sonin.mn
Сурагчдын хонхны баяртай холбогдуулан Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, ХГБХХ-тэй хамтран "Хонх" арга хэмжээг зохион байгууллаа.
 
Энэ үеэр Даланзадгад сумын нутаг дэвсгэр дээр 8 хэсэг эргүүл хийж төгсөгчдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Энэхүү “Хонх” арга хэмжээний үеэр цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийж зөрчил гаргасан, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 2 тоглоомын газрыг хаасан байна.  
 
Мөн цаг хэтрүүлэн ажилласан 2 тоглоомын газарт сануулга өгчээ. Цахим тоглоомын газрууд зуны цагийн хуваарьт шилжин 23 цаг хүртэл ажиллаж болох бөгөөд 20 цагаас хойш 18 наснаас бага насны хүүхдийг тоглуулахыг хориглодог байна.
 
Хонхны баярын үеэр тус цагдаагийн газраас хоёр хоног хөдөлгөөнт эргүүлийн ажил гүйцэтгэсэн аж. “Өмнөх жилүүдийг бодвол насанд хүрээгүй хүүхэд эцэг эхчүүдийнхээ машиныг хулгайгаар унах тохиолдол огт гараагүй” гэж Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад О.Чулуунбаатар ярилаа.
 
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг