sonin.mn

Эх барьж авсан эмч нар нь хариуцлага алдан дөнгөж төрсөн нярайг плитан шалан дээр унаган гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал,Өвөрхангай аймаг дахь бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эмч эх баригч, сувилагч нар Хужирт сумын иргэний хүүхдийг эх барьж авахдаа шалан дээр алдсан байна. Үүний улмаас нярай тархиндаа гэмтэл авчээ.Тус эмнэлэгийн эмч ажилчдын гаргасан алдаа анхных биш бөгөөд өмнө нь төрөх дөхсөн эхийг хайхрахгүй байсаар памерсанд нь төрүүлж, бас нэгэн нярайг хувинд тосон авч байжээ