Монголын төрийг төлөөлөн 771.5 сая ам.долларын гэрээнд 1983 онд төрсөн, өдгөө 33 настай залуу гарын үсэг зурсан байх юм.
Улмаар монголчууд бид түүнд хулхидуулан харь оронд гаргаж алдаад араас нь эрэл сурал болсоор олон сарын нүүрийг үзэж байна. Мэдээж хэн гэдэг сүйхээтэй эрийн талаар хэлэх гээд байгааг уншигчид төдийгүй түүний хамтрагчид биднээр хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх.
Тэгвэл энэ залуу бидний сайн мэдэх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ юм. Өдгөө түүнийг манай улсын хууль хяналтынхан эрж хайж байгаа ч төдийлөн амжилт олохгүй байгаа нь хачирхалтай. Уг нь Монголын төрийн түүхэнд хамгийн их үнийн дүнтэй гэрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтэд гарын үсэг зурсан байдаг юм билээ.
Тэгвэл сайд асны дараа бидний дээр нэр дурдсан 33 настай залуу өндөр үнийн дүнтэй гэрээнд Монгол Улсыг төлөөлөн гарын үсэг зурсан баримтууд олон хүний нүдийг орой дээр нь гаргаж байна. УИХ-ын гишүүн, сайд асан Н.Батбаяр гаднаас их хэмжээний мөнгө татсан бол П.Бат-Эрдэнэ зарцуулсан гэдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн П.Бат-Эрдэнийг энэ их мөнгөн дүнтэй гэрээнд гарын үсэг зуруулахын тулд Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын суудлаас дуулиантай халсан уу гэдэг асуудал урган гарч байна.
Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтнүүд 1983 онд төрсөн шавилхан залууг энэ албанд тохоон томилсон нь хардлага дагуулж байна гэсэн үг. Ямартай ч П.Бат-Эрдэнэ "МТЗ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан арваннэгэн сарын хугацаанд долоон гэрээнд гарын үсэг зурж мөнгө зарцуулсан байдаг. Товчхондоо бол долоон гэрээний нийт мөнгөн дүн 771.5 сая ам.доллар болж буй юм.
Бүр цааш нь ухаад үзвэл, “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт, Шинэ төмөр зам төслийн хүрээнд хийгдсэн мега төслийн санхүүжилтэд тухайн үед 30 настай залууг ашиглан гарын үсэг зуруулж байсны цаана юу нуугдаж байгаа бол гэх хардлагыг төрүүлж байна. Хэдийгээр өдгөө П.Бат-Эрдэнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа ч тэрбээр өөрийгөө яг ямар хэрэгт холбогдсон тухайгаа төдийлөн сайн мэдэхгүй гэх юм билээ. Ингээд олон үг нуршилгүйгээр П.Бат-Эрдэнэ Монголын төрийг төлөөлж ямар, ямар гэрээнд гарын үсэг зурж байсан бэ гэдгийг баримтаар дэлгэе.
483 сая ам.долларын өртөгтэй “МТЗ” ТӨХК, “Самсунг Си энд Ти” компанийн гэрээ
200 сая ам.долларын өртөгтэй Засгийн газрын бондын хөрөнгөөр төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ
55 сая ам.долларын өртөгтэй Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ
20 сая ам.долларын өртөгтэй техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ
7.5 сая ам.долларын өртөгтэй хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ
6.3 сая ам.долларын өртөгтэй хөндлөнгийн хяналт тавих зөвлөх үйлчилгээний гэрээ
3.5 сая ам.долларын өртөгтэй санхүүгийн зөвлөх үйлчилгээний гэрээ гэсэн нийт долоон гэрээг П.Бат-Эрдэнэ өөрийнхөө гарын үсгээр зурж баталгаажуулсан нь өдгөө баримт болон үлдсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 121 дугаар тогтоолоор “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг зогсоосон юм. Тухайн концессын гэрээнд 267 км урттай төмөр замыг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгөөр бариад 19 жилийн дараа 51 хувийг нь төрд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх заалттай байсан.
Тодруулбал, “Энержи ресурс” ХХК “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барьж эхлэх үед “Самсунг Си энд Ти” компани болон түүний охин компани болох “SCTECM” ХХК-тай төмөр зам бариулах ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг хийгээгүй харин албан захидлаар “эцэслэн тохирсон” байдаг тухай бид олонтаа онцолж байсан . Өөрөөр хэлбэл, “эцэслэн тохирсон” гэдгийг “гэрээ байгуулсан” мэтээр олон нийтэд танилцуулж Засгийн газрыг хуурч мэхэлсэн үйлдэлд хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой тухай ч хэвлэлүүд тухайн үед онцолж байсан.
Угтаа бол “МТЗ” ТӨХК сонгон шалгаруулалтгүйгээр тус төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компани, түүний охин компани болох “SCTECM” ХХК-ийг ажиллуулсан гэдгийг баримт бичгийг үндэслэн олон талаар нотолж байна. Тэгэхээр одоо үүсээд буй асуудалд дүгнэлт хийвэл салбар удирдаж байсан хүмүүсийн энэ шийдвэр зөв, эсвэл буруу байсныг хялбар ялгаж болохоор байгаа юм.
“SCTECM” ХХК-ийг 2012 оны арванхоёрдугаар сард 139.000 /Нэг зуун гучин есөн мянга/ ам.долларын дүрмийн сантайгаар, менежментийн зөвлөгөө өгөх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулж гүйцэтгэх захирлаар нь БНСУ-ын иргэн Ли Жёон Ёл ажиллажээ. Мөн оны аравдугаар сарын 1-нд “Самсунг Си энд Ти” Корпорацийн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал ноён Жунг Ён Жуу “Самсунг Си энд Ти” компанийг төлөөлж “Энержи ресурс” ХХК-тай гэрээ хэлэлцээр хийх долоон үүргийг хүлээлгэн Ли Жёон Ёлыг төлөөний хүнээр томилон итгэмжлэл олгосон байна. Түүнчлэн Ли Жёон Ёлын өөрт нь олгосон долоон үүрэгт итгэмжлэлд түүнийг зөвхөн төмөр замын төсөл дээр “Энержи ресурс” ХХК-тай гэрээ хэлэлцээр хийх эрхийг өгсөн. Харин шинэ нисэх онгоцны буудал барих итгэмжлэл бусдад өгөх, төмөр замын төслийг гүйцэтгэх ажилд “МТЗ” ТӨХК-тай гэрээ үзэглэх эрхгүй юм.
Хамгийн аюултай нь Монгол Улсад хэрэгжиж байгаа энэхүү хоёр мега төслийн ажлын ерөнхий туслан гүйцэтгэгч “SCTECM” ХХК төмөр зам, нисэх буудал, барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлгүй ажээ. Компанийн тухай хуулиар ажил үүрэгтээ хангалтгүй ажилласан аж ахуйн нэгжийн хариуцлага компанийн дүрмийн сангийн хэмжээгээр тогтоогддог.
13 компани одоо хийгдсэн ажлыг 100 хувь гүйцэтгэсэн атал тэдэнд өгөх 59 сая ам.долларыг “SCTECM” ХХК өгчээ.
Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад ажилласан Ли Жёон Ёлын итгэмжлэлд туссан долоон үүрэгт бүгд эрхтэй гэсэн боловч Санхүүгийн холбогдолтой мөн компанийн өртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй гэж байгаа явдал нь “SCTECM” ХХК санхүүгийн нөхөн төлбөрт унавал “Самсунг Си энд Ти” компани хариуцлага хүлээхгүй гэдгийг баталж байна. Иймд дүрмийн сан нь 139.000 ам.долларын компанитай байгуулсан Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй ижил түвшний хоёр том мега төслийн хариуцлагыг хэрхэн тооцох вэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч ирж байна.
Өнөөдөр бидэнд байгаа баримтаар Ли Жёон Ёл төмөр замын төсөл дээр туслан гүйцэтгэгч 13 компанийг говь руу нүүлгэн шилжүүлсэн хэмээн “МТЗ” ТӨХК-иас 14.8 сая ам.доллар авсан байдаг. Гэтэл санхүүгийн бичиг баримтаас үзэхэд гурван компанид хоёр сая ам.доллар өгч есөн сая ам.доллар “завшсан” гэх асуудал дэгдэж буй юм. Энэ бол “Самсунг Си энд Ти” компани олон улсын гэрээ хэлэлцээрт баримталдаг бизнесийн наад захын соёлгүй хуулийн этгээд гэдгийг харуулж байгаа юм. Үүнийг “гэрээний залилан” гэж олон улсад дүгнэдэг. Өнөөдрийн байдлаар туслан гүйцэтгэгч 13 компани одоо хийгдсэн ажлыг 100 хувь гүйцэтгэсэн атал тэдэнд 59 сая ам.долларыг “SCTECM” ХХК өгчээ.
Гэтэл “МТЗ” ТӨХК тус компанид 199.7 сая ам.долларыг бүрэн шилжүүлж өгснийг Хөгжлийн банкны санхүүжилт баталж байна. ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 140.7 сая ам.доллар чухам юунд зарцуулагдсаныг олж тогтоохоор ажиллаж буйг улс төржүүлэхгүй байхыг уриалах цаг ирж байна гэдгийг хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдэд хэлэх байна.
Ямартай ч бид дараагийн дугаартаа Ли Жёон Ёл “SCTECM” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа БНСУ-ын иргэн Сынг Юнг Ха-д олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих итгэмжлэл олгосон ноцтой баримтыг мэдээлэх болно.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Ene unen bol duusaa tsaad ezend ni ard tumen itgej bsan yum!!!
tur yhaalag boloh balai yumaa, dyriin hun mongol ylsiig tuluulj baina.
Баахан хоосон агаарын гэрээнд л гарын усэг зурж дээ Хулхи гэрээнээс Улсад ямар хохирол учраад баигаа юм Гэрээ хэрэгжсэн бол одиид Монголчууд нуурсээ ТЗ аар зоогоод хэдэн $ олоод араи дээр баих баисан даа Тэгээд ч хэргиин баримт материалыг мэдээллиин хэрэгслээр тараагаад эхлэхлээрээ л худлаа хэн нэгнииг хэлмэгдуулэх л технологи яваад бна Шуухээр гэм буруу нь нотлогдоогуи бхад элдэв юм сараачаад тараагаад яахиим Чимээгуи саин шалгачихаж болдоггуи юм уу
Ter Mongol Banknii Zoljargaliin irgenshliig shalgaach. Ter chin bas Amerikiin irgen shuu. Hudlaa gevel USAiin irgenii burtgelees asuu. Yagaad Mongol Banknii Erunhiilugch hiideg yum
Jenkotoi holbootoi ene zaluugaar zuruulj avsan ni jenko
Уртаашаа 4-р ангийн боловсролтой, кармааны хулгайчаас төрийн хулгайч болтлоо суга дэвшсэн, 17 чингэлэг спиртээр ард түмнээ хордуулагч, Монгол улсын хөгжлийг бүхэл бүтэн 8 жил зогсоож чадсан нэг атигар биетэй жонхуу баттулга гэдэг нөхрийн өмнө Монголын төр үнэхээр хүчгүй гэдгээ нэг харуулж байна даа. Энэ бузар луйварчинг Монголын төр гишүүний эрхийг нь түдгэлзүүлээд нарийн мөрдөн байцаалт хийгээд төмөр замаас идсэн 580 сая долларыг нь төлүүлэх чадал лав алга. Одоо энэ бузар луйварчин бас ямар хор найруулж Монголчуудыг хооронд нь зодолдуулж бас ямар өөрийн хийсэн хулгайн бичлэгээ олон нийтэд цацах гэж байгаа бол ? Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн бичлэг хулгайд алдагдсан гэдэг бол огт худлаа юм шүү, энэхүү нэвтрүүлгийн гол захиалагч жонхуу баттулгын төмөр замаас идсэн 580 сая доллар нь илрээд дээлээ нөмрөх болонгуут атигар тарвага элбэгдоржид тал засаж тэрхүү бичлэгийг цацсан юм шүү дээ. Сүүлийн үед шуугиан дэгдээгээд байгаа ирвэс судлаач залуугийн тухай, мөн мүүн-ий тухай нэвтрүүлэг бол бас л энэ бузар луйварчны өөрийн гэмт хэргийг нуун далдалж олны анхаарлаас хөндийрүүлэх л гэсэн санаа юм шүү дээ... Алдарт крантны онол болоод танкны онолыг зохиосон уртаашаа 4-р ангийн боловсролтой жонхуу баттулга, мөнгөний төлөө төрсөн хүүхдээ зарахад ч бэлэн чацга гансүх,америкийн иргэншлийг худал, хуурамч баримт гаргаж авсан энэхүү захиаг бичсэн гансүх, жонхуугийн бие хамгаалагч батзаяа, өмгөөлөгч батзаяа нарт шоронгоос өөр сонголт байхгүй. Зарим нэг жонхууг хэт эх оронч гэж төсөөөлж тархиа угаалгасан, аль эсвэл баянхонгорын мэдээлэл муу нөхдүүд энд өмдөндөө чацга алдаад нөгөө л улиг болсон агуу эх орончийг минь барих нь, энэ бол эм си эс мөн элбэгдоржийн явуулга гэж бичжээ. Хэрэв энэ бүхэн эм си эс юм уу элбэгдоржийн явуулга юм бол жонхуу, чацга хоёр мэдээж тэдний булхайг илчилнэ шүү дээ. Бусдын өмнөөс амиа өгөх нь холгүй худлаа жүжиглэдгээ болиооч.... жонхуу чацга хоёрын буруутай нь илэрвэл би хамгийн түрүүнд энэ муу хоёр луйварчныг буруутайг нь мэдэж байсан гэж бухах хүмүүс шүү дээ, та нар ...... Жонхуу баттулгын ганц чаддаг зүйл бол хулгай луйвар дээрэм гэдгийг одоо л ард түмэн ойлгож эхэлж байна. баянхонгорын ард иргэдийг 2 удаа мөнгөөр худалдаж авч их хурлын гишүүн болсон, нэрээ зөв бичиж чадахгүй байж 500 саяар сайдын суудлыг анх үнэ цохиж авсан, соц-ын үед самбо бөхийн улсын шигшээ багт байхдаа кармааны хулгай хийж улсын шигшээ багт хамрагддаг гэдгээр нь тухайн үедээ нам дарсан гээд яривал энэ бузар луйварчны тухай өчнөөн зүйлийг баримттай дурдаж болно. Энэ удаад зөвхөн төмөр замын төслөөс 550 сая ам доллар идсэн хэргээр нь сэжигтнээр татаж байгаа болов уу. Хамгийн анх төмөр замын төслийг гацааж байсан 2008 он буюу одоогоос 7-8 жилийн өмнөөс миний бие энэ бузар луйварчны луйврыг дэлгэж байсан. Хэрэв үнэхээр сэжигтнээр татаж хохирлыг энэ буруутай нөхдүүдээр төлүүлж чадвал сайханбилэгийн засгийн газар нэг нэмэх оноо авч чадна......... Нам гэж далдганасан нөхдүүд улс орныг баллаад нэг дууслаа. Эрх мэдлийн төлөө төрсөн эцэг эхээ зарж, улс орноо худалдахаас буцахгүй болсон нөхдүүд энэ нам гэсэн АН, МАН, МАХН, МҮАН-д л байна... Эд нар дунд улс орноо аль хэдийн худалдаж эхэлсэн Жонхуу Баттулгын үүрэг роль дэндүү их байнаа. .... Монгол улсын хөгжлийг бүхэл бүтэн 8 жил гацааж ард түмний бүхэл бүтэн 70 жил бий болгосон хөрөнгийг хулгай луйврын аргаар өөрийн болгож, Монголын ард түмнийг 17 чингэлэг спиртээр хордуулсан энэ бузар луйварчин одоо болно оо. Өөрийнх нь идэж уусан бүх хэрэг илрэх гээд, урагшаа ямар ч хамаагүй аргаар нарийн төмөр зам тавиулахгүй гэж Орос болон Хятадаас авилгалд авсан 55 сая доллар,Монголын төрөөс төмөр зам барина гэж авсан 550 сая ам доллар нь нэхэгдэх вий гэж айсандаа туслахаа баривчлуулж, нэр цэвэр мултарч Монгол улсыг самрах ээлжит жүжгийн сценарийн эхний үзэгдэл явагдаж байна. Нэрээ зөв бичиж чадахгүй энэ бузар луйварчин Монгол улсад чухам юу хийж бүтээсэн, ямар ноцтой, ямар аюултай, хэзээ ч төлж баршгүй хохирол учруулсныг энд товчхон дурдая. 2008 оноос хойш барилга хот байгуулалтын сайд, зам тээврийн яамны сайд, одоо хөдөө аж ахуйн сайд хийж байгаа энэ нөхрийн үлдээсэн ул мөр нь дан хар, хохирол нь дор хаяж хэдэ зуун миллиард доллараар (Өмнийн говь хэзээ ч эргэн нөхөн сэргээгдэхээргүй болсон хохирол энд ороогүй) яригдах болно. 2008 оны дэлхийн санхүү эдийн засгийн хямрал болоход Монголын барилгын салбар бүрэн уналтанд орж, дампуурлын ирмэгт хүрсэн байв. Чухамхүү энэ үед энэ бузар луйварчин барилгын компаниудын борлогдохгүй байгаа орон сууцуудаас татаас авч “100 мянган айлын хөтөлбөр”-т хамруулан дундаас нь хамгийн багаар бодоход 100 сая долларын цавчаа хийв. Мөн үүнтэй төстэй аргыг Шинэ Яармаг орон сууцны хороолол хөтөлбөр дээр хэрэгжүүлж зөвхөн цаасан дээр байгаа хөтөлбөр гээчээс цэвэр 10 сая ам долларын цавчаа хийв. Одоогийн барилгын салбарт үүсээн үнийн хөөсрөл энэ луйварчинтай салшгүй холбоотой болно. Энэ бузар луйварчны оролцоогүй хэрэг гэж байхгүй дээ, Шинэ төмөр зам төслийн 55 сая ам доллар, ), нэмэлтээр гаргасан 14 млрд төгрөг, Шинэ сум төслийн 10 млрд төгрөг (ардчилсан намд хамгийн олон санал өгсөн суманд хэрэгжүүлж байгаа ард түмний саналыг мөнгөөр тооцож худалдан авч байгаа илт луйвар. 500-аас 2000 хунтэй суманд хэрэгжүүлж байгаа 10 миллиард төгрөгний өртөг бүхий канад байшин төслийг харцгаа!!! Энийг бүтээн байгуулалт гэх үү ? Мөнгө угаалт гэх үү? Үнэндээ энэнээс том тэнэглэл байхгүй болов уу? Нийт газар нутгийн 8-хан хувь нь ой мод бүхий талбай эзэлдэг, мөн дээр нь хэт хуурайшилттай, эрс тэрс уур амьсгалтай манай улсын хувьд модон байшин хэрхэвч зохицож нийцэхгүй болно). Яг яс юман дээрээ үнэнийг хэлэх юм бол энэ хэдэн модон байшингийн нэр нь л канад технологи нэртэй болохоос биш зүгээр л хятадаас авчирсан хэдэн мод зангидаж том модон амбаар тус бүрийг 100 саяаар барьчихаад дундаас нь цэвэр 3 млрд төгрөгний цавчаа хийж байгаа нэр шүү дээ. Хэдэн модон амбаар суманд нэмэгдээд хэдэн хурган дарга нарын ажиллах нөхцөл сайжирлаа гээд хөдөөнийхний амьдрал сайжраад, хотоос хөдөө рүү ард иргэд үй олноороо нүүнэ гэж үү. Тэрний оронд Хөтөлд хийсэн шиг импортыг орлох үйлдвэр цех, хоршоог тэр мөнгөөрөө байгуулах юм бол жинхэнэ том бүтээн байгулалт, нүдээ олсон шийдэл болох юм биш үү. Юм л болбол жонхуу баттулга хүүхдийн минь сургалтын төлбөрийг төлдөг юм, хотоос ачуулсан гурил будаагаа хөдөөнийхөн бидэнд хямд үнээр шахдаг юм, баянгол зочид буудлыг үнэгүй үзүүлж, цайлдаг юм гэсэн ядуухан сэтгэлээр хандаж ходоодоороо саналаа өгдөгөө одоо боливол яасан юм бэ Баянхонгорынхоoн ? Энэ бузар луйварчныг мундаг агуу гэж ард түмэнд харагдуулах гэсэн бүхэд бүтэн пиарын баг ажилладаг, зөвхөн фейсбүүк-д 200.000-аад хуурамч дэмжигчидтэй... БНХАУ-ын “China CNP Corporation limited” корпорациас авсан ашиглагдах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй 60 сая ам. долларын зургаан зүтгүүрийн цавчаа, мах талх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад гаргасан 720 млрд төгрөг, МИАТ-ийн 9.3 млрд төгрөгний хэрэг, сүүлийн үед шуугиан дэгдээгээд буй Иргэн О.Эрдэнэсолонгийн гэх “Зоос” банк, “Голомт” банк, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 оны хооронд 13,9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларын буюу нийтдээ 475 орчим млрд төгрөгний хэргийн гол толгойлогч нь Жонхуу баттулга юм. Энэхүү хэргийг гол захиалагчийг төөрөгдүүлэх зорилгоор зууны шилдэг тархи угаагч баабар хүртэл хөлсөөр элдэв зүйл бичиж ард түмний тархийг угаах гэж оролдож байна, одоо баабарыг жонхуу мэт нь тоож уншина уу гэхээс өөр тэрнийг тоож унших хүн байхгүй. Түүний хийсэн дараагийн нэг том цавчаа бол Шинэ төмөр зам хэмээх Монгол улсыг элгээр нь хэвтүүлэх том цавчаа байлаа. Нийт өртөг нь 5 миллиард долларын өртөгтэй уг төслийн дор хаяж 20 хувь өөрт нь ноогдоно гэж тэр тоцсон байв. Тиймдээ ч үүнийгээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд хэт эх оронч болох сценари зохиож хувийн компанийн хийж байсан ажлыг зориуд санаатайгаар гацаасныхаа шанд Оросын олигархи Дерипаска мөн Хятадын тусгай албадаас хэдэн арван сая доллараар хэмжигдэх авилгал авсан байлаа. Уг санаа нь бүрэн хэрэгжиж чадаагүй улс төрийн нөхцөл байдал үүссэн, өөрийнх нь идэж уусан бүх хэрэг илрэх гээд, урагшаа ямар ч хамаагүй аргаар нарийн төмөр зам тавиулахгүй гэж Орос болон Хятадаас авилгалд авсан хэдэн арван сая доллар нь нэхэгдэх вий гэж айсандаа сайдаас чөлөөллөгдөж Монгол улсыг самрах ээлжит жүжгийн сценари эхэлж байна. karmaanii hulgaichaas turiin hulgaich bolson, 17 chingeleg spirt, solongosuudaas luivardsan nomurangiin 120 saya dollaraar bayanhonhongorig ter chigt ni deerees ni maxipmeks, talhhicher, bayangol, millhouse, hudaldaa hugjliin bank, Ulaanbaatar bank,miat, Майдар хороолол, mongoliin tumur zam, c1 tv, eagle tv, udriin sonin, ardchilal sonin,news.mn, shuud tv, shuud.mn, gogo.mn, elbegdorjiig altanhuyagiig, ardchilsan holboog bugdiig ni luivardaj avsan, bundgur ni ajilladaggui buusguni iluu ajilladagtaa hamgiin ankh mongol ohidiig singa-d avaachij zarj baisan, oros hulmastai huuhniig hulgain munguuruu uvuurtei oruulsan, hulgai luivar deermiig mongol uhaan, buzness uhaan geed oilgoson tuiliin archagui uruvdultei jonhuu battuligiig hen bolohiig ni unen nuur tsaraig ni жирийн ард иргэд бол мэднэ. Харин хүүхдийнх нь сургалтын төлбөр, өөрсдийнх нь идэх талх, уух архиных нь мөнгийг энэ луйварчин өөрөөсөө өгсөн юм биш улсаас хулгайлсан мөнгө гэдгийг нь Баянхонгорынхон, Яармагийнхан, эрүүгийн элементүүд болон рецедив гэмт хэрэгтнүүд хэзээ ч ойлгохгүй нь хамгийн харамсалтай. Хэрэв Монгол улсад төр засаг гэж байдаг бол, өчүхэн ч гэсэн шударга үнэн гэж байдаг бол энэ бузар луйварчинг ЭХ ОРНООСОО урвасан хэргээр үтэр түргэн хөлийг нь гозолзуулаад ачих нь зүйд нийцэх болно. Uragshaa nariin tsarigtai tumur zam tavih ni oros-t bolood china-d ashiggui,harin MONGOLD ASHIGTAI, urgun tsarigtai tumur zam tavih ni oros bolood china-d ashigtai, harin MONGOLD ASHIGGUI gedgiig 1-r angiin huuhed ch oilgono. yaagaad ve gevel Mongoliig hurdan hugjihiig oros ch gesen china ch gesen usa ch gesen japan ch gesen EU ch gesen bugd husehgui bgaa... bi buhel buten 6 jil 2008 onoos eniig hooloigoo suutul helsen, eh ornoo gesen bid nar shig humuus hujaa gej adlagdaj, eh ornoosoo urvasan jonhuugiin utsan huuheldei bolson do.ganbold, orosiin oligarhi deripaskagiin shalnii alchuur jonhuu met ni eh oronch bolj huvirsan bailaa. Jonhuu battulga bol Mongol ulsad nuhuj barshgui hor urshig tarisan mash onts notstoi ayultai etgeed yum shuu. Hezee ch barigdahgui tumur zam gej heden shoroo ovoolj 550 saya usd idsen, ulsiin hamag ungutei uudtei niitdee 1 mlrd usd –r unelegdeh maxipmeks, talhhicher, bayangol-g zoriud dampuuruulj uneguiduulj sanhugiin mahinatsiin argaar uuriin bolgoson,dan gants oros-d bish mun davhar hujaa-d biee unelj buhel buten 6 jil Mongol ulsiin hugljiig hoish ni changaaj umniin goviig dahin hezee ch sergeheergui notstoi hor urshig tarisniih ni tuluu ih hurliin gishuunees ni erguulen tataj, huuli busaar olson buh hurungiig ni ulsiin bolgoh ni zuid niitseh bno....
маш зөв хэлжээ ЖЕНКО бол ердөө л луйварчин тэр ард түмний мөнгөөр Баянхонгорт юм хийсэн л юм байгаа биз харин Монгол улсын хувьд бол алдартай хорлогч сүйтгэгч луйварчин
Ene byxnii ard Battulga l baigaashdee. Bygd l deer dorgyi medej baigaach odooxondoo gishyyn gedeg nuuvchind baina shyy dee
Улс эх орноо газар шороотой нь худалдаж идсен ардчилалийнхан ард банкийг дампууруулж эхлээд газар нутгаа зарж орршор дансандаа мөнгөө хийж аваад ард түмэн бид ямар их тэнэг байсан бна.
Монголчууд Олигархи гэж хоосон хараацгаах боловч хэн ч Женко гээд хэлчих зориг дутдаг.Улс төр,эдийн засаг,хууль,хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хаанчлах гэж гэмт хэргийнхэнтэй хүртэл хамтрагсдыг Оросууд Олигархи гэж нэрлэдэг бол Женко нэг номер баймаар.
Иим илэрхии луйвар манангын уед олон жил амжилттай явагдаж байгаа нь бугд туунээс хувь хуртдэг, дарамт нээнтэгт орсоны баталгаа. Хуулиихан дунд ч хамсаатнууд нь олон байгаа. Еронхиилогч санаачлаад энэ бузарын уур уурхайг ундэсээр нь эргуулэн гаргаж ард тумэнд харуулан , хатуу гэсгээх цаг болсон. Одоо ман мэт нь оффшор байх нь хууль зорчоогуй гээд л луйварчдаа хаацайлаад , ториин толгойд тэдниигээ гаргах юм яриад эхэллээ!!!!!!!. Ард тумэн босношуу!!!!!
Ene gadaadaas undur unetei zuvluh ,hynah geh met hudaldan ahaa zogsooh heregtei bn,mgl gadaad olon ulsad humuusee ilgeej undur bolovsrol mergejilten surgaj dotooddoo ch bagagui mergejilten surgaj avsan mutluu yagaad zaaval gadniihand ter say sayaar USD hayj chamirhaad ,uursdiin mergejilten naraa golood baidag yum? end l ter mungu guvshuulah zam suvag ni baigaa yum bish uu? ih mungu tuluud ter gadnii tom zuvluhuud ni shalitai yum hiij MGL.d gaviya baiguulsan ni yu ch ugui ,harin manai tomchuud l tsodoij ofshort devsheed ulam tomrood baina uu daa .
жeнко сдaaa ямар аймар шaaaдаг лaлар бээ?! 771 свя ам доллар гэнэ vv?! Юу вээээ элбэгдорж оо?!
ан- д аюултай дээрэмчид маш их бнаа. нд, бгд-т эрдэнээгийн гэр бүлийнхэн , мтз-д женкогынхон, нүүрс - цэвэр агаар санд- ахуягынхан, чингэс самурай бонд-- шулга гацаа батбаярынхан, хотод батүүл хүүтэйгээ, баттулга, от тт-д баярцог баяр зоригт сбалаг гээд эзэгнээд дээрэмдээд монгол улсыг хар зах болголоо. шударга цагдаа шүүхтэй бсан бол иймдээ хүрэхгүй дээ. ман- махн- ч адил.....
Ард түмэн минь ирэх сонгуулиар АН-ыг зайлууляа. тэд зээл авсаар байна. Монгол улс өрөнд орсоор байна. Сая ерөнхийлөгч элбэгдорж солонгосоос 300 сая доллар зээлж авсан. Одоо АН-ынхан гаднаас 771.5 сая доллар бас зээлж байх шиг байна. АН-ыг зайлуулцгаая.
Женкод энэ ямар хамаатай юм бээ, энэ их мөнгийг ингэж гоожуулсан Алтанхуягийн засгийн газар, түүний хэрэг эрхлэх газрын дарга Сайханбилэг нар буруугуй. харин давхар дээлээ тайлж, зам тээврийн сайдын ажлаа өгсөн Баттулга буруутай байна гэхээр хэн ч итгэхэв дээ. Баттулга бол МАНАНгийн эсрэг бахираад л яваа бидний адил нэгэн шүү дээ. Харин бүх л цаг үед МАНАН бүх л төслийг манатуулсаар ирснийг бид Женкогийн буруу гэх үү
Бөхийн засуул Халтмаагийн хүү Баттулгын зуурсан жонхуу.....
Зөвхөн үнэнийг зөвхөн үнэнийг тодруулах хэрэгтэй. Ийм чадамж төрд байна уу? Хэрвээ дээрх баримт үнэн юм бол түүнийгээ хийсэн хүмүүс нь хүлээх учиртай. Өөр гаргалгаа байхгүй. Идсэн Монголоо мэхэлсэн бол өөрийгөө юунд өмөөрөх билээ.
Үйлчилгээ үзүүлэх гэрээ, эсвэл АСЕМ мэтийн том хурлыг зохион байгуулах үйл ажиллагаанаас чамлалтгүй мөнгө цохиж болно. Э-гийн хуралд хэлэх үгийг 4-5 залуучууд нийлж бичиж өгөөд 40 000 000 төгрөг авдаг гэлүү? Жилд хэдэн удаа үг хэлдэг бэ? Гадаадад хэлэх үг нь бүр үнэтэй гэсэн.
АН-ын хамгийн том луйварчин нь Х.Баттулга юм байна л даа, ээ бурхан минь ямар их мөнгө вэ, энэ чинь, энэ луйварчинг одоо мэдээлэл муутай Баянхонгорчууд сонгох л байх даа
JENKO GANSUH ZEREG HULGAICHDIIG SHOROND SUULGAACHEE