sonin.mn
Зарим прокурор хар тамхины хэрэгт холбогдсон шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, удтал хуралдаад хэргийг буцаасан байна.
 
Уг хэрэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн ах, тээврийн прокурор Х.Тамир, УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү нарын таван хүн холбогдоод байгаа юм.
 
Тэгвэл Х.Тамир нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээс хэргийн бүрдэл дутуу гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад дахин буцаасан шийдвэр гаргажээ. 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг