Өнгөрсөн бямба гаригийн өглөө 10:00 цагаас эхлээд орой болтол ХААН банкны үйлчлүүлэгчид картаараа гүйлгээ хийж чадсангүй. Иргэд амралтын өдрөөр ирэх долоо хоногийн хүнсээ цуглуулах, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах гээд төлөвлөсөн бүх ажил нь нурж, бухимдуу өнжлөө. Энэ хэрээр ч худалдаа үйлчилгээний газруудын бямба гаригийн орлого саатсан.
Дэлгүүр, худалдааны төвүүд ХААН банкны картаар үйлчлэхээс татгалзсан нь хэрэглэгчийн данснаас төлбөр, тооцооны мөнгө хасагдсан хэр нь борлуулагчийн данс руу орохгүй байсантай холбоотой юм. Мөн тус банкны бүх ATM ажиллахгүй байснаас гадна өөр банкны АТМ-д ХААН банкны картыг уншихгүй байлаа.
Ямар шалтгааны улмаас ийм доголдол үүсч, бүхэл бүтэн өдөржингөө хэрэглэгчдээ бухимдуулж, үйлчлүүлэгчдийг хүлээлгэснээ ХААН банк албан ёсоор тайлбарлаж, уучлалт гуйсангүй. Тиймээс олон хэрэглэгч ХААН банкыг бизнесийн соёлтой байж “Уучлалт гуйх ёстой” гэж шаардаж байна.
Г.Ганчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
haker uu neg hunii erhiig huvia hicheej
Уучлалт гуйх байтугай хасагдсан мөнгийг нуглаж төлөх ёстой, итгэж боломгүй ХААН БАНК болж дээ
Khan bankiig harin ch neg saihan Yakuzad huvichilj ugsun duu.
юун уучлал вэ, наадуул чинь гуйж биш гуядаж хэрэглэгчдээ тогтоодгийм, зүгээр л хаан банкийг хэрэглэхээ боличих, би бүр залхаад болисон, болоод л байна,
hogiin bank
ХААН банк илт ард иргэдийн итгэл дээр тоглож ирлээ Үйлчилгээ нь муудсан хүмүүс ХААН банкинд ороод ибухимдаж гардаг болсон бөөн очер хүмүүсийн цаг завийг үрсэн газар болжээ. Мөн иргэдийн банкинд итгэх итгэл өдөрөөс өдөрт суларсаар байна.Дансны гүйлгээний мэдээлэл цагтаа ирэхгйү саатах хураамж нь ихсэх бодлогын зохицуулалт нь алдагдсан гадны мөнгө хүүлэгч банк болжээ ХААН банкнаас татгалзая хүмүүсээ ????? Мөн түүнчлэн зээлийн хүү өндөр тавигдах шаардлага өндөр бид ядарсан Монголчууд алийн болгон гадаад ноёдыг санхүүжүүлж тэдний хоолыг бэлдэх вэ ???? Онлайн систем нь бүтэн өдөржин тасрахад иргэдэд мэдээлэл өгөглгүй иргэдийг чирэгдүүлж санаатай үйлдэлдээ ХААН банк хариуццлага хүлээх ёстой шүү????
XAAN BOL UNEXEER DAMPUU BANK!!! BOLGOOMJLOX XEREGTEI!
Gants udaa sh dee. Huugiin ni avch idej uuj baigaa baij. Xaan olon uilchluulegchtei tom bank. Bi 8 jil uilchluulj baina. Ene hugatsaand 5 udaa zeel avsan. Odoo bugdiig tolj duusgasan. 280 garui ajiliin bair bii bolgolloo. Xar baraan taliig bitgii baria.