sonin.mn
Дөрвөн настай хүү нохойд уруулсны улмаас шархаа даалгүй амь алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч оны 3 дугаар сард гарсан.
 
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дугаар хорооны Цээлийн задгай гэх газар амьдардаг айлын жаахан хүү хашааныхаа гадна тоглож байхад нь хажуу айлын нохой гэнэт дайрч хүзүү, мөр, гэдэснийх нь зүүн хэсэг, гуяыг нь хазаж, ноцтой гэмтэл учруулжээ.Хүүг  эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас барсан байна. 
 
Хүүг хөнөөсөн нохой нь тус хороонд оршин суух 44 настай Э-гийнх байсан тул эрүүгийн хариуцлага хүлээх болоод байгаа. Тиймээс хүүхэд хөнөөсөн  нохойн эзэн Э-д яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг