sonin.mn
ОХУ-ын Буриадын Цагаан усун сумын иргэн Сэлэнгэ мөрний  эргээр явж байгаад голын дундах арлын орчим үл таних хүний цогцос байхыг хараад цагдаад мэдэгджээ. 
 
Буриад улсын мөрдөн байцаагчид тэндээс ази царайтай, 35 орчим насны, эрэгтэй хүний цогцос олж, одоо хаяг тодруулах, хэн болохыг таних ажиллагаа хийж байгаагаа мэдэгджээ .
 
Урьдчилсан байдлаар живсэн хүн Монголын иргэн байж магадгүй эд зүйл олдсон байна. Тухайн хүний биед ямар нэг бичиг баримт байгаагүй, харин монгол үсэг бүхий гар утасны сим карт нь оросын операторынх биш юм. Цогцос олдсон газраас Монголын хил хүртэл 20 гаруй км зайтай байгаа нь ч монгол иргэн болохыг тодруулах нотлохоор аж.
 
Живсэн байж болзошгүй хүн гадуураа хар хүрэмтэй, дотуураа бас хар футболктай, саарал жийнс, хүрэн спортын гуталтай байна. Энэхүү хүний тухай мэдээллийг ОХУ-ын Буриадын 02 (020), 8 (30134) 42-1-05 утсанд өгч болохыг олон нийтэд зарлаад байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг