sonin.mn
Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газраас залилан хийсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарах эрхийг нь хаасан билээ. 
 
Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах тайлбарыг өгчээ. “МИАТ” ТӨХК нь 2013 оны тавдугаар сарын 03-ны өдөр “Эм Эн Пи Ар” ХХК-тай Зөвлөх, Ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 40 сая төгрөгийг, “Мэдээллийн менежмент эрхлэгч төв” ТББ-тай Ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 48 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байдаг аж. “МИАТ” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь “Эм Эн Пи Ар” ХХК, “Мэдээллийн менежмент эрхлэгч төв” ТББ-ын албан тушаалтнуудтай үгсэн тохиролцож Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийг зөрчсөн. 
 
Тэд гэрээгээр халхавчлан 88.4 сая төгрөгийн залилан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байгаа юм. Тиймээс хэрэгт 2016 оны тавдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.4-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн Мөнхбаясгаланг сэжигтнээр тооцон шалгаж байгаа болно” гэв. Тиймээс хэрэгт 2016 оны тавдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.4-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн Мөнхбаясгаланг сэжигтнээр тооцон шалгаж байгаа болно” гэжээ.
 
Харин сэтгүүлч Л.Мөнхбаясгалан энэ тухай : "Өнөөдөр хэвлэлийн баг хурал хийх болсон шалтгаанаа тайлбарлах нь зүйтэй байх. Панамын баримтуудын талаар хоёр ангит нэвтрүүлэг хийх гэж байсан. Хоёр дахь ангиа АНУ-ын Вашингтонд байрлалтай ОУ-ын сэтгүүлчдийн нийгэмлэгтэй хамтарч ажиллахаар очих гэж байсан.  Тавдугаар сарын 26-ны өдөр очих ёстой байсан. Билетээ 24-ний өдөр авсан. 24-нөөс эхлээд янз янзын хүмүүс ярьж байсан. Чи Монголоос дүрвэж байгаа юм уу гэр бүлээрээ явах гэж байгаа юм уу гэх зэргээр. 
 
Өчигдөр оройны /2016.05.25/ 20:00 цаг өнгөрч байхад Эрүүгийн цагдаагийн газраас ахмад н.Баасанжав гэдэг хүн дуудсан. Надад эрүүгийн хэрэг үүсгэсэн, хилээр гарахыг хориглосон. Байцаалт авна гэсэн. Гэхдээ би байцаалт өгөхгүй гээд гарч ирсэн. Залилангийн хэрэг буюу 148 дугаар зүйлийн 148.4-т заасан зүйл ангийг надад сонсгосон. Яагаад залилан хийчихэв гэхэд 2013 онд МИАТ-тай хийсэн гэрээг гаргаж ирсэн." гэж тайлбарлав.
 
Ч.Явуу