этгээдүүд компьютерийн мэдээллийн сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий тусгай үйлдлийн систем, программ ашиглан мэдээ, мэдээлэл, танилцуулга, онлайн худалдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн веб сайтуудын серверт хууль бусаар нэвтэрч 24783 иргэд, алба хаагч, аж ахуйн нэгжийн мэдээллийн санг хуулбарлан авсан нь нэгжлэгээр илэрчээ.
Бусдын компьютерт байгаа мэдээллийг хуулбарлан авах 12 ширхэг хортой код үүсгэгч программ ч бэлтгэсэн байжээ. 1997 онд төрсөн Т, 1985 онд төрсөн Х нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байна. Гадаад иргэдийн виза картын мэдээллийг хууль бусаар ашиглан онц их хэмжээний гүйлгээ хийж бусдад хохирол учруулсан хэргийг үйлдсэн нь нотлогдоод байгаа. Тэдний гэрт хийсэн үзлэгээр виза картны бэлдэц, виза картад электрон мэдээлэл байршуулах зориулалт бүхий төхөөрөмж илэрсэн тул хураан авчээ. Мөрдөн байцаалт үргэлжилж байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ"агентлаг
Сэтгэгдэл0
Toirohgui bish zaabal tuulah jamtai um baih daa
Туруу булчирхайн үрэвсэл, Цус багадалт, Бамбай булчирхайн үрэвсэл, Хоолой өвдөх, Өвдөгний зөөлөн эдийн гэмтэл, Элэгний Б, Ц вирус, Ходоодны шарх, Ходоодны Хеликбактери, Үргүйдэлт, Бөөрний дутагдал г.м. өвчнүүдийн талаар: healthnewsmn.blogspot.com
Туруу булчирхайн үрэвсэл, Цус багадалт, Бамбай булчирхайн үрэвсэл, Хоолой өвдөх, Өвдөгний зөөлөн эдийн гэмтэл, Элэгний Б, Ц вирус, Ходоодны шарх, Ходоодны Хеликбактери, Үргүйдэлт, Бөөрний дутагдал г.м. өвчнүүдийн талаар: healthnewsmn.blogspot.com
Үйлдэл нь бурууч чадварлаг залуус байна, ийм хэмжээнд хүртэл боловсрох чинь амаргүй, Дутагдлыг нь ойлгуулаад шагнаж урамшуулах хэрэгтэй,
Нөгөө хятдуудын үйлдэл юу болсон бэ, яг үүнтэй адил явдал 2014 онд болоо биз дээ, таг болчхийм, бас МӨНГӨӨР амаа бариулчихсан уу?????хариу.
Cyber гэдэг үгийг кибэр гэж бичиж уншихаа хэзээ болих юм бэ?. Сайбэр гэвэл үнэнд ойрхон юмсан.
Чи англиар наадуул чинь оросоор бичээд байна Цахим гэж ч юм уу??? бичвэл яасан юм бэ??? Наад хэд чинь манай Тагнуулд ажилд орчихсон ш дээ)))
Би нэг хэсэг хүний дуудлагыг их засдаг байлаа. Хайбрид кар гэх мэтчилэн. Их мундаг англи хэлтэй, USA-д боловсон болохоор... Одоо бол больсон. Франц, Герман, Австрали, Орос дуудлага цөмөөрөө өөр. Хүмүүс өөрийнхөө мэддэг мэддэгээрээ л дуудна ш дээ. Тэгээд ч тэдний дуудлагыг засдаг би хэн ч билээ. Англи хэл дээр Американ, Бритиш, Айриш, Австралиуд нэг үгийг өөр өөрөөр дуудах нь бий. Тиймээс ч амьдралд илүү дээр зүйлд санаагаа чилээе.
Монголын үйлчилгээний газруудын уншигч.машинууд болон худалдагч нар нь үнэн хариуцлагагүй юм байна лээ. Хүний картны дугаарыг хүнд зүгээр л өгчихдөг юм билээ. Их хэмжээний худалдан авалт хийхэд хүний бичиг баримтыг шалгадаггүй.бас зүгээр пин кодыг нь амаар асуугаад өмнөөс гүйлгээ хийх г.м байдаг. Худлаа мөнгө араас нь дахиж татдаг бас буцааж хийнэ гэж мэдэхгүй.
Үхэр сүрэг
Монголд угаасаа хариуцлага гэдэг юм хаана ч байхгүй болсон