sonin.mn
ДАКАР. /KAZINFORM/. Африкийн тусгай шүүх Чад улсын Ерөнхийлөгч асан Хиссене Хабред өчигдөр бүх насаар нь шоронд хорих ял оноожээ.
 
Бэлгийн хүчирхийлэл, аллага, хүний наймаа, хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн бусдад эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр түүнийг шүүх хурал болж, гэм буруутай болохыг  нь тогтоосон байна.
 
Чадын Ерөнхийлөгч асан 15 хоногийн дотор давж заалдах эрхтэй аж.
 
Түүнд ял оноосны дараа хохирогчид болон амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн баярлаж, бие биенийгээ тэвэрч байжээ.
"Чад болон Африкийн хувьд энэ бол түүхэн өдөр. Африкийн нэг улсын төрийн тэргүүнийг Африкийн өөр нэг улсад шүүн гэм буруутайг нь тогтоосон анхны тохиолдол боллоо" гэж хохирогчдын төлөөлөл болох Ямасоум  Конар ярилаа.
 
Мөн тэрбээр "Энэ нь Африкийн бусад дарангуйлагчдад сургамж болно" гэж нэмж хэлэв.
Африкийн тусгай шүүхэд Чадын Ерөнхийлөгчийг шүүх хурал 2015 оны долдугаар сарын 20-нд эхэлж, өнгөрсөн хугацаанд нийтдээ 93 хүнээс гэрчийн мэдүүлэг авчээ.
Өдгөө 73 настай Хабре 1982-1990 онд Чадыг удирдаж байсан аж.
 
Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Идрисс Деби Итно түүнийг түлхэн унагаасны дараа тэрбээр Сенегал руу зугатжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг