sonin.mn
ИЗНН-ын нэр дэвшигчдийг НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бүртгэхээс татгалзсантай холбогдуулан тус намын Нийслэлийн намын хорооноос мэдээлэл хийв.
 
Нийслэлийн сонгуулийн хорооноос тус намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан шалтгааныг "ИЗНН-ын Нийслэлийн намын хороо НИТХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлсэн тухай шийдвэрийн хавсралт байхгүй, нэр дэвшүүлсэн ажиллагааны тэмдэглэл, нэр дэвшигчийн жагсаалт зөрүүтэй байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 155.3, 157.2-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн" хэмээн үзсэн.

Харин ИЗНН-ын Нийслэлийн намын хорооноос Сонгуулийн хуульд заасан “Нэр дэвшигчийг бүртгэх”-д шаардлагатай бүрдүүлэх материалыг нэг бүрчлэн өгсөн гэж байв. Мөн нэмж шаардсан материалыг нь ч хүлээлгэн өгсөн байхад бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд үндэслэлгүй гэлээ. Тиймээс тус намын хорооноос энэ асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахаа мэдэгдэв. 
 
Н.Туяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг